Номхон Далайн зөрчил гүнзгийрч байна

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Австрали улс далайн тэсрэх бөмбөгийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ | "Ухаалаг" бөмбөгүүд нь армийн зориулалттай зэр зэвсгийг бусад тээврийн хөлөг онгоцуудаас ялгах чадвартай гэв

  • Elon Musk Теслаг хувийн компани болгоход SpaceX-ийн хувьцаа хангалттай байсан гэв | 2018 онд Теслаг хувийн компани болгоход сансрын пуужин хөгжүүлэгч SpaceX компанийн хувьцаагаар санхүүжүүлэх боломжтой байсан хэмээн шүүгчид мэдүүлжээ.

  • Хөгжиж буй улс орнуудад олгосон БНХАУ-ын хөгжлийн зээл 13 жилийн доод түвшинд хүрчээ | Хятадын худалдааны бодлогын хоёр гол банкны олгосон зээл 2021 онд 3.7 тэрбум ам.долларт хүрч буурсан байна.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.55 хувиар буурч, 37825.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,880,259,146,311 төгрөг боллоо.

  • Сэндли ХК Топ-20 индекст багтлаа |  ТОП-20 индексийн багцад таван компани шинээр орсны нэг нь өнгөрсөн оны амжилттай IPO-ийн нэг Сэндли ХК байна.

section break

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

Австрали улс далайн тэсрэх бөмбөгийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ

Австралийн засгийн газар нь БНХАУ-ын Номхон далай дахь нөлөөллөө тэлэхээр зэвсэгт хүчнээ өргөжүүлж байгаад санаа зовниж байна. Тиймээс боомтуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс далайн тэсрэх бөмбөг худалдан авч эхэлжээ.

Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр "ухаалаг" бөмбөгүүд нь армийн зориулалттай зэр зэвсгийг бусад тээврийн хөлөг онгоцуудаас ялгах чадвартай бөгөөд болзошгүй түрэмгийллийг саатуулах чухал хүчин зүйл" гэжээ.

Австралийн засгийн газар үүнд 1 тэрбум австрали доллар (700 сая ам.доллар) төсөвлөөд байна гэж тус улсын хэвлэлүүдэд бичиж байгаа боловч эцсийн дүнг албан ёсоор зарлаагүй байна.

Өнгөрсөн жил БНХАУ болон Австралийн зэвсэгт хүчний хооронд багадаа хоёр удаа мөргөлдөөн гарсны нэг нь Австралийн хойд эргийн ойролцоо болсон байна.

Бээжингийн хувьд Номхон далайн бүсийн орнуудтай дипломат харилцаагаа өргөтгөж байна. Тодруулбал, Соломоны арлуудтай батлан хамгаалахын хэлэлцээр байгуулснаар Хятадын цэргийн усан онгоцууд Австралийн хилээс дөнгөж 2000 км зайд зогсох боломжтой болоод байгаа юм.

Австрали АНУ болон Их Британиас гурван улсын батлан хамгаалах салбарын өргөн хүрээний түншлэлийн хүрээнд 2040 он хүртэл цөмийн шумбагч хөлөг онгоц авах асуудлаар хэлэлцээ хийж байна.

section break

Elon Musk Теслаг хувийн компани болгоход SpaceX-ийн хувьцаа хангалттай байсан гэв

Цахилгаан машин үйлдвэрлэгч “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Elon Musk 2018 онд Тесла компанийг хувийн компани болгохын тулд Саудын Арабын хөрөнгө оруулагчдаас санхүүгийн дэмжлэг хүссэнээ өчигдөр болсон шүүх хурлын үеэр ярьжээ. Мөн тухайн үед сансрын пуужин хөгжүүлэгч SpaceX компанийн хувьцаагаар санхүүжүүлж болох байсан гэсэн байна.

Тэрбээр "Теслаг зөвхөн SpaceX-ийн хувьцаагаар л авчхаж болох байсан" хэмээсэн бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул урт процессоос зайлсхийж Теслаг хувийн өмчид авахгүй байхаар шийдсэн тухайгаа ярьсан байна.

Musk нь 2018 оны 8 сарын 7-ны өдөр твиттер хуудсаараа дамжуулан Теслагийн хувьцааг нь 420 ам.доллараар хувьдаа авахаар хөрөнгө оруулагчидтай тохиролцсон гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх гомдлын эсрэг шүүх дээр өөрийгөө хамгаалж байгаа юм.

