Самсунг Электрониксийн ашиг 69 хувь буурчээ

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Хэрэв чи Уол Стрийт дээрх хүн бүрийг даган дуурайх юм бол маш муу үр дүнд хүрэх болно."

GEORGE SOROS

 

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Хөдөлмөрийн зах зээл илааршиж байна | АНУ-ын ажилгүйдлийн статистик мэдээлэл зарлагдсаны дараа хөрөнгийн зах зээлийн гол индексүүд 1 гаруй хувиар уналаа.

  • Bed Bath & Beyond Inc дампуурал зарлахаар төлөвлөж байна | Алдагдал нэмэгдэхийн хэрээр бизнесээ үргэлжлүүлэх нь ихээхэн хүндрэлтэй байгаа тухай тус компани анхааруулсан.

  • Samsung Electronics Co Ltd-ийн ашиг 69 хувь буурчээ | Энэ нь Самсунгийн хувьд 2014 оны гуравдугаар улирлаас хойш үзэж буй хамгийн бага ашиг юм.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо.

section break

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

Хөдөлмөрийн зах зээл илааршиж байна

АНУ-ын ажилгүйдлийн статистик мэдээлэл зарлагдсаны дараа хөрөнгийн зах зээлийн гол индексүүд 1 гаруй хувиар уналаа.

Өчигдөр АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн тоон мэдээлэл зарлагдсан бөгөөд тайлангаас үзэхэд өнгөрсөн 12-р сарын хувийн хэвшлийн ажил эрхлэлтийн түвшин хүлээлтээс өндөр байлаа. Мөн түүнчлэн, ажилгүйдлийн тэтгэмж авагсдын тоо өнгөрсөн долоо хоногт буурчээ.

Өмнөх өдөр нь өөр нэгэн чухал тоон мэдээлэл болох шинэ ажлын байрны тоо нэлээд бууралттай гараад байсан юм. Хөдөлмөрийн зах зээл сайжирч байгаа нь эдийн засаг хүчирхэгжихийн дохио боловч хөрөнгө оруулагчид үүнийг ХНС бодлогын хүүгээ өндөр түвшинд барих бас нэг шалтгаан мөн гэж үзсээр байна.

"Хөдөлмөрийн зах зээл сайн байна гэдэг нь хөрөнгийн зах зээлийн хувьд муу мэдээ гэдэг нь ойлгомжтой. Хөдөлмөрийн зах зээл сайжирч байгааг тоон мэдээлэл харуулж байна." хэмээн Ameriprise-ийн зах зээлийн ахлах стратегч Anthony Saglimbene хэлжээ.

section break

Bed Bath & Beyond Inc дампуурал зарлахаар төлөвлөж байна

Bed Bath & Beyond Inc (NASDAQ:BBBY) ирэх хэдэн долоо хоногт дампуурлаа зарлахаар болсон гэж Wall Street Journal мэдээлжээ. Тус компанийн өрхийн хэрэглээний барааны борлуулалт баярын үеэр хүлээлтэд хүрээгүй бөгөөд төлөвлөгөө дутсан тул бирж хаасны дараа хувьцааны ханш унажээ.

Bed, Bath & Beyond-ийн хувьцаа арилжааны цагаар 30 хувь унасан бөгөөд бирж хаагдсаны дараах арилжаагаар дахин 1 хувь гаруйгаар унажээ.

WSJ бичсэнээр компанийн дампуурлын тухай баримт бичгээ бүрдүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сард уг асуудлыг зохицуулагч байгууллагууд хэлэлцэж шийдвэрлэж магадгүй аж. Алдагдал нэмэгдэхийн хэрээр бизнесээ үргэлжлүүлэх нь ихээхэн хүндрэлтэй байгаа тухай тус компани анхааруулснаас хойш хэдхэн цагийн энэ мэдээ нийтлэгдсэн байна.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралын орлого 1.26 тэрбум гарахаар хүлээгдэж байна гэж компаниас мэдэгдсэн бөгөөд шинжээчид 1.4 тэрбум хүрнэ гэж таамаглаж буй.

section break

Samsung Electronics Co Ltd-ийн ашиг 69 хувь буурчээ

Samsung Electronics Co Ltd сүүлийн улиралд ашиг 69 хувиар буурахаар хүлээгдэж байгааг зарлалаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн удаашралт нь электроник бараа бүтээгдэхүүн болон санах ой-хагас дамжуулагчийн салбарыг эрэлтийг хумьж байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.

Санах ой - хагас дамжуулагч, ухаалаг гар утас болон зурагтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компанийн урьдчилсан ашиг дөрөвдүгээр улиралд 4.3 их наяд вон (3.37 тэрбум ам.доллар) байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед 13.87 их наяд вон байсан юм.

Энэ нь Самсунгийн хувьд 2014 оны гуравдугаар улирлаас хойш үзэж буй хамгийн бага ашиг бөгөөд Refinitiv SmartEstimate-ийн шинжээчид тэдний ашгийг 5.9 их наяд вон хүрнэ гэж тооцоолж байсан билээ.

"Дэлхийн эдийн засаг суларч, бодлогын хүү өсөж байгаагаас шалтгаалан үйлчлүүлэгчид маань зардлаа эргэн харж, санхүүгээ улам чангатгаж, хэрэглэгчийн сэтгэл зүй өөрчлөгдөж буйтай холбоотойгоор санах ойн бизнес уналттай байгаа нь дөрөвдүгээр улиралд төсөөлж байснаас хүчтэй мэдрэгдлээ" гэж Самсунг мэдэгдэлдээ дурджээ.

Дөрөвдүгээр улиралд компанийн урьдчилсан орлого өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь буурч 70 их наяд вон гарахаар хүлээгдэж байна гэж тайланд бичжээ.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 175,931,346 төгрөгийн үнийн дүн бүхий 683,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Өндөр өсөлттэй

  • "Монгол дизель" ХК (MDZ +14.97%),

  • "УБ-БҮК" ХК (BUK +12.93%)

  • "Мон Бийф" ХК (MBF +3.95%)

Бууралттай

  • "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.02%),

  • "Монгол шуудан" ХК (MNP -6.26%)

  • "Улсын их дэлгүүр" ХК (UID -5.63%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,835 ширхэг нэгж эрхийг 3,508,515 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,566 ширхэг үнэт цаасыг 256,434,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 705 ширхэг бондыг 70,416,700 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо.

section break

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.

Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.

БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:

👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!