Засгийн газар 9.625 хувийн өгөөжтэй ам.долларын бонд гаргаж магадгүй

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Хөрөнгө оруулна гэдэг яг л зураг зурж дуусахыг, аль эсвэл ургамал ургахыг харж суухтай адил. Хэрэв та хурдан баяжмаар байвал Лас Вегас явсан нь дээр"

PAUL SAMUELSON

 

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • ХНС-нд уур амьсгалын өөрчлөлт чухал биш гэлээ | Конгрессоос олгосон эрх мэдэлд нь уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал багтдаггүй гэж Жером Пауэл Стокхольмд болсон уулзалтын үеэр ярьжээ.

  • АНУ-ын шатахууны шинэ стандартыг боловсруулж байна | 2027 оноос хойш мөрдөгдөх шатахууны шинэ стандартыг ирэх дөрөвдүгээр сард өргөн барихаар төлөвлөжээ.

  • Apple дэлгэцээ дотооддоо үйлдвэрлэнэ | Тус компани Samsung Electronics болон LG Corp зэрэг бусад түншүүдээс хараат байдлаа багасгахыг зорьж байна.

  • Bed Bath & Beyond улирлын тайлангаа танилцууллаа | Ажилчдаа цомхтгож зардлаа бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 36,978.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,810,373,766,043 төгрөг боллоо.

  • Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ | Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 32.1 хувиар өссөн байна.

  • Засгийн Газар шинээр ам.долларын бонд гаргахаар зэхэж байна | Таван жилийн хугацаатай, 9.625 хувийн купонтой ам.долларын шинэ бонд гаргаж магадгүй гэж Блүүмберг мэдээллээ.

section break

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

ХНС-нд уур амьсгалын өөрчлөлт чухал биш гэлээ

Инфляцтай тэмцэхэд ХНС улс төрийн нөлөөнөөс ангид, хараат бус байдал чухал бөгөөд Конгрессоос олгосон эрх мэдэлд нь уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал багтдаггүй гэж Жером Пауэл Стокхольмд болсон уулзалтын үеэр ярьжээ.

"Инфляц өндөр байгаа үед ханшийн тогтвортой байдлыг дахин бий болгохын тулд богино хугацаанд тийм ч таатай бус арга хэмжээ авах шаардлагатай байдаг тул бид эдийн засгийг хөргөхийн тулд бодлогын хүүг өсгөсөн. Бидний шийдвэр улс төрийн хяналтаас ангид байгаа тул богино хугацаанд шаардлагатай арга хэмжээг улс төрийн нөхцөл байдлыг харгалзалгүй авах боломжийг бидэнд олгодог" хэмээн тэрбээр Төв банкны хараат бус байдлын форумд ярьжээ.

Мөн тэрбээр "ХНС-гийн зохицуулалтын дагуу санхүүгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг зохистой түвшинд удирдах ёстой гэж хэлсэн боловч"Бид байгаль орчны бодлого боловсруулагч биш, болох ч үгүй" хэмээжээ.

section break

АНУ-ын шатахууны шинэ стандартыг боловсруулж байна

АНУ-ын Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас 2027 оноос хойш мөрдөгдөх шатахууны шинэ стандартыг ирэх дөрөвдүгээр сард өргөн барихаар төлөвлөсөн нь тус улсын зам дээгүүр явах машинуудын хэв маягийг ирээдүйд ихээхэн өөрчлөх төсөл болжээ.

Албаны дарга Ann Carlson сурвалжлагчдад өгсөн мэдээлэлдээ дурдсанаар стандартын төслийг дөрөвдүгээр сарын сүүлэр өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд нэг жилийн дотор батлах эсэх асуудлыг эцэслэхээр хүлээгдэж байна гэжээ.

Байгаль орчны агентлагаас өгсөн мэдээллээс үзэхэд уг төсөлд автомашины хүлэмжийн хийн ялгарлын стандартыг тогтоож өгсөн бөгөөд 2027 болон 2030 он гэсэн хоёр шатлалтайгаар шинэ стандартад шилжих аж.

