PepsiCo, Coca Cola нар ялгавартай үнээр борлуулсан гэж буруутгагдав

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Та мөнгөө алдаж болно, хөрөнгийн зах зээл хэзээ ч унаж болно. Энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй бол та хөрөнгө оруулахад бэлэн биш байна гэсэн үг"

PETER LYNCH

 

   Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Баруун Европоос хиймэл дагуул хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтжээ | Virgin -ий LauncherOne пуужинг Boeing (NYSE:BA)-ийн сайжруулсан 747 загварын тусламжтайгаар тээвэрлэж, Атлантын далай дээгүүр хөөргөсөн юм

  • PepsiCo, Coca Cola нар ялгавартай үнээр борлуулсан гэж буруутгагдав | Холбооны Худалдааны Комисс нь үүнтэй холбоотойгоор Walmart зэрэг томоохон дэлгүүрийн худалдан авалтын тоон мэдээллийг шаардаж буй аж.

  • New Jersey and Ohio муж TikTok-ийг хориглолоо | New Jersey bөн Huawei, Hikvision, Tencent Holdings LTD, ZTE Corporation, Kaspersky Lab нарын бүтээгдэхүүн үйлчилгээг хоригложээ.

  • Өнөөдөр болох үйл явдал | Жером Пауэлын илтгэл, Albertsons-ын орлогын тайлан, Bed Bath & Beyond-ын алдагдлын мэдээ. 

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 36,978.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,810,373,766,043 төгрөг боллоо.

section break

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ 

Баруун Европоос хиймэл дагуул хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтжээ

Virgin Orbit мэдээлснээр пуужин нь сансрын тойрог замд орох явцад "алдаа" гарсан гэснээс үзэхэд Баруун Европоос хиймэл дагуул хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтсэн бололтой. 

Пуужинг Английн зүүн өмнөд нутаг дахь Newquay хэмээх далайн эргийн тосгоноос хөөргөсөн бөгөөд Virgin -ий LauncherOne пуужинг Boeing (NYSE:BA)-ийн сайжруулсан 747 загварын тусламжтайгаар тээвэрлэж, Атлантын далай дээгүүр хөөргөсөн юм. 

Британийн тэрбумтан Richard Branson-ий хөрөнгө оруулалттай Virgin Orbit компанийн АНУ-ын гаднах баазын анхны зорилт нь есөн жижиг хиймэл дагуулыг дэлхийд ойр тойрог замд оруулах аж.  

section break

PepsiCo, Coca Cola нар ялгавартай үнээр борлуулсан гэж буруутгагдав

АНУ-ын Холбооны Худалдааны Комисс шингэн хүнсний зах зээлийн том тоглогчид болох Coca-Cola Co (NYSE:KO) болон PepsiCo Inc (NASDAQ:PEP)-ийг хэрэглэгчдэд ялгавартай үнээр борлуулалт хийсэн хэмээн буруутгаж, шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 

Холбооны Худалдааны Комисс нь Walmart зэрэг томоохон жижиглэнгийн борлуулалтын дэлгүүрийн ундаа усны сүүлийн хэдэн сарын худалдан авалт болон бусад тоон мэдээллийг нягтлан шалгаж байгааг хоёр ч эх сурвалж мэдээлжээ. 

Одоогоор талуудын аль аль нь хэвлэл мэдээлэлд тайлбар өгөөгүй байна. 

section break

New Jersey and Ohio муж TikTok-ийг хориглолоо

БНХАУ-ын засгийн газраас хянадаг гэж үзэж буйн улмаас TikTok аппликэйшнийг АНУ-д хориглосон мужуудын эгнээнд New Jersey болон Ohio нэгдлээ. 

Хятадын ByteDance компанийн хөгжүүлсэн, богино хэмжээний видео бүтээх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог тус аппликэйшнээс гадна Huawei, Hikvision, Tencent Holdings (OTC:TCEHY) LTD, ZTE (HK:0763) Corporation баKaspersky Lab нарын бүтээгдэхүүн үйлчилгээг хориглож байгааг New Jersey мужийн захирагч Фил Мурфи мөн дурдсан байна. 

TikTok нь АНУ-д 100 сая хэрэглэгчтэй бөгөөд өнгөрсөн баасан гарагт мөн Wisconsin мужийн захирагч Тони Еверс мөн тус аппликэйшнийг хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. 

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай. 

Өнөөдөр болох үйл явдал

  1. Жером Пауэлын илтгэл

Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэл өнөөдөр Шведэд болох симпозиумд төв банкны хараат бус байдлын талаар илтгэл тавина. 

2. Albertsons орлогын тайлан

Хүсний сүлжээ дэлгүүр Albertsons Companies (NYSE:ACI) нэгж хувьцаанд 67 цент буюу нийт 17.6 тэрбум ам.долларын орлого тайлагнахаар хүлээгдэж байна. 

3. Bed Bath & Beyond

Гэр ахуйн барааны дэлгүүр Bed Bath & Beyond Inc (NASDAQ:BBBY) нэгж хувьцаанд 2.38 ам.доллар буюу нийт 1.3 тэрбум ам.долларын алдагдал бүхий тайлан танилцуулахаар хүлээгдэж байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тус компани дампуурал зарлах хувилбарыг судалж байна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид болон шинжээчид гүйцэтгэлийн тайланд ихээхэн ач холбогдол өгч байна. 

section break

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 174,186,691 төгрөгийн үнийн дүн бүхий 566,523 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс хамгийн өсөлттэй:

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%),

  • "Бэрх Уул" ХК (BEU +15.00%)

  • "Дархан зочид буудал" ХК (DZG +15.00%)

Хамгийн уналттай:

  • "Крипто Үндэстэн" ХК (CNF -14.44%),

  • "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -9.08%)

  • "Би ди сек" ХК (BDS -6.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 73,291 ширхэг нэгж эрхийг 11,110,326 төгрөгөөр, багцын арилжаагаар 700,000 ширхэг үнэт цаасыг 735,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 36,978.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,810,373,766,043 төгрөг боллоо.

section break

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.

Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.

БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:

👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!