• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Монголиан Майнинг Корпорэйшн ХК Эрдэнэ Монголд ХХК-д хөрөнгө оруулалт хийнэ

Монголиан Майнинг Корпорэйшн ХК Эрдэнэ Монголд ХХК-д хөрөнгө оруулалт хийнэ

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Зах зээл 10 жил хаагдсан ч та сэтгүүл хангалуун байх зүйлээ л худалдаж ав. Худалдаж авсан хувьцаагаа 10 жил эзэмшиж чадахгүй бол та 10 минут ч эзэмших эрхгүй хүн юм"

WARREN BUFFET

 

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Газрын тосны үнэ энэ долоо хоногт 3 хувь өслөө | WTI 10 дугаар сараас хойш анх удаа 5 өдөр дараалан, Брент 12-р сараас хойш анх удаа 3 өдөр дараалан өсөөд байна.

  • Инфляц буурах хүлээлт зах зээлийг өсөлтөд хөтөллөө | 2027 оноос хойш мөрдөгдөх шатахууны шинэ стандартыг ирэх дөрөвдүгээр сард өргөн барихаар төлөвлөжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 36,978.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,810,373,766,043 төгрөг боллоо.

  • Засгийн Газар 1.2 тэрбум ам.долларын бонд амжилттай босголоо | Монгол Улсын засгийн газар 1.2 тэрбум ам.долларын, 8.65 хувийн өгөөжтэй бондыг амжилттай гаргажээ.

  • Монгол Улс 4.7 сарын импортын хэрэглээг хангах гадаад валютын нөөцтэй байна | Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотойгоор гадаад валютын албан нөөц нэмэгдэж 3.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

section break

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

Газрын тосны үнэ энэ долоо хоногт 3 хувь өслөө

Энэ нь дэлхийн эдийн засаг сайжрах төлөв нэмэгдэж байгаа үед ОХУ-ын газрын тосны гарцад хориг тавих тухай асуудал сөхөгдсөнтэй холбоотой байлаа.

Брент газрын тосны фьючерс 3.2 хувиар өсөж баррель нь 82.67 ам.доллар хүрчээ. АНУ-ын WTI газрын тос мөн 3.1 хувиар өсөж 77.41 ам.доллар хүрсэн байна. Ингэснээр хоёр жишиг бүтээгдэхүүний ханш 12-р сарын 30-наас хойш хамгийн дээд цэгтээ хүрсэн бөгөөд WTI 10 дугаар сараас хойш анх удаа 5 өдөр дараалан, Брент 12-р сараас хойш анх удаа 3 өдөр дараалан өсөөд байна.

Хөрөнгө оруулагчид, өнөөдөр зарлагдах инфляцын тайлан мэдээг хүлээж байгаа бөгөөд эдийн засаг тогтвортой байгааг илтгэж, бодлогын хүүгийн өсөлт удааширна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Инфляц 6.5 хувь гарахаар хүлээгдэж байгаа бөгөөд хэрэв хүлээлтээс бага гарсан тохиолдолд ам.доллар суларч, газрын тосны эрэлтийг дэмжих болно.

section break

Инфляц буурах хүлээлт зах зээлийг өсөлтөд хөтөллөө

АНУ-ын хөрөнгийн зах өсөлттэй хаагдлаа. S&P 500 болон Nasdaq индекс өчигдөр нэг хувь гаруйгаар өссөн нь хөрөнгө оруулагчид инфляцын түвшин буурснаар Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ огцом нэмэхгүй гэсэн эерэг хүлээлттэй холбоотой байлаа.

Салбаруудын дотроос үл хөдлөх хөрөнгө болон үйлчилгээний салбар тухайн өдрийн хамгийн хүчтэй өсөлтийг харуулсан бол Microsoft (NASDAQ:MSFT), Amazon.com (NASDAQ:AMZN) болон бусад том тоглогчид S&P 500-д хамгийн том өсөлтийг үзүүллээ.

Инфляцын түвшин 11 дүгээр сард 7.1 хувь гарсан бол шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар 12 дугаар сард 6.5 хувь болж буурахаар хүлээгдэж байна.

Индексүүд өнгөрсөн жил огцом уналт харуулсан бол 2023 он гарснаас хойш өсөлттэй байна. 2022 онд ХНС бодлогын хүүгээ долоон удаа нэмэгдүүлсэн бол инфляцын эрч буурч байгаатай холбоотойгоор цаашид дахин өндөр хувиар бодлогын хүүг өсгөхгүй гэж шинжээчид харж байгаа бөгөөд ХНС-гийн зарим эрх бүхий албан тушаалтан ч үүнийг баталсан байр суурь илэрхийлж байгаа юм.

section break

Монголиан Майнинг Корпорэйшн ХК Эрдэнэ Монголд ХХК-д хөрөнгө оруулалт хийнэ 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь Баян Хөндий Алтны Төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.

Энэхүү стратегийн түншлэлээр Монгол Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани томоохон үндэсний олборлогчтой түншлэн Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэхээр боллоо.

MMC нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг эзэмшинэ.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 344,851,993 төгрөгийн үнийн дүн бүхий 954,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 19 компанийн ханш тогтвортой байлаа.

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 35,510 ширхэг нэгж эрхийг 18,666,158 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 920,605 ширхэг үнэт цаасыг 853,544,500 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.11 хувиар буурч 36,916.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,818,294,155,240 төгрөг боллоо.

section break

Засгийн Газар 1.2 тэрбум ам.долларын бонд амжилттай босголоо

Монгол Улсын засгийн газар 1.2 тэрбум ам.долларын, 8.65 хувийн өгөөжтэй бондыг амжилттай гаргажээ. Хөрөнгө оруулагчдын дунд эрэлт их байсантай холбоотойгоор харьцангуй бага зардлаар буюу хүлээгдэж байснаас 0.975 нэгж хувиар бага купонтой бонд гаргах боломж бүрдсэн байна.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар өрийн удирдлагын талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулжээ. Тэрбээр "2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөх бондын өрийн зохицуулалтыг хийх зорилгоор Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк хамтран шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын цахим уулзалтуудыг хийснээр 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ." хэмээсэн байна.

section break

Монгол Улс 4.7 сарын импортын хэрэглээг хангах гадаад валютын нөөцтэй байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээс үзэхэд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эцэст нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.

Гэсэн хэдий ч засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотойгоор гадаад валютын албан нөөц нэмэгдэж 3.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг нөөц нь валютын төлбөртэй барааны импортын нийт 4.7 сарын хэрэгцээг хангах түвшин юм.

Засгийн газраас 2022 оны аравдугаар сард “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоол гаргаж хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон “Оюу толгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээрх тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Мөн өнгөрсөн онд арилжааны банкууд гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас хэд хэдэн урт хугацаат санхүүжилтийг татсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

section break

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.

Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.

БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:

👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!