- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Энэ долоо хоногт хүлээх гол үйл явдлууд
Энэ долоо хоногт хүлээх гол үйл явдлууд
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Боломж дандаа л байдаг. Хүмүүсийг гомдоллоод байх тусам түүнийг сонсоод өөртөө боломж гарга"
JACK MA
Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
Spotlight
Голомт Банк ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэн өдрөө Монголын Хөрөнгийн бирж дээр 1.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж 1305 төгрөг дээр хаагдлаа. Харилцагч та trader.golomtcapital.com, Golomt Сapital апликэйшнийг ашиглан хоёрдогч арилжаанд оролцох боломжтой.👍
Твиттер цэнхэр тэмдэглэгээг өнөөдрөөс дахин нэвтрүүлж байна. Харин энэ удаад Apple-ийн хэрэглэгчдэд илүү өндөр үнээр санал болгоно гэж компаниас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Чехийн автомашин үйлдвэрлэгч Skoda Auto, (Volkswagen охин компани) Хятадаас гарах гэж байгаа бөгөөд ирэх жил шийдвэрээ эцэслэнэ гэж гүйцэтгэх захирал Klaus Zellmer хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
АНУ-ын PPI 0.3 хувиар өсөж 7.4 хувьд хүрлээ. Энэ нь хүлээлтээс 0.1 хувиар өндөр байсан тул хөрөнгө оруулагчдад ХНС-г бодлогын хүүгээ хүчтэй нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт үүслээ. Хүлээлтийн улмаас ам.долларын ханш бага зэрэг чангарч эхэлжээ.
АНУ-ын Сангийн сайд Janet Yellen өчигдөр CBS телевизийн ярилцлагад оролцох үеэрээ ирэх оны төгсгөл гэхэд инфляц ихээхэн буурна гэж хүлээж байгаагаа илэрхийлжээ. "Хэрэв гэнэтийн шок гарахгүй бол ирэх оны эцэс гэхэд инфляци хамаагүй багасна гэж би итгэж байна" гэж тэр хэлжээ.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.


Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Энэ долоо хоногт хүлээх гол үйл явдлууд
Энэ долоо хоногт дэлхийн томоохон төв банкууд мөнгөний бодлогын шийдвэрээ гаргахаар хүлээгдэж байна. Гэхдээ үүнээс өмнө инфляцын стастик тодорхой болсноор төв банкнуудын шийдвэрийг урьдчилан таамаглах боломж олгох юм.

Холбооны Нөөцийн Сангийн хурал: Лхагва гарагт ХНС-нд бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөх магадлал 78 хувьтай байна. Харин 75 суурь нэгжээр өсгөх магадлал 21 хувь байгаа бөгөөд. Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс хүлээлтээс бага зэрэг өндөр гарсан.
Энэ жил АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэдийнэ 375 суурь нэгжээр өсгөөд байгаа бөгөөд дөрвөн удаа 75 суурь нэгжээр өсгөсөн юм. Энэ нь 1980-аад оноос хойш хамгийн хурдтай өсөлт болж байна. ХНС-гийн тэргүүн Jerome Powell сүүлийн мэдэгдлээрээ мөнгөний хатуу бодлогыг төлөвлөж байснаас удаан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэсэн юм.
АНУ-ын инфляцын тайлан: Арваннэгдүгээр сарын инфляцын тайлан мэдээ мягмар гарагт танилцуулагдана. Эдийн засагчдын урьдчилсан тооцооллоор инфляц 7.3 хувь хүрч өмнөх сарын 7.7 хувиас буурахаар хүлээгдэж байгаа юм.
Хэдийгээр инфляц буурах хүлээлттэй байгаа ч өмнөх долоо хоногийн төгсгөлөөр ил болсон үйлдвэрлэгчийн үнийн индекс хүлээлтээс өндөр гарсан нь инфляцын хүлээлт ч мөн эвдэгдэх магадлал байгааг харуулж байна.
Уол Стрийт: ХҮИ болон ХНС-ын шийдвэр нь шинэ онтой золготол хөрөгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох болно.
The S&P 500’-ийн өсөлт өнгөрсөн долоо хоногт зогсонги байдалд орсон, PPI статистик мэдээ ХНС-ийн хатуу бодлогыг дэмжих талд гарсан, ХНС хатуу бодлогоо урт хугацаанд үргэлжлүүлэхээр байгаа зэрэг нь зах зээлийг агшилтад хөтлөх хүчин зүйлс болж байна.
Английн төв банк
Эдийн засгийн төлөв муудаж байгаа тул Английн төв банк пүрэв гарагийн хуралдаанаар бодлогын хүүг 50 суурь нэгжээр нэмэгдүүлж, 3.5 хувьд хүргэх зорилтоосоо буцах магадлал бага бөгөөд энэ нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм.
Их Британийн инфляцын статистик лхагва гарагт танилцуулагдах бөгөөд аравдугаар сард 11.1 хувь хүрсэн нь сүүлийн 41 жилийн хамгийн өндөр түвшин бөгөөд төв банкны зорилт хоёр хувиас тав дахин өндөр байгаа юм.
Европын төв банк
Зах зээлийн шинжээчид Европын төв банкыг ирэх пүрэв гарагт болох хурлаараар бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөнө гэж таамаглаж байна. Сүүлийн сард инфляц 10 хувь гарсан нь аравдугаар сарын 0.6 хувиар буурсан нь сүүлийн жил хагасын хугацаанд анх удаагаа буурсан үзүүлэлт юм.
Долдугаар сараас хойш Европын төв банк бодлогын хүүг 200 суурь нэгжээр өсгөөд байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн хурдтай өсөлт болоод байгаа боловч зорилтот түвшинд 2.0 хувиас өндөр хэвээр байгаа юм.


Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530


ХОЁРДОГЧ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЗААВАР
Голомт Банк ХК-ийн хувьцааг худалдана авах, хоёрдогч арилжаанд оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчдадаа Голомт Капитал аппликэйшнээр хэрхэн арилжаанд оролцох зааварчилгааг хүргэж байна.
Голомт Капитал аппликэйшн нь Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд бодит цагийн горимоор оролцох боломжийг олгодог юм.
☝ Жич: Монголын Хөрөнгийн Биржийн хоёрдогч зах зээлийн арилжаа нь ажлын өдрүүдээр 10:00-13:00 цагийн хооронд явагддаг






ДАНС НЭЭХ🌐https://trader.golomtcapital.com/📱Golomt Capital апп🏢Голомт Капитал компанийн байранд ирэх
МЭДЭЭЛЭЛ АВАХ:🌐https://golomtcapital.com/☎️7012-1530📱8888-0272📱8610-5050📱8811-5306📱8003-7272

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!