Инфляц буурснаар ам.доллар суларч эхлэв

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Чиний амьдралд төгсгөл ирнэ гэдгээс бүү ай. Харин амьдралаа эхлүүлээгүй байхаас л ай.

Жон Генри Кардинал

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Дэлхийн эдийн засаг сэргэж байна. | Гэсэн ч их гүрнүүдийн ногоон эдийн засгийг дэмжих бодлого Атлантын далайг дамнасан шинэ хурцадмал байдлыг үүсгэж магадгүй гэж мэргэжилтнүүд санаа зовниж байна.

  • Маргааш АНУ-ын 12 сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарна | ХНС-ийн хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэх магадлал 91.6 хувьтай байна.

  • Энэ 7 хоногт дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэхүйц үйл явдлууд тохионо | Энэ долоо хоногт банк санхүүгийн салбарын томоохон төлөөллүүд тайлангаа тавина

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.55%) өндөр өсөлттэй байв.

section break

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

Их гүрнүүдийн ногоон эдийн засгийг дэмжих бодлого Атлантын далайг дамнасан шинэ хурцадмал байдлыг үүсгэж магадгүй

Швейцарийн Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс засгийн газрын тэргүүнүүд нь хүрэлцэн ирж байна. Уг уулзалтаар байгалийн гамшиг, амьжиргааны өртгийн хямрал, гео-эдийн засгийн сөргөлдөөн зэрэг асуудлын талаар хэлэлцэх юм.

Гэхдээ өнгөрсөн оныг бодвол цар тахал, Орос Украйны дайны улмаас дэлхийн хэмжээнд өссөн инфляци буурч, нийлүүлэлт хэвийн үргэлжилж эхэлсэн зэрэг нааштай мэдээлэл чуулга уулзалтын өмнө гарч эхэллээ.

Тухайлбал, Илон Маскийн Тесла компани өнгөрсөн долоо хоногт цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа үнийг бууруулах шийдвэр гаргаад байна. Хятад улс ковидын хатуу хязгаарлалтаа зогсоосон нь дэлхийн эдийн засагт сайнаар нөлөөлөх ч халдварын тархалтаа барьж чадах эсэх нь болгоомжлол төрүүлж байгаа юм.

Европын ихэнх улс орнууд ОХУ-аас байгалийн хийн хараат байдлаа халж, шингэн хий тээвэрлэх түр хоолойнуудыг барьснаар Сибирээс дамжуулах хоолойгоос 100 хувь хамаарах шаардлагагүй болсон. Дэлхийн хэмжээнд тээвэрлэлтийн зардал буурч байна зэрэг нааштай мэдээллүүд байна.

section break

Гэсэн хэдий ч их гүрнүүдийн ногоон эдийн засгийг дэмжих бодлого Атлантын далайг дамнасан шинэ хурцадмал байдлыг үүсгэж магадгүй гэж мэргэжилтнүүд санаа зовниж байна.

Тодруулбал, Жое Байдены засгийн газар ногоон эдийн засгийг хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд цахилгаан машин худалдан авахад 300 тэрбум фунт стерлингийн хөнгөлөлт олгохыг тусгасан ч зөвхөн Хойд Америкт үйлдвэрлэсэн тохиолдолд л тус татаас өгөх болно.

Мөн инфляцийг бууруулахаар хэрэгжүүлж буй хууль тогтоомж нь бусад үйлдвэрлэл эрхлэгчдэд ч нөлөөлж, Европын зарим компаниуд үйлдвэрээ АНУ руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ. АНУ-ын энэхүү бодлогыг Хятадтай өрсөлдөх зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж харж болох ч Европын холбоо зүгээр суухгүй нь тодорхой юм.

Европт дайн болж, Хятад эдийн засгаа нээж, технологийн шинэ хувьсгал тохиож байгаа үед Давост эхлэх дэлхийн эдийн засгийн чуулганаар томоохон бодлогын болоод хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гарахаар хүлээгдэж байна.

