2022 оны топ 5 хэлцэл

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Хамгийн ач холбогдолтой зүйл бол шинэчлэлт юм. Хайрцагнаас гарч сэтгэх ганц арга зам нь энэ бөгөөд өөртөө хөрөнгө оруулалт хийж буй хэлбэр гэж би боддог."

JEFF BEZOS

 

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

 

Spotlight

  • Toyota Motor -ийн Энэтхэг дэх салбар зарим үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан байж магадгүй гэж мэдэгдлээ.

  • АНУ, Хятад, Европын эдийн засаг сулрахаар хүлээгдэж байгаа тул 2023 онд дэлхийн эдийн засаг илүү хүндрэлтэй нүүр тулна гэж ОУВС-гийн тэргүүн Kristalina Georgieva ярьжээ.

  • БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар гурван сар дараалан агшиж сүүлийн 3 жилийн хамгийн огцом уналтыг үзүүллээ.

  • Шведийн авто машин үйлдвэрлэгч Volvo Car AB-ийн машины автомат жолоодлогын программ хангамжийн хөгжүүлэлтийг Zenseact 100% эзэмшихээр болжээ.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 1 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

2022 ОНЫ ТОП 5 ХЭЛЦЭЛ

  1. Activision -ийг Microsoft худалдан авах хэлцэл

Өнгөрсөн оны хамгийн том хэлцэл: Microsoft компани нэгдүгээр сард компьютер тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard -ийг $68.7 тэрбум ам.доллароор худалдан авахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэгж хувьцааг $95 ам.доллароор үнэлж байгаа хэрэг юм.

Гэсэн ч оны сүүлийн сард АНУ-ын Холбооны худалдааны комисс зах зээл дээрх өрсөлдөөнийг боомилох магадлалтай гэж үзсэний улмаас уг хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргасан. Хэрэв хориг тавигдаагүй бол Microsoft нь дэлхийн гурав дахь том тоглоом хөгжүүлэгч компанийг өөрийн болгох байв.

2022 оныг Activision-ий хувьцаа 13.5 хувь өсөж хаасан бол Microsoft-ийн хувьцаа 28.4 хувь унажээ.

2. Broadcom-VMware

Дараагийн том хэлэлцээр нь VMware-ийг Broadcom 61 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бэлэн мөнгө болон хувьцаагаар худалдан авах санал нэрлэгдэж байна. Мөн л уг хэлэлцээрийг зохицуулагч байгууллагуудаас хянаж шалгаж байгаа юм.

Европын Комисс өнгөрсөн сард уг хэлцэлийг нарийвчлан шалгаж, VMware-ийн програм хангамжийн бусад хэрэглэгчдийн өBroadcom компани зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах боломжтой эсэхийг нягтлахаар болсон. Европын Комиссын шийдвэр энэ оны тавдугаар сарын 11-нд гарах ёстой.

Оны эцэст VMware-ийн хувьцаа 3.9 өсөж, Broadcom-ийн хувьцаа 15.7 хувь суларч хаагдлаа.

3. Twitter-ийг Илон Маск худалдан авсан нь

Жагсаалтын гуравдугаарт тэрбумтан Илон Маск 44 тэрбум ам.доллароор буюу нэгж хувьцааг 54.2 ам.доллароор худалдан авсан хэлэлцээр орж байна. Талууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тохиролцоонд хүрсэн ч хэлэлцээрийн дундуур Илон Маск гэрээгээ цуцлахыг хүссэн нь хэлэлцээрийг сунжруулж, зөрчил шүүхийн шатанд тулах хүртэл газар авсны дараа буюу аравдугаар сард эцэслэсэн.

Уг хэлэлцээр нь, Маскийн удирддаг өөр нэгэн компани болох Tesla компанийн хувьцаа эзэмшигчдэд "хар дарсан зүүд" болж хувирсан билээ. Учир нь Илон Маск Twitter-ийг худалдан авахын тулд Tesla-гийн хувьцааг их хэмжээгээр зарснаас гадна, хэлэлцээрийн дараа Twitter-ийн ажилчидтай үл ойлголцол үүсгэснээр нэр хүнд нь унаж Tesla-гийн хувьцааг ихээхэн уналтад хөтөлсөн юм. 2022 онд Tesla-гийн хувьцаа 69.2 хувь сулраад байна.

4. Continental Resources

Continental Resources-ийн үүсгэн байгуулагч Harold Hamm's өнгөрсөн аравдугаар сард компаниа хувийн болгох шийдвэр гаргаж нэгж хувьцаанд 74.28 ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Continental-ийг ойролцоогоор $27 тэрбум ам.доллароор үнэлж байгаа хэрэг юм.

Hamm анх зургадугаар сард нэгж хувьцааг $70 ам.доллароор худалдан авах санал тавьсан. Тухайн үед компанийн хувьцаа 64 ам.доллар орчим байсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард эцэслэгдсэн билээ.

5. Amgen-Horizon Therapeutics

Хамгийн том хэлцлүүдийн тавдугаарт, Amgen өнгөрсөн сард Horizon Therapeutics-ийн нэгж хувьцааг 116.5 ам.доллароор буюу нийт 26 тэрбум ам.доллароор худалдан авсан нь хэлцэл эхлэхээс өмнөх үеийн ханш 97.29 ам.доллароос ойролцгоор 20 хувь өндөр үнэлгээ юм. Энэ хэлцэл бүтвэл Amgen-ий хамгийн том худалдан авалт болохоор байна.

Amgen-аас мэдээлснээр хэлцэл энэ оны эхний хагаст дуусахаар хүлээгдэж байгаа аж.

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!