- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Алт 7 сарын дээд түвшинд хүрэв
Алт 7 сарын дээд түвшинд хүрэв
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Дүрэм 1, хэзээ ч мөнгөө бүү алд. Дүрэм 2, дүрэм 1-ийг хэзээ ч бүү март."
WARREN BUFFETT
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Алт 7 сарын дээд түвшинд хүрэв
Amazon 17,000 ажилтнаа цомхотгоно
Exxon-ы сүүлийн улирлын амжилтын жилийн ашгийг нь нэмэгдүүлжээ
Johnson & Johnson-ы эмнэлгийн салбар бие дааж IPO хийнэ
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
Алт 7 сарын дээд түвшинд хүрэв

ХНС-гийн 12-р сарын хурлын портокол бэлэн болж бодлогын хүүг яаран хүчтэй нэмэхгүй болох нь тодорхой болсны дараа алтны ханш өсөж сүүлийн 7 сарын дээд түвшинд бараг хүрээд байна.
Спот ханш бага зэрэг сэргэж 1855.45 ам.доллар хүрсэн бол фьючерс ханш 1860.8 ам.доллар орчимд тогтсон нь зургадугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр ханш болж байна. Сүүлийн хоёр өдрийн арилжаагаар алтны спот болон фьючерс ханш ойролцоогоор 2 хувь өсөөд байна.
Гэсэн хэдий ч ХНС-гийн протоколд инфляцыг бууруулах нь хамгийн гол зорилт байгаа тул бодлогын хүүг өндөр түвшинд удаан хадгалах шаардлагатай байгааг дурдсан байна. Мөнгөний хатуу бодлого нь үнэт металын өсөлтийг хязгаарлахаар байгаа юм.

Amazon 17,000 ажилтнаа цомхотгоно

Amazon.com Inc (NASDAQ:AMZN) 17 мянга гаруй ажилтнаа цомхотголд хамруулахаар төлөвлөж байгааг Wall Street Journal мэдээллээ.
Цомхтголд мөн Амазоны корпорацийн зарим ажилтан багтаж байгаа аж.
Амазон нь Америкийн хоёр дахь том ажил олгогч бөгөөд 1.5 сая ажилтантай. Инфляцын улмаас бизнес эрхлэгчид болон өрхүүд зардлаа танаж байгаа тул компанийн өсөлт удаашрахаар хүлээгдэж байгаа юм.

Exxon-ы сүүлийн улирлын амжилт жилийн ашгийг нь нэмэгдүүлжээ

Exxon Mobil Corp (NYSE:XOM)-ийн ашиг дөрөвдүгээр улиралд 15.4 тэрбум ам.доллар хүрсэн нь 2022 оны дээд амжилт байлаа.
АНУ-ын хамгийн том газрын тос олборлогч нь өмнөх улиралын үзүүлэлт нь жилийн ашгийг нь бууруулахаар байгааг тайланд дурдсан ч 2022 он нь Exxon-ы хувьд 58 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаар санхүүгийн хувьд сайн жил болж өнгөрлөө.
Ашиг орлогын эцсийн гүйцэтгэл энэ сарын 31-нд ил тод болно.

Johnson & Johnson-ы анагаахын салбар бие дааж IPO хийнэ

Жонсон ба Жонсоны хэрэглэгчийн эрүүл мэндийн нэгж Kenvue бие дааж IPO хийхээр материалаа шийдвэр гаргагчдад өгсөн нь 135 жилийн түүхт, эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч компанийн том өөрчлөлт хийгдэхэд нэг алхам ойртлоо.
АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) өгсөн мэдүүлгийн дагуу бол, тус компани нь шархны боолт, Tylonol эмийн цэвэр борлуулалт 2020 онд 14.5 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 15.1 тэрбум ам.доллар болж өсжээ.
Kenvue-г Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "KVUE" тэмдэгтийн дор бүртгүүлэх өргөдөл нь Johnson & Johnson (NYSE:JNJ) хоёр компани болж хуваагдах төлөвлөгөөгөө зарласнаас хойш жил гаруйн дараа болж байна.
Хорт хавдрын эмчилгээ, мэс заслын багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг J&J-ийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгжүүд 2021 онд бараг 80 тэрбум ам.долларын борлуулалт хийж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний орлогоосоо хол түрүүлжээ.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр МХБ-ийн энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 243,939,569 төгрөгийн үнийн дүн бүхий 345,263 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,816 ширхэг нэгж эрхийг 5,009,186 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ширхэг бондыг 13,510,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.52 хувиар өсөж, 37,723.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,808,112,086,819 төгрөг боллоо.


Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.
Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.
БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:
👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
