Инфляцын бууралт хүлээлт эвдлээ

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Хэрвээ чи хангалттай олон хүнд авахыг хүссэн зүйлээ авахад нь тусалж чадвал чи өөрөө хүссэн бүх зүйлээ авах болно"

ZIG ZIGLAR

 

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

Spotlight

  • Үнэ маш өндөр хэвээрээ л байгаа ч буурч байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Joe Biden хэллээ. АНУ-ын инфляц 7.1 хувь болж буурав.

  • Dow Jones Industrial Average 0.3 хувь, Nasdaq Composite 1 хувь, S&P 500 0.7 хувь тус тус өсжээ.

  • Binance-ийн хэрэглэгчдийн нэг өдөрт татан авсан мөнгөний дүн 1.9 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн тус бирж USDC стэйблкойны татан авалтыг түр зогсоосон байна.

  • Түүхий газрын тосны ханш хоёр өдөр дараалан өсөв. Brent болон WTI тосны ханш өчигдөр 3 хувиар өссөн бөгөөд энэ долоо хоногт 6 хувийн өсөлт үзүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногийн ёроолын цэгээс бараг 12 хувиар өсөөд байна.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Хувьцааны анализ: АПУ ХК (MSE:APU)

Голомт Капитал ҮЦК-ийн шинжээчдийн зүгээс АПУ ХК-ийн хувьцааны үнэлгээг чөлөөт мөнгөн урсгалын арга (FCFE), ногдол ашиг хорогдуулах арга (DDM) болон харьцуулалтын арга (Relative valuation) ашиглан хийж гүйцэтгэлээ. Тус үнэлгээгээр компанийн хувьцааны зорилтот ханш 1,814 төгрөг гарсан нь 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн хаалтын ханшнаас 28.1 хувийн өсөлтийн боломжтой байна. Иймд АПУ ХК-ийн хувьцааны бодит үнэ цэнэ одоогийн зах зээлийн үнэлгээнд тусгагдаагүй байгаа тул бид хөрөнгө оруулагчдад АВАХ (BUY) зөвлөмжийг хүргэж байна.

АПУ ХК-ИЙН ХУВЬЦААГ АВАХ ҮНДЭСЛЭЛ:

  • Зах зээлийн давамгайлал: АПУ ХК нь Монгол Улсын шингэн хүнсний зах зээлд тэргүүлэгч компани юм. Тухайлбал, тус компани нь нийт архины болон шар айргийн зах зээлийн 83 болон 93 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн тус компани нь 2021 онд Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээрх 1 их наяд төгрөгийн үнэлгээтэй хамгийн анхны компани болсон ба 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар компанийн нийт үнэлгээ 1.49 их наяд төгрөг байна.

  • Экспортыг тэлэх бодлого: АПУ ХК-ийн ОХУ руу хийж буй экспорт 2021 онд өмнөх оноос 220 хувиар, харин БНХАУ руу хийж буй экспорт өмнөх оноос 440 хувиар тус тус өссөн байна. 2021 оны байдлаар АПУ ХК-ийн нийт борлуулалтын орлогын хоёр хувийг экспортын орлого бүрдүүлж байгаа бөгөөд тус компани нь дунд хугацаандаа экспортын хэмжээгээ 20 хувь болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус төлөвлөгөөний хүрээнд компани 2022 онд борлуулалтыг дэмжих зорилгоор БНХАУ-д өөрийн охин компанийг байгуулсан юм.

  • Үйл ажиллагааны үр ашигт байдал: АПУ ХК-ийн үйл ажиллагаа нь хэдийгээр тогтворжсон (Mature) боловч сүүлийн жилүүдэд зардлын үр ашигт байдлаа нэмэгдүүлж, ашигт ажиллагаагаа амжилттай өсгөсөөр байна. Тухайлбал, 2017-2021 онд компанийн нийт ашгийн маржин 19 хувиар, цэвэр ашгийн маржин 12 хувиар тус тус нэмэгдэж, улмаар компанийн эздийн өмчийн өгөөж зургаа дахин өсжээ.

Хувьцааны дэлгэрэнгүй шинжилгээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

АНУ-ын инфляц хүлээлт эвдлээ

АНУ-ын арваннэгдүгээр сарын инфляцын статистик мэдээлэл зарлагдаж, Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын хурал эхлэхэд хоёр өдөр хүрэхгүй хугацаа үлдлээ. Хувьцааны зах зээлд даваа гарагийн өсөлт удаан үргэлжлэх хандлагатай байна.

АНУ-ын хэрэглэгчийн үнийн индекс арваннэгдүгээр сард 7.1 хувь хүрч буурсан нь шинжээчдийн хүлээж байснаас ч бага үзүүлэлт байлаа. Шинжээчид 7.3 хувь хүрнэ гэж үзэж байсан юм. Ингэснээр хөрөнгийн зах зээлд ХНС-нг бодлогын хүүг бага нэгжээр өсгөнө гэсэн хүлээлт үүсэж эхэллээ.

Инфляц сүүлийн таван сар дараалан бууралттай гарч байгаа ч ХНС-гийн зорилтот түвшин болох 2.0 хувиас гурав дахин өндөр хэвээр л байна. Шинжээчдийн харж байгаагаар өнгөрсөн жилийн өдийд ажиглагдсан газрын тос болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ огцом өссөлт нь тооцооллын хуанлинаас хасагдсан тул цаашид инфляц буурах аж. Эдгээр хүчин зүйлийг харгалзан ХНС-гийн тэргүүн Jerome Powell бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөх магадлал улам нэмэгдлээ.

Инфляцын тайлан гарсны дараа S&P 500 фьючерс өсөж, зах зээлд оролцогчид бодлогын хүүгийн өсөлтөөс улбаалан ханш суларна гэж хүлээж байгааг даган ам.долларын ханш болон Засгийн газрын бондын жишиг хүү зэрэг буурчээ.

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

ХОЁРДОГЧ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЗААВАР

Голомт Банк ХК-ийн хувьцааг худалдана авах, хоёрдогч арилжаанд оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчдадаа Голомт Капитал аппликэйшнээр хэрхэн арилжаанд оролцох зааварчилгааг хүргэж байна.

Голомт Капитал аппликэйшн нь Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд бодит цагийн горимоор оролцох боломжийг олгодог юм.

 

☝ Жич: Монголын Хөрөнгийн Биржийн хоёрдогч зах зээлийн арилжаа нь ажлын өдрүүдээр 10:00-13:00 цагийн хооронд явагддаг

ДАНС НЭЭХ🌐https://trader.golomtcapital.com/📱Golomt Capital апп🏢Голомт Капитал компанийн байранд ирэх

МЭДЭЭЛЭЛ АВАХ:🌐https://golomtcapital.com/☎️7012-1530📱8888-0272📱8610-5050📱8811-5306📱8003-7272

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!