- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Ant Group-ийг Жак Ма удирдахаа больсон
Ant Group-ийг Жак Ма удирдахаа больсон
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Санхүүгийн хөрөнгө бүр тодорхой үнээр худалдаж авах, илүү өндөр үнээр барьж, бүр илүү өндөр үнээр зарах сонголт юм.."
SETH KLARMAN
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Goldman Sachs 3200 ажилтнаа цомхотгоно | энэ долоо хоногт 3200 ажилтнаа чөлөөлснөөр түүхэн дэх хамгийн том цомхтголын үеийг эхлүүлж байна.
SK On компани Ford болон Koc компанитай хамтрах эсэхээ эцэслэн шийдээгүй байна гэв | Тус компани нь хамтарсан үйлдвэр барих яриа хэлэлцээ эхэлсэн тухай өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.
Ant Group-ийг Жак Ма удирдахаа больсон | Жак Ма өөрийн саналын эрхээсээ татгалзаснаар хяналтын эрх мэдлээ хүлээлгэн өгсөн гэж компани мэдэгджээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо.
Монголын Хөрөнгийн Биржийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна | IPO өнгөрсөн сарын 26-30-ны хооронд амжилттай явгдаж дууссан билээ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
Goldman Sachs 3200 ажилтнаа цомхотгоно

Goldman Sachs Group Inc (NYSE:GS) энэ долоо хоногт 3200 ажилтнаа чөлөөлснөөр түүхэн дэх хамгийн том цомхотголын үеийг эхлүүлж байна хэмээн Блүүмберг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээллэснээр санхүүгийн үйлчилгээний салбарын гол тоглогч энэ долоо хоногийн дундуур цомхтголыг эхлүүлэх бөгөөд цомхтголд 3200 хүртэлх хүн хамрагдана гэжээ.

SK On компани Ford болон Koc компанитай хамтрах эсэхээ эцэслэн шийдээгүй байна гэв

Өмнөд Солонгосын цахилгаан автомашины баттерей үйлдвэрлэгч SK On Турк дэх Ford Motor (NYSE:F) Co болон Koc Holding AS-тэй хамтарсан бизнес эхлүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байна гэж мэдэгдлээ.
"2022 оны 3-р сард санамж бичигт гарын үсэг зурсны дараа бид Туркт хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа ч хэлэлцүүлэг дуусаагүй байна. Хамтарсан үйлдвэртэй холбоотой хэлэлцээрийг зогсоох эсэх эцсийн шийдвэр хараахан гараагүй байна" гэж SK On мэдэгдэлдээ дурджээ.
Тус компани нь жилийн 30-45 ГВт.цаг хүчин чадал бүхий хамтарсан үйлдвэр барьж 2025 онд ашиглалтад оруулахаар яриа хэлэлцээ эхэлсэн тухай өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.

Ant Group-ийг Жак Ма удирдахаа больсон

Ant Group-ийн үүсгэн байгуулагч Жак Ма өөрийн хувьцаанд ногдох саналын эрхээсээ татгалзаснаар хяналтын эрх мэдлээ хүлээлгэн өгсөн талаар тус группийн төлөөлөгч өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.
Энэхүү засаглалын шилжилт нь Ant Group-ийн хоёр жилийн турш хийж буй бүтцийн өөрчлөлт дуусах үетэй давхцаж байгааг шинжээчид онцолж байгаа бөгөөд БНХАУ-ын эрх баригчид тус компанид 1 тэрбум гаруй ам.долларын торгууль ногдуулахаа төлөвлөж байна гэж Reuters арваннэгдүгээр сард мэдээлж байсан билээ.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 150,831,026 төгрөгийн үнийн дүн бүхий 497,397 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,837 ширхэг нэгж эрхийг 11,889,821 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 580 ширхэг үнэт цаасыг 58,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96,500 төгрөгөөр, багцын арилжаагаар 338,119 ширхэг үнэт цаасыг 608,614,200 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.81 хувиар буурч, 37015.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,777,439,227,980 төгрөг боллоо.

Монголын Хөрөнгийн Биржийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна
Монголын Хөрөнгийн Биржийн IPO өнгөрсөн сарын 26-30-ны хооронд амжилттай явгдаж дууссан билээ. Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр эхлүүлж байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/61 тоот албан бичгийн дагуу “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож Монголын Хөрөнгийн Биржийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэр гаргасан.
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.
Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.
БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:
👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
