Бодлогын хүү ба металын ханш

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Алдаа гаргахгүй байна гэдэг нь амьдралыг бүрэн утгаар нь ойлгохгүй байхтай адил.

STEVE JOBS

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

Spotlight

  • АНУ-ын Ерөнхийлөгч Joe Biden 2024 онд дахин өрсөлдөнө гэж түүний тамгын газрын дарга Ron Klain мэдэгджээ. Joe Biden нь өдгөө 80 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгчөөр тодроод байгаа билээ.

  • Газрын тосны ханш нэг жилийн доод түвшиндээ ойртлоо. Энэ долоо хоногт газрын тосны ханш 7% сулраад байгаа нь АНУ-ын эдийн засагт инфляцын дарамт их байгаатай холбоотойгоор ХНС урт хугацаанд мөнгөний хатуу бодлого барих магадлалтай нөхцөл байдал үүсээд байгаатай холбоотой гэж шинжээчид харж байна.

  • Меta Platforms Inc-ийн хувьцаа 6.8% буурлаа. Учир нь Европын холбооны удирдагчид тус компанийг дижитал үйлдэлд нь тулгуурлан хувь хэрэглэгч рүү шууд чиглэсэн сурталчилгаа явуулах эрхийг харилчагчдаасаа шаардахыг хориглосон байна. Мөн мягмар гарагийн арилжаагаар технологийн салбарын компаниуд 3% орчим уналт үзүүлжээ.

  • Японы гадаад валютын нөөц өнгөрсөн сард өссөн нь сүүлийн дөрвөн сарын анхны тохиолдол байлаа. Сангийн яамнаас өнөөдөр мэдээллэснээр еврогийн эсрэг ам.долларын сулралт нь бусад улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг өсгөснөөр тус улсын гадаад валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

Бодлогын хүү ба металын ханш

Үйлдвэрлэлийн бус салбарын PMI болон ISM хэмжигдэхүүнүүд хүлээлтээс өндөр гарсан тул хөрөнгө оруулагчид ХНС-г мөнгөний хатуу бодлогоо илүү удаан хугацаанд үргэлжлүүлж магадгүй гэсэн дохиог өгөөд байна. ХНС-гаас бодлогын хүүг аажмаар 5 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ нь алтны ханш буурахад нөлөө үзүүлж спот ханш 1770.33 ам.доллар, фьючерс 0.1 хувь буурч 1782.35 ам.доллар хүрчээ. Гэсэн хэдий ч ханш шинжээчдийн хүлээлтээс өндөр байгаа юм. Үүний эсрэг ам.долларын ханш таван сарын доод цэгээсээ эргэн өссөн бол ихэнх таваарын ханш дахин ногоорлоо.

ХНС ирэх долоо хоногт энэ жилийн сүүлийн хурлаа хийхээр товлоод буй. Тэгэхдээ урьд өмнөх шийдвэрүүдтэй харьцуулахад бага нэгжээр бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд ирэх жилийн жишиг хүүг хүлээгдэж байснаас өндөрт хүргэх магадгүй гэдгийг анхааруулаад байгаа билээ.

Харин нөгөө талд Хятад улс ковидын эсрэг бодлогоо зөөллөж байгаа нь металын салбарт эерэг дохио болж байна. Зэсийн ханш мягмар гарагт 0.7 хувь, никелийн ханш 1.2 хувь тус тус өсжээ.

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!