- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Дайтагсдын шинэ жилийн мэндчилгээ
Дайтагсдын шинэ жилийн мэндчилгээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Илэрхий зүйлийг орхиж, ер бусын санаанд хөрөнгө оруул."
GEORGE SOROS
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
Spotlight
Их Британийн орлого багатай хэдэн сая иргэнд энэ санхүүгийн жилд 900 паунд (1084$) хүртэлх тэтгэмж засгийн газраас нь олгохоор шийдвэрлэжээ.
Алтны ханш өсөж 6 сарын дээд түвшинд хүрч хаагдлаа. Хөрөнгө оруулагчид ХНС-г мөнгөний бодлогоо хатууруулах эрчээ сулруулна гэж хүлээж буй учир цаашид ам.долларын эсрэг алтны ханш өсөх магадлалтай гэж үзэн "мөрий" тавих нь нэмэгджээ.
Дөрөвдүгээр улиралд Tesla Inc-ийн борлуулалт дээд хэмжээнд хүрсэн талара өчигдөр тус компани мэдээллээ. Гэсэн хэдий ч Уолл Стритийн хүлээлтэд хүрсэнгүй. Сүүлийн гурван сард 405,278 автомашин борлуулсан ч шинжээчид тэднийг борлуулалтаа 431,117 хүргэнэ гэж итгэж байв.
Шинэ жилийн үдэш Макиевка хот дахь цэргийн байр руу Украин цохилт өгч, Оросын армийн 63 цэрэг амиа алдсан гэж ОХУ-ын тал мэдэгджээ.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 259,626,208 төгрөгийн үнийн дүн бүхий 459,417 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,972 ширхэг нэгж эрхийг 6,250,626 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаасыг 20,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.67 хувиар буурч, 37315.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,793,865,470,213 төгрөг боллоо.


Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД
Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 1 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Дайтагсдын шинэ жилийн мэндчилгээ

ОХУ-ын албаны хүмүүс шинэ оны өмнөхөн Украины дайралтаас хүнд хохирол амссан тухай мэдэгдсэний дараа үндсэрхэг үзэлт блоггеруудын зүгээс цэргүүдийн амь эрсэдсэн явдалд командлагчдыг буруутган шүүмжлэх болжээ.
Шинэ жилийн баярын үдэш Украины армийн Макийвка тосгон руу хийсэн довтолгооноор ОХУ-ын 63 цэрэг амь эрсэдсэн гэж Оросын албаны хүмүүс мэдээлжээ.
Өчигдөр Украины талаас Киевийн ойролцоо байсан Оросын 22 дроныг унагасан бөгөөд довтолгооны үеэр зарим дулааны цахилгаан станц гэмтсэн гэж Киев хотын дарга Витали Кличко Телеграм сувгаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүнчлэн дроны дайралтаар ОХУ-ын Брянск тосгоны цахилгаан эрчим хүчний байгууламж гэмтэж хэдэн цагийн турш цахилгаан тасалдсан гэж тосгоны удирдлага хэлжээ.
Украиныг туйлдуулах зорилгоор ОХУ-ын зүгээс томоохон дроны дайралт хийхээр төлөвлөж байгаа талаар мөн Украины Ерөнхийлөгч Зеленский дурдсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээгээрээ Украйнд тулалдаж байгаа армийнхаа ард оросын ард түмнийг нэгтгэж, Украйны неонацистуудыг ялах болно гэсэн амлалтыг өгчээ. Харин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэндчилгээндээ "Оросын арми ялалт байгуулах нь гарцаагүй" гэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн шинэ жилийн мэндчилгээндээ "2023 онд Украины ард түмний туйлын хүсэл нь ялалт байх бөгөөд бид зөвхөн ялалтын төлөө тэмцэж байна, тэмцсээр байх болно" гэж цохон тэмдэглэжээ. Түний мэдэгдсэнээр Европын Холбооны макро санхүүгийн тусламжийн эхний ээлж энэ сард Украинд хүрэхээр хүлээгдэж байгаа аж.


Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!