Нэг том асуулт бол шинэ дүрэм нь 2035 он гэхэд утаагүй автомашинуудыг нэмэгдүүлэх, бензинээр ажилладаг шинэ автомашинуудыг зогсоох гэсэн Калифорнийн эрмэлзэлтэй нийцэх эсэх юм. Ann Carlson энэ талаар сурвалжлагчдын асуултад хариулахдаа "Бид 2030 он гэхэд ялгаралтыг 68 хувь бууруулахаар зорьж байгаа тул 2030 он тун чухал жил юм" гэжээ.

section break

Apple дэлгэцээ дотооддоо үйлдвэрлэнэ

Apple компани 2024 оноос бүтээгдэхүүнүүдийнхээ дэлгэцийг дотооддоо үйлдвэрлэхээр болсон тухай Блүүмберг мэдээллээ.

Ирэх оны эцэс гэхэд хамгийн өндөр зэрэглэлийн дэлгэцүүдийг ухаалаг цагны загвартаа ашиглаж эхлэх аж. Түүнчлэн iPhone зэрэг бусад бүтээгдэхүүнд тус дэлгэцийг ашиглахаар төлөвлөж байгааг мөн дурджээ.

Ингэснээр тус компани Samsung Electronics болон LG Corp зэрэг бусад түншүүдээс хараат байдлаа багасгахыг зорьж байна. Уг асуудлаар Apple тайлбар хараахан өгөөгүй байгаа бол Samsung Display, LG Display нар нь тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Bed Bath & Beyond улирлын тайлангаа танилцууллаа

Bed Bath & Beyond Inc улирлын тайлан гарч 393 сая ам.долларын алдагдалтай ажиллаж, борлуулалтын орлого нь гуравны нэгээр буурсныг зарлаж, дампуурлын ирмэгт ирээд байгаагаа дахин анхаарууллаа.

Тус компани өнгөрсөн наймдугаар сард 375 сая ам.долларын санхүүжилт татсан ч энэ сард бонд эзэмшигчдийг шинэ бонд руу шилжих замаар дахин санхүүжүүлэхийг ятгаж чадаагүй тул дампуурах хувилбарыг судалж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн жил тус компани 150 дэлгүүрээ хааж, ажилчдынхаа 20 хувийг цомхтгож, бусад шаардлагатай арга хэмжээг авч зардлаа хэмнэсэн талаар тайландаа дурджээ. Түүнчлэн дахин цомхтгол хийж зардлаа бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

section break

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 249,817,052 төгрөгийн үнийн дүн бүхий 627,079 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,791 ширхэг нэгж эрхийг 8,102,085 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36 ширхэг бондыг 3,470,200 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.06 хувиар буурч, 36,957.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,807,063,185,927 төгрөг боллоо.

section break

Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 161 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 32.1 хувиар өссөн байна.

Үүнээс 12.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь импортын дүнгээс 3.8 тэрбумаар өндөр дүн байлаа. 2022 онд Монгол Улс нийт 8.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүү импортолжээ.

2021 онтой харьцуулахад экспорт 35.7 хувь, импорт 27.2 хувиар тус тус өссөн байна.

section break

Засгийн Газар шинээр ам.долларын бонд гаргахаар зэхэж байна

Монгол Улсын засгийн газар Гэрэгэ, Хуралдай бондыг худалдан авах саналаа өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн. Тэгвэл үүнд бэлтгэл болгож таван жилийн хугацаатай, 9.625 хувийн купонтой ам.долларын шинэ бонд гаргаж магадгүй гэж Блүүмберг мэдээллээ.

Өгөөжийн хувьд өмнөх бондуудтай харьцуулахад өссөн дүн бөгөөд хамгийн сүүлд гарсан Хуралдай бондоос даруй 87.5 суурь нэгжээр өндөр дүн юм. Энэ нь дэлхий даяар төв банкууд бодлогын хүүг өсгөж, мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь санхүүгийн хувьд эрсдэл өндөртэй улс орнууд санхүүжилт татахад хүндрэлтэй болж буйтай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.

Монгол Улс бонд гаргахад "Credit Suisse Group", "HSBC Holdings", "JPMorgan Chase & Co", "Mitsubishi UFJ Financial Group" зэрэг томоохон фирмүүд оролцохоор байгаа аж.

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.

Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.

БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:

👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!