Эрчим хүч дайны бай бас зэвсэг

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Амьдрал болон бизнес дээр хоёр төрлийн алдаа гардаг. Энхнийх нь бодлогогүйгээр яарч үйлдэл хийх, нөгөөх нь ямар ч үйлдэл хийхгүй байх

CHARLIE MUNGER

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

Spotlight

  • Pepsi.co хэдэн зуун ажилтнаа халахаар болсон талаар Уол Стрийт Журнал бичжээ. Эх сурвалжаа тодорхой дурдаагүй ч цомхтголд Хойд Америкийн шингэн хүнс, амттаны салбарын ажилтнууд үүнд хамрагдана гэсэнэ байна. Энэхүү мэдээний араас тус компанийн хувьцааны ханш 0.5 хувиар өссөн байна.

  • АНУ-ын хөрөнгийн зах зээл уналттай хаагдсