Газрын тосны ханш томоохон уналт үзүүллээ

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Хэрэв бусдын авсан үнэт цаасыг худалдаж авбал үр дүн нь бусдынхтай адил байна."

JOHN TEMPLETON

 

   Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

 

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ 

Амазон 8 тэрбум ам.долларын зээл авахаар болов

Цахим худалдааны аварга компани Amazon.com Inc тодорхой зээлдүүлэгчдээс 8 тэрбум ам.долларын барьцаагүй зээл авах тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдэгдлээ.

Зээл нь нэг жилийн хугацаатай бөгөөд дахин нэг жил сунгах боломжтой аж. Зээлийн санхүүжилтийг компанийн ерөнхий үйл ажиллагаанд зориулна гэж мэдээлжээ. 

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Амазон нь 35 тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, 59 тэрбум ам.долларын урт хугацаат зээлтэй байгаа юм. 

section break

Rivian төлөвлөгөөндөө хүрч чадсангүй

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian Automotive 2022 онд 25 мянган автомашин борлуулах зорилтдоо хараахан хүрч чадсангүй. 

Rivian нь өнгөрсөн жил 50 мянган автомашин борлуулах зорилт тавиад байсан ч эдийн засгийн нөхцөл байдал, тээвэрлэлтийн сүлжээнд үүсээд буй саатал зэрэгтэй уялдуулан 2022 оны дундуур зорилтоо хоёр дахин бууруулсан юм.  

Өнөөдөр танилцуулсан тайланд дурдсанаар тус компани 24,337 автомашин үйлдвэрлэж 20,332 автомашиныг хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна. Үүнээс 10 мянга гаруйг нь дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэж 8 мянга гаруйг нийлүүлжээ. 

Энэхүү мэдээ зарлагдахаас өмнө тус компанийн хувьцаа 6 орчим хувиар унаж 17.34 ам.доллар болжээ. Өчигдөр, цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч Tesla Inc өнгөрсөн оны зорилтоо биелүүлж чадаагүйгээ зарласны дараа хувьцааных нь ханш 12 хувиар унаж 108.1 ам.доллар хүрсэн билээ. 

section break

Газрын тосны ханш томоохон уналт үзүүллээ

Хятадад эрэлт саарч, дэлхийн эдийн засаг удаашрах хүлээлт болон ам.долларын өсөлттэй холбоотойгоор газрын тосны ханш 4 гаруй хувиар унаад байна. 

Брент тосны ханш 4.4 хувь буюу 3.81 ам.доллароор буурч 82.1 ам.доллар хүрсэн нь сүүлийн гурван сард нэг өдөрт ажиглагдсанд хамгийн том уналт байлаа. 

АНУ-ын зах зээл дээр түүхий газрын тос 4.1 хувь буюу 3.33 ам.доллароор буурч 76.93 ам.доллар хүрсэн нь мөн л сүүлийн нэг сарын хугацаанд нэг өдөрт гарсан хамгийн том уналт байлаа. 

Газрын тосны үнийн уналтын тухайд Mizuho-гийн шинжээч Robert Yawger "Хятадын Ковид-19-ийн нөхцөл болон ирээдүйд хямрал болохоор нөхцөл байдал харагдаж байгаа нь зах зээлд ихээхэн дарамт болж байна." гэж дүгнэжээ. 

Хятадын засгийн газар энэ оны эхний ээлжийн боловсруулсан газрын тосны экспортын квотоо нэмэгдүүлээд байгаа. Арилжаачдын хувьд дэлхийн хамгийн том импортлогч улсад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир дотоод эрэлт нь сул байна гэж үзэж байгаа юм. 

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай. 

section break

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 214,739,810 төгрөгийн үнийн дүн бүхий 725,826 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,509 ширхэг нэгж эрхийг 40,375,368 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаасыг 500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар буурч, 37,157.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,800,639,017,818​​​​​​​ төгрөг боллоо.

section break

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.

Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.

БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:

👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!