Маргааш АНУ-ын 12 сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарна

section break

Энэ долоо хоногийн лхагва гарагт буюу маргааш Монголын цагаар 21:30 минутад АНУ-ын 12 сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарна. Холбооны Нөөцийн Сангаас баримталж буй мөнгөний хатуу бодлогын улмаас жижиглэн худалдааны хэмжээ 2022 оны эхний 11 сард 1 оронтой тоонд орж мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан.

Энэ уналт 12 сард үргэлжлэх төлөвтэй байсан юм. Мөн мөнгөний зах зээлд оролцогчид 1 сарын 31-ээс 2 сарын 1-нд болох ХНС-ийн хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэх магадлал 91.6 хувьтай байна гэж таамаглаж байна.

Энэ 7 хоногт дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэхүйц үйл явдлууд тохионо

section break

1. Хөрөнгө оруулагчид компаниудын үйл ажиллагааны зардал өсөж байгаа нь ашгийн маржиныг бууруулаад зогсохгүй тайлангийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаад санаа зовниж байна. Энэ долоо хоногт банк санхүүгийн салбарын томоохон төлөөлөл болох Goldman Sachs /GS.NYSE/, Morgan Stanley /MS.NYSE/ зэрэг компаниуд тайлангаа танилцуулах бол лхагва гарагт Procter & Gamble /NYSE.PG/ болон Netflix /NFLX.NASDAQ/ компаниуд тайлангаа танилцуулна.

Refinitiv-ийн мэдээлснээр, S&P 500 индекс дэх компаниудын жилийн цэвэр ашиг улиралд 2.2% буурах төлөвтэй байгаа ба индекс өнгөрсөн жил 19 хувиар буурсан нь 2008 оноос хойшхи хамгийн том уналт юм.

2. Хөрөнгө оруулагчид лхагва гаригт болох Японы төв банкны хоёр өдрийн бодлогын уулзалтад өндөр хүлээлт тавьж байна. Өнгөрсөн сард Японы төв банкнаас 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг нэмэх тохируулга хийсэн нь хөрөнгө оруулагчдад мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхийн өмнөх алхам байж болох юм гэсэн хандлагыг бий болгосон.

3. Хөл хориог цуцалснаас хойш БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй сэргэж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа ч сар шинийн баяртай холбоотойгоор коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байна.

4. Швейцарийн Давос хотын цанын баазад “Дэлхийн эдийн засгийн форум” болох бөгөөд уг уулзалтаар байгалийн гамшиг, амьжиргааны өртгийн хямрал, гео-эдийн засгийн сөргөлдөөн зэрэг асуудлын талаар хэлэлцэх юм.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 643,475,551 төгрөгийн үнийн дүн бүхий 2,967,161 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс болон зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол, болон -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өндөр өсөлттэй

  • "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.55%),

  • "Ремикон" ХК (RMC +11.86%)

  • "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +11.70%)

Хамгийн бууралттай

  • "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -14.78%)

  • "Монгол нэхмэл" ХК (MNH -14.43%)

  • "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.85%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,048 ширхэг нэгж эрхийг 16,781,389 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,995 ширхэг бондыг 198,338,390 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,994 ширхэг үнэт цаасыг 198,861,620 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.5 хувиар өсөж, 37246.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,865,099,734,360 төгрөг боллоо

section break
section break

СЭНДЛИ НЭЭЛТТЭЙ БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал компани нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд Сэндли ББСБ ХК-ийн Монголын хамгийн анхны буцаах нөхцөлтэй НЭЭЛТТЭЙ бондыг санал болгож байна.

 СЭНДЛИ БОНДЫН НӨХЦӨЛ:

👉ТОГТМОЛ ӨГӨӨЖ - 19.2% (Улирал тутам төлөгдөнө)

👉НЭРЛЭСЭН ҮНЭ- 100,000₮

👉ХҮҮГИЙН ТАТВАР - 5.0%

👉ХУГАЦАА - 18 сар

👉НЭМЭЛТ НӨХЦӨЛ- Хөрөнгө оруулагч нь 12 дахь сараас эхлэн бондоо Үнэт цаас гаргагчид эргүүлэх худалдах эрхтэй.

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/xxGdNL41LfqzD3Aa8линкээр мэдээллээ бөглөж аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг

8888-0272

8610-5050

7012-1530 дугаараас авна уу.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!