Хагас дамжуулагчийн хөгжлөөс Хятад хоцров уу?

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Хадгаламж бол мөнгөө амрааж буй хэлбэр. Харин хөрөнгө оруулалт бол мөнгөө ажиллуулж буй хэрэг"

WARREN BUFFET

 

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

Spotlight

  • ХНС бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж Dow Jones Industrial Average 0.42 хувь, Nasdaq Composite 0.76 хувь, S&P 500 0.61 хувь тус тус уналаа.

  • ХНС-гийн тэргүүн Jerome Powell хэлэхдээ "Хүүг бууруулах тухай ярихад хэтэрхий эрт байна, учир нь инфляцыг 2 хувьд хүргэх зорилтод хүргэхүйц бодлогын хязгаарлалтыг бий болгоход төв банк анхаарч байна" гэжээ.

  • Warner Bros Discovery Inc компани өчигдөр контент устгалттай холбоотой зардал 1 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байгаагаа мэдэгдлээ. Мөн нийт зардал 3.5 тэрбум ам.доллар болж өсөхөөр байгааа аж.

  • АНУ-ын Үнэт Цаасны Хороо дүрмийн томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Тодорхой хэлбэл, үйл ажиллагаандаа дуудлага худалдааны зарчмыг нэвтрүүлэх санал дэвшүүлжээ.   

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

Хагас дамжуулагчийн хөгжлөөс Хятад хоцров уу?

Хятадын технологийн гигант Alibaba (NYSE:BABA) Group Holding Ltd зарим өндөр хүчин чадлын хагас дамжуулагчийг худалдан авах боломжгүй боллоо. Учир нь SoftBank-ны эзэмшдэг Британийн чип үйлдвэрлэгч Arm Ltd компани АНУ болон Их Британийн засгийн газраас Хятад руу технологийн экспорт хийх зөвшөөрөл аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тус компанийн сүүлийн бүтээгдэхүүн Neoverse V цувралын хүчин чадлын үзүүлэлт хэт өндөр байсан тул АНУ болон Их Британийн эрх баригчид борлуулалтын зөвшөөрөл олгохгүй гэж үзжээ. Alibaba одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, тайлбар өгөөгүй байна.

АНУ нь Хятадыг зарим төрлийн хагас дамжуулагчийн нийлүүлэлтээс тасалж, Бээжингийн технологийн болон цэргийн дэвшлийг удаашруулахын тулд өргөн хүрээг хамарсан экспортын хяналтын журмыг гаргаад хоёр сарын хугацаа өнгөрч байна.

Мөн Байдены засгийн газар Хятадын чип үйлдвэрлэгч Yangtze Memory Technologies болон бусад 35 пүүсийг Америкийн зарим технологийн орцыг худалдан авахаас сэргийлж худалдааны хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байна гэж Bloomberg News мягмар гарагт мэдээлсэн.

Arm компани 5G болон интернетэд холбогдсон хэрэглээний бүтээгдэхүүний өгөгдлийн хурдацтай өсөлтийг хангахын тулд энэ оны эхээр технологийн дараагийн үеийг эхлүүлэх Neoverse V2 цувралыг хөгжүүлэх болсон юм.

Хятадын компаниудын хувьд АНУ болон Их Британийн экспортын хяналтаас болоод Neoverse V2 болон түүний өмнөх хувилбар V1-ийг худалдан авах боломжгүй байсан билээ.

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!