АНУ-ын хөрөнгийн захын дөрвөн өдөр дараалсан уналт зогслоо

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Бүтэлгүйтэл гэдэг нь аливаа зүйлийг ухаантайгаар дахин эхлүүлэх боломж юм"

HENRY FORD

 

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

Spotlight

  • Голомт Банк ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр эхэлж байна. Анхдагч арилжааны захиалгыг хувь тэнцүүлэн хуваарилсан бөгөөд таны биелээгүй захиалгын мөнгөн дүн “Арилжааны данс”-нд үлдэх бөгөөд та trader.golomtcapital.com, Golomt Сapital апликэйшнийг ашиглан хоёрдогч арилжаанд оролцох боломжтой.👍

  • Компаниуд үнэт цаас гаргахдаа криптовалюттай холбоотой эсэхээ олон нийтэд ил тод тайлагнах шинэ шаардлагыг АНУ-ын үнэт цаасны хорооноос тавьж буйгаа мэдэгдлээ.

  • АНУ хямралаас зайлсхийх боломжтой нөхцөл байдал бий болж цалин-үнийн хамаарал үүсээгүй, нийлүүлэлтийн сүлжээнд гарч буй бэрхшээлүүд бага багаар засагдаж байна гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен ярьжээ.

  • Канадын TC Energy компани "Keystone" нефть дамжуулах хоолойгоо хаалаа. Учир нь Канзаст гарсан гэмтлийн улмаас 14 мянган баррел нефть асгараад байсан юм. Энэ нь АНУ-д сүүлийн 10 жилд тохиосон хамгийн их газрын тосны алдагдал болсон байна.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

АНУ-ын хөрөнгийн захын дөрвөн өдөр дараалсан уналт зогслоо

Пүрэв гарагийн арилжаагаар технологийн салбарын ачаар Dow өсөлттэй хаагдаж, хөрөнгө оруулагчид цаашид инфляци буурна гэсэн хүлээлттэй байгаа тул засгийн газрын бондын өгөөжийг ч үл тоон өнөөдөр ил болох тайлан мэдээг хүлээж байна.

Dow Jones Industrial Average 0.55 хувь, Nasdaq Composite gained 1.1 хувь, S&P 500 0.75 хувиар тус тус өсжээ.

Apple-ийн хувьцаа 1 хувь гаруйгаар өссөн нь сүүлийн хэдэн өдөр хятадын ковидын эсрэг бодлогын улмаас уналттай байсан технологийн салбарт өсөлтөөрөө тэргүүлэгчдийн нэг боллоо. Хөрөнгө оруулагчид Iphone гар утасны үйлдвэрлэл нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Хагас дамжуулагч нийлүүлэгч Broadcom-ын улирлын тайлан сайн гарсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын хүлээж байсанчлан хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаа технологийн салбарын өсөлтөд гол үүрэг гүйцэтгэж NVIDIA, NXP Semiconductors нар хоёр гаруй хувиар өсөлт үзүүлсэн байна.

Хэдийгээр Microsoft компанийн Activision Blizzard гэх видео тоглоом бүтээгчийг худалдан авах хэлцлийг Үнэт цаасны хорооноос өрсөлдөөнийг боомилж байна гэсэн үндэслэлээр хориглосон боловч Microsoft-ийн хувьцаа мөн л нэг гаруй хувиар өсөлт үзүүллээ.

Үүний зэрэгцээ засгийн газрын бондын өгөөж өссөөр байгаа боловч үйлдвэрлэгчийн үнийн индекс буурна гэсэн хүлээлттэй байгаа хөрөнгө оруулагчид өнөөдөр ил болох статистик мэдээллийг хүлээж байгаа тул зах зээлийн өсөлтөд нөлөө багатай байлаа.

Гэсэн хэдий ч Төрийн сангийн өгөөжийн муруйн огцом эргэлт нь 1981 оноос хойш ажиглагдаагүй байсан зүйл тул ХНС-гаас үүдэлтэй эдийн засаг удаашрах эрсдэл бодитой гэсэн айдсыг төрүүлсээр байна.

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!