Маск 2018 онд ингэж жиргэсний дараа Теслагийн хувьцааны үнэ өссөн ч худалдан авалт хийхгүй нь тодорхой болсон тул эргэн унасан. Үүнээс болж хөрөнгө оруулагчид олон сая ам.долларын алдагдал хүлээсэн гэх үндэслэлээр гомдол гаргаад байгаа юм.

section break

Хөгжиж буй улсууд дахь БНХАУ-ын хөгжлийн зээл 13 жилийн доод түвшинд хүрчээ

Бостоны Их Сургуулийн Дэлхийн Хөгжлийн Бодлогын Төвөөс гаргасан судалгаагаар Бээжин газрын тосны томоохон төслүүдийн санхүүжилтийг бууруулсны улмаас Хятадын худалдааны бодлогын хоёр гол банкны олгосон зээл сүүлийн 13 жилийн доод түвшинд хүрч, 2021 онд 3.7 тэрбум ам.долларт хүрч буурсан байна.

БНХАУ-ын Экспорт-Импортын Банк (Хятадын ЭксимБанк) болон Хятадын Хөгжлийн Банкны (ХХБ) 100 хөгжиж буй орны өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд олгосон санхүүжилтийн хэмжээ цар тахлаас ч өмнө буюу 2016 онд дээд амжилт тогтоосноос хойш жил бүр тасралтгүй буурч иржээ.

Дэлхийн Хөгжлийн Бодлогын Төвийн захирал Кевин Галлахер "Бид Хятадын хөрөнгө оруулалтын дүн буурахын хэрээр илүү чанартай хөрөнгө оруулалт руу шилжиж байна гэж харж байна" гэж Ройтерс агентлагт ярьжээ.

"Их хэмжээний өр болон юанийн ханшийн хэлбэлзлийг харгалзан үзвэл COVID-19-өөс гадна Хятадын дотоодод шийдвэрлэх ёстой чухал асуудлууд байсаар байгаа тул ам.долларын нөөцийг "даатгал" хэлбэрээр барих байх шаардлагатай байж магадгүй юм." гэж тэрбээр ярьсан байна.

Хятадын Эксим Банк болон ХХБ нь "Бүс, зам" санаачилгын хүрээнд 2008-2021 онд нийт 498 тэрбум ам.долларын зээлийг дэлхий даяар олгоод байна. Төрийн өмчит компаниудад олгосон зээлийн ерөнхий дүр зургийг харвал Ангол, Бразил, Эквадор, ОХУ, Венесуэлийн газрын тосны компаниуд зонхилж байгаа бөгөөд эдгээрт олгосон зээлийн дүн 2009-2017 оны хооронд 60 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүнээс хойш газрын тосны салбарт ач холбогдол өгөх нь багасаж жилийн дундаж дүн нь 2013-2017 оны хооронд 534 сая ам.доллар байсан нь 2018-2021 онд 378 сая ам.доллар болж буурчээ.

section break

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 23-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,780,401 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,068 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Хархорин" ХК (HHN +15.00%),

  • "Могойн гол" ХК (BDL +14.68%),

  • "Жидакс" ХК (SOH +14.58%).

Хамгийн их бууралттай:

  • "Түшиг Уул" ХК (TUS -13.33%),

  • "Гутал" ХК (GTL -9.08%),

  • "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -8.00%).

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,633 ширхэг нэгж эрхийг 4,485,415 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,891 ширхэг үнэт цаасыг 188,910,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг бондыг 126,549,030 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.55 хувиар буурч, 37825.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,880,259,146,311 төгрөг боллоо.

section break

Сэндли ББСБ ХК Топ-20 индекст багтлаа

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу "ТОП-20" индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.

2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцад таван компани шинээр орсны нэг нь өнгөрсөн оны өндөр амжилттай IPO-ийн нэг болох Сэндли ХК байна.

Сэндли ББСБ ХК нь финтек технологид суурилсан "Sendly" гар утасны аппликэйшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, зээл, гадаад валютын арилжаа зэрэг санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.

СЭНДЛИ БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЛЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Сэндли ББСБ ХК нь 2023 оны хамгийн анхны Нээлттэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа бөгөөд захиалга 2023.01.25-31 үргэлжилнэ.

Голомт Капитал компани нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд Сэндли ББСБ ХК-ийн Монголын хамгийн анхны буцаах нөхцөлтэй НЭЭЛТТЭЙ бондыг санал болгож байна.

 СЭНДЛИ БОНДЫН НӨХЦӨЛ:

👉ТОГТМОЛ ӨГӨӨЖ - 19.2% (Улирал тутам төлөгдөнө)

👉НЭРЛЭСЭН ҮНЭ- 100,000₮

👉ХҮҮГИЙН ТАТВАР - 5.0%

👉ХУГАЦАА - 18 сар

👉НЭМЭЛТ НӨХЦӨЛ- Хөрөнгө оруулагч нь 12 сарын дараа бондоо Үнэт цаас гаргагчид эргүүлэх худалдах эрхтэй.

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/xxGdNL41LfqzD3Aa8 линкээр мэдээллээ бөглөж аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг

8888-0272

8610-5050

7012-1530 дугаараас авна уу.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!