- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Алтны зах зээлд бух ноёлж байна
Алтны зах зээлд бух ноёлж байна
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Би та нарт хэрхэн баян болох тухай хэлж өгье. Хаалгануудаа хаа. Бусад нь шуналтай байхад чи шуналтай байхаас айдаг бай. Бусад нь шуналтай байхаас айдаг байхад чи шуналтай бай."
WARREN BUFFETT
Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
Spotlight
Лхагва гарагийн арилжаагаар Dow Jones Industrial Average харьцангуй тогтвортой байж 33,597.9 дээр хаагдсан бол S&P 500 0.2 хувиар унаж 3,933.9 дээр хаагдлаа. Мөн NASDAQ Composite 0.5 уналттайгаар 10,958.6 дээр хаагдлаа.
HashiCorp Inc-ийн хувьцааны ханш 6.9 хувиар өссөн нь компанийн хоёрдугаар улирлын тайлан гарч нэгж хувьцаанд ногдох алдагдал 0.13 ам.доллар болсон нь хүлээгдэж байсан 0.32 ам.доллароос хавьгүй сайн үзүүлэлт байсантай холбоотой байлаа. Компанийн орлого хүлээгдэж байсан 111.09 сая ам.доллароос давж $125.3 сая ам.долларт хүрсэн байна.
Брет газрын тосны фьючерс /ирэх хоёрдугаар сарын/ баррел нь 1.20 ам.доллароор буурч 78.15 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын 3-аас хойш хүрсэн хамгийн доод үнэ байлаа.
АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 9.2 суурь нэгжээр буурч сүүлийн гурван сарын доод ёроол үнэ болох 3.421 хувь руу ойртлоо. Гэвч хоёр ба 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөжийн урвуу харьцаа -84.5 суурь нэгж болж гүнзгийрэв.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.


Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Алтны зах зээлд бух ноёлж байна
Алтны ханш энэ оныг 1800 ам.доллар орчимд хаах төлөвтэй байна. Нэг асуудал байгаа нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт бодож байснаас сайн байгаа явдал.

АНУ-ын эдийн засгийн сүүлийн үеийн статистик үзүүлэлтүүд өсөлтийн чиг хандлагатай байгаа нь ХНС-г ирэх 14-нд болон ээлжит мөнгөний бодлогын хуралдаанаар мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх хугацааг сунгаж, 2023 онд илүү чангаруулна гэсэн хүлээлтийг бий болгоод байна.
Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногийн хөдөлгөөнийг харвал алтны зах дээрх бухууд хүчээ сулруулахыг хүсэхгүй байгаа нь ханш эргэн 1800 ам.долларын босгыг давснаас харагдаж байна. Энэ өсөлт нь 15 долоо хоногийн турш хөндлөн чиглэлд арилжигдсаны дараа эсвэл 1,600 ам.долларын ёроолыг шалгасны дараа ажиглагдаж байгааг шинжээчид онцолж байна.
АНУ-ын аравдугаар сарын макро эдийн засгийн үзүүлэлтүүд энэ долоо хоногт танилцуулагдсантай холбоотойгоор ханш хүлээгдэж байснаас хүчтэй байх төлөвтэй байна.
Алтны фьючерс зах нээлттэй үеэр 1800 ам.доллараас хоёр ам.доллароор багаар арилжигдаж байгаад зах хаагдсаны дараах арилжаагаар 1803 ам.долларт хүрчээ.


Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!