Алт тухтай бүсээ алдсан уу?

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Би замналаа ингэж л дуусгахыг хүсэж байсан, надад дутуу байсан ганц зүйл минь энэ байсан тул одоо надад өөр хүсэх зүйл алга"

LIONEL MESSI 

/Хөл бөмбөгийн ДАШТ-нд аварга болснхыхоо дараа хэлсэн үгээс/

 

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

Spotlight

  • Илон Маск Твиттерийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөх ёстой эсэхийг дагагчдаасаа асууж шийдэхээр санал асуулга авч эхэллээ. Санал асуулгыг өнөөдөр хаах бөгөөд санал асуулгын дүнг дагаж мөрдөнө гэдгээ мэдэгджээ.

  • Илон Маск өнгөрсөн долоо хоногийн эхээр 22 сая Tesla хувьцаа заржээ. 3.6 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг зарсан тухай мэдээ гарснаар Теслагийн хувьцаа 14.5 хувиар огцом буурч, 150.23 ам.долларт хүрсэн нь 2020 оноос хойших хамгийн доод ханш юм.

  • Хятадын хөнгөн цагааны импорт арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар буурчээ. Энэ нь дотоодын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Дотоодын хөнгөн цагааны гарц ес дэх сардаа дараалан өсөж 3.41 сая тоннд хүрсэн байна. 

  • "Big Short" гэж алдаршсан хөрөнгө оруулагч Michael Burry "2002 онд хөрөнгө оруулагчид надаас яагаад WorldCom.-ыг худалдаж аваагүй юм бэ гэж асууж байсан. Өнөөдөр тэр мэдрэмж ахин төрж байна" гэж хедж сангуудад хандан жиргэжээ.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай. 

section break

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321 

section break

Алт тухтай бүсээ алдсан уу?

Нью-Йоркийн Comex бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэгдэх алтны фьючерсийн жишиг хэлцэл баасан гаригийн арилжаагаар 1800.20 ам.долларт хүрч, 12.40 ам.доллар буюу 0.7 хувиар нэмэгдэн 1803 ам.доллароор хаагдав. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт фьючерс 1804.20 ам.долларт хүрсэн нь тухайн өдрийн дээд ханш байв. Мөн долоо хоногийн эхээр алтны фьючерс зургаан сарын дээд цэг, 1836.80 ам.долларт хүрсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт фьючерс ханш 0.6 хувиар буурсан байна.

Зарим арилжаачдын фьючерсээс илүүд үздэг алтны спот үнэ 16.41 ам.доллар буюу 0.9 хувиар өссөн ч 1800 ам.доллар хүрч хараахан чадсангүй. Алтны спот ханш өнгөрсөн долоо хоногийн дээд цэг болох 1824.53 ам.доллар нь сүүлийн зургаан сарын хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин тухайн долоо хоногийн хувьд спот үнэ 0.2 хувиар суларчээ. 

Арилжаачид алтны ханш суларсан нь өнгөрсөн долоо хоногийн төгсгөлөөр ХНС болон бусад төв банкууд бодлогын хүүг өсгөсөнтэй холбон тайлбарлав.

OANDA онлайн арилжааны платформын шинжээч Эд Моя хэлэхдээ "Арилжааны идэвх жилийн эцсээр буурч байгаагаас үзэхэд алтны ханш дэмжлэгийн бүс 1,750 ам.доллар болон эсэргүүцлийн бүс 1,830 ам.долларын хооронд хэлбэлзэж магадгүй юм" гэлээ. 

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!