- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хятадын бодлогын шилжилт Газрын тосонд итгэл өгөв
Хятадын бодлогын шилжилт Газрын тосонд итгэл өгөв
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Та чадна гэж бодож байвал mаны зөв. Та чадахгүй гэж бодож байвал бас л таны зөв"
HENRY FORD
Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
Spotlight
Илон Маскыг Твиттерийн захирлаас буух зөв гэж түүний явуулсан санал асуулгын дүн гарсны дараа "Цэнхэр тэмдэглэгээтэй буюу төлбөртэй хэрэглэгчид тус платформын ирээдүйн бодлогын шийдвэрт санал өгөх эрхтэй болно" гэж мэдэгдэв.
БНХАУ хүлээгдэж байсанчлан, жишиг хүүгээ дөрөв дэх сардаа хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
FTX биржийн үүсгэн байгуулагч Sam Bankman-Fried өөрийг нь АНУ-ын талд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ.
Спорт хувцас үйлдвэрлэгч Nike Inc өнөөдөр тайлангаа танилцуулж 12.58 тэрбум долларын орлого олох төлөвтэй байна.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 454,719,363 төгрөгийн үнийн дүн бүхий 605,948 ширхэг хувьцаа арилжаалагдrжээ. Үүнээс 17 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн ханш тогтвортой байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 113,176 ширхэг нэгж эрхийг 57,018,468 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5,000 ширхэг үнэт цаасыг 500,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.9 хувиар буурч, 36570.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,763,392,721,273 төгрөг боллоо.

Монголын Хөрөнгийн Бирж IPO зарлалаа
Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалын ажил эхэлж, нийт хувьцааныхаа 34 хувийг хөрөнгө оруулагчдад худалдах гэж байна.

Биржийн зүгээс 119.1 сая ширхэг хувьцааг нэг бүрийг 100.0 төгрөгөөр худалдах бөгөөд шинээр гаргаж буй хувьцааны 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах юм.
Ингэхдээ дээрх ангилалын нэг хөрөнгө оруулагч хамгийн ихдээ 17.5 сая ширхэг буюу биржийн 5 хүртэл хувийг худалдан авах хязгаар тогтоожээ. IPO энэ сарын 26-нд эхлэхээр хүлээгдэж байна.



Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД
Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 1 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Хятадын бодлогын шилжилт газрын тосонд итгэл өгөв

Газрын тосны ханш өчигдөр өсөлттэй хаагдсан ч нэлээд савлагаатай байлаа. Хөрөнгө оруулагчид Хятад улсын эрчим хүчний салбараа дэмжинэ гэж харж буйтай холбоотойгоор ханш өслөө.
Нью-Йоркын биржид түүхий газрын тосны фьючерс ханш 0.9 ам.доллароор өсөж 75.19 ам.доллароор хаагдсан бол Лондонгийн биржид Брент газрын тос 0.76 ам.доллароор өсөж 80 ам.доллар болжээ.
Газын тосны импортоор дэлхийд тэргүүлэгч Хятад улс, "Ковид-0" бодлогоо өөрчилж хөл хориог сулласнаар халдварын тохиолдол нэмэгдэж байгаа боловч эдийн засгаа дэмжих арга хэмжээ авахаа амласан. Цар тахлын ахин гурван давлагаа хүлээгдэж байгаа ч Бээжингийн эдийн засгаа дэмжих бодлогын нөлөөгөөр эрчим хүчний хэрэглээ тогтвортой байх төлөвтэй байна.
Харин, зарим шинжээч эрэлт тогтвортой байгаад зогсохгүй нийлүүлэлтээс давж ханш өснө гэж үзэж байна.
"Өнөөдрийн ханшийн сул түвшин нь богино настай бөгөөд ирэх саруудад ханш нэлээд өснө гэж хүлээж байна. Ирэх оны дундуур Брент газрын тосны ханш баррель нь 95 ам.долларт дахин хүрэх болов уу" хэмээн Commerzbank харж байна.
Гэвч дэлхийн эдийн засагт түгшүүр нэмэгдсээр байгаа нь эрэлтэд сөргөөр нөлөөлсөөр байна. "Хятад болон Баруун Европын орнуудын эдийн засаг огцом удаашралтай байгаагаас дэлхийн эдийн засаг уналтад орох магадлалыг нэмэгдүүлж байна" гэж Scotiabank Economics судалгаандаа дурджээ.


Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!