- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 2023 оны хамгийн анхны нээлттэй бонд- Сэндли бондын урьдчилсан захиалга үргэлжилж байна
2023 оны хамгийн анхны нээлттэй бонд- Сэндли бондын урьдчилсан захиалга үргэлжилж байна
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Бүгд бялуу хийж чаддаг байх албагүй. Харин бүгд бялуу худалдаж авах боломжтой байх ёстой"
AMAH LAMBERT
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Бразил, Аргентин улс нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болохоор хэлцэл эхлүүллээ | Энэ талаар Бразилийн Ерөнхийлөгч Luiz Inacio Lula da Silva, Аргентины төрийн тэргүүн Alberto Fernandez нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Твиттер сурталчилгаагүй төлбөртэй үйлчилгээ санал болгоно | Твиттер нь орлогынхоо бараг 90 хувийг зар сурталчилгаанаас олдог байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөж хаагдав | ДНБ-ий урьдчилсан гүйцэтгэл, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо зэрэг статистик үзүүлэлтүүд ил болох тул хөрөнгийн зах зээлийн хувьд ихээхэн завгүй өдрүүд хүлээж байна.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | "Баянгол зочид буудал" ХК-ийн хувьцааны ханш 15 хувь өсжээ.
2023 оны хамгийн анхны нээлттэй бонд- Сэндли бондын үндсэн захиалга эхэллээ | Монголын хамгийн анхны буцаах нөхцөлтэй НЭЭЛТТЭЙ бондыг санал болгож байна.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
Бразил, Аргентин улс нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болохоор хэлцэл эхлүүллээ
Бразил болон Аргентин улс эдийн засгийн интеграциа томруулж, нэг мөнгөн дэвсгэрт ашиглах асуудлаар хэлэлцээ эхлүүлжээ. Энэ талаар Бразилийн Ерөнхийлөгч Luiz Inacio Lula da Silva, Аргентины төрийн тэргүүн Alberto Fernandez нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

"Бид валют солилцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийг давж, дүрэм журмуудыг шинэчилж, үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг дэмжихийг зорьж байна" гэж Аргентинийн мэдээ мэдээллийн Perfil цахим хуудсанд бичжээ.
Мөн тус нийтлэлд "Түүнчлэн бид санхүүгийн болон худалдааны мөнгөн урсгалд нэвтрүүлж, зардлыг болон гадаад орчны хамаарах байдлыг бууруулах нөлөө бүхий Өмнөд Америкийн мөнгөн дэвсгэртийг бий болгох хэлэлцээг эхлүүлэхээр боллоо."гэсэн байна.
Нэг мөнгөн тэмдэгттэй болох санааг өнгөрсөн жил одоогийн Бразилийн сангийн сайд, түүний гүйцэтгэх нарийн бичгийн дарга Фернандо Хаддад, Габриэл Галиполо нарын бичсэн нийтлэлд анх дэвшүүлж байсан бөгөөд, Лула сонгуулийн кампанит ажилдаа онцолж байсан юм.
Лула анхны гадаад айлчлалаа Аргентинд хийж буй бөгөөд айлчлалын эхний үр дүнд дээрх шийдвэр гарсан байна.

Твиттер сурталчилгаагүй төлбөртэй үйлчилгээ санал болгоно
Твиттерийн шинэ эзэн Elon Musk саяхан өөрийн жиргээгээр хэрэглэгчид төлбөр төлснөөр уг платформыг зар сурталчилгаагүйгээр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр тус платформын зар сурталчилгааны талаар "Хэтэрхий их бас хэтэрхий том байна" гэж бичсэн бөгөөд ирэх долоо хоногуудад төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөснөө мэдэгдсэн байна.

Харин компанийн зүгээс уг асуудлаар хэрэглэгчдийн асуултад тодорхой хариу өгөөгүй байгаа юм.
Твиттер нь орлогынхоо бараг 90 хувийг зар сурталчилгаанаас олдог бөгөөд орлого их хэмжээгээр буурсан нь эрх бүхий байгууллагууд брэндүүдийг Твиттер дэх сурталчилгаагаа багасгахыг шахаж байсантай холбоотой гэж Musk өмнө нь хэлж байсан удаатай.

АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөж хаагдав
АНУ-ын хувьцааны фьючерс ням гарагийн оройн хэлцлээр чангарчээ. Жишиг үзүүлэлтүүд өнгөрсөн долоо хоногт холимог үр дүн харуулснаас гадна технологийн салбарын орлого нэмэгдэж, ам.долларын индекс суларсан зэргээс үүдэн зах зээлд оролцогчид эдийн засаг удааширч буйн шинж гэж харж байна.

Энэ долоо хоногт, аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын ҮҮИ (PMI), хэрэглээний гол нэрийн барааны захиалга, дөрөвдүгээр улирлын ДНБ-ий урьдчилсан гүйцэтгэл, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо зэрэг статистик үзүүлэлтүүд ил болох тул хөрөнгийн зах зээлийн хувьд ихээхэн завгүй өдрүүд хүлээж байна.
Баасан гарагийн арилжаагаар Dow Jones Industrial Average 330.9 нэгж буюу 1 хувь өсөж 33,375.5, S&P 500 73.7 нэгж буйю 1.9 хувь өсөж 3,972.6, NASDAQ Composite 288.2 нэгж буйюу 2.7 хувь өсөж 11,140.4 хүрч хаагдлаа.
Бондын зах зээл дээр, АНУ-ын 10 жилийн хугацаат засгийн газрын бондын өгөөж 3.484 хувь байна.
Нэмж дурдахад, Microsoft Corporation (NASDAQ:MSFT), International Business Machines (NYSE:IBM), Tesla Inc (NASDAQ:TSLA), Visa Inc (NYSE:V), Intel Corporation (NASDAQ:INTC) and Chevron Corp (NYSE:CVX) зэрэг компани үр дүнгийн тайлангаа танилцуулж хөрөнгө оруулагчдад орлогын мөчлөг эхлэхээр хүлээгдэж байна.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 20-ны өдрийн арилжааны мэдээ
2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 283,717,680 төгрөгийн үнийн дүн бүхий 1,614,380 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Өндөр өсөлттэй:
"Баянгол зочид буудал" ХК (BNG +15.00%),
"Жуулчин дюти фрий" ХК (SUL +11.74%)
"Хөвсгөл усан зам" ХК (HUZ +8.80%)
Хамгийн их бууралттай
"Материалимпекс" ХК (MIE -14.48%),
"Гермес центр" ХК (HRM -10.01%)
"Тав" ХК (TAV -9.09%)
Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,204 ширхэг нэгж эрхийг 3,015,172 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 187 ширхэг бондыг 17,993,400 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.96 хувиар буурч, 38035.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,888,598,768,131 төгрөг боллоо.

Топ 20 индекс шинэчлэгдлээ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.
2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, "Махимпекс" ХК, "Би Ди Сек" ХК, "Дархан нэхий" ХК, "Талх чихэр" ХК болон "ЛэндМН ББСБ" ХК нар хасагджээ.
Харин шинээр "Голомт банк" ХК, "Төрийн банк" ХК, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, "Богд банк" ХК, болон "Сэндли ББСБ" ХК, нар нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна.


2023 ОНЫ ХАМГИЙН АНХНЫ НЭЭЛТТЭЙ БОНД- СЭНДЛИ БОНДЫН ҮНДСЭН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал компани нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд Сэндли ББСБ ХК-ийн Монголын хамгийн анхны буцаах нөхцөлтэй НЭЭЛТТЭЙ бондыг санал болгож байна.
СЭНДЛИ БОНДЫН НӨХЦӨЛ:
👉ТОГТМОЛ ӨГӨӨЖ - 19.2% (Улирал тутам төлөгдөнө)
👉НЭРЛЭСЭН ҮНЭ- 100,000₮
👉ХҮҮГИЙН ТАТВАР - 5.0%
👉ХУГАЦАА - 18 сар
👉НЭМЭЛТ НӨХЦӨЛ- Хөрөнгө оруулагч нь 12 сарын дараа бондоо Үнэт цаас гаргагчид эргүүлэх худалдах эрхтэй.
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/xxGdNL41LfqzD3Aa8 линкээр мэдээллээ бөглөж аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг
8888-0272
8610-5050
7012-1530 дугаараас авна уу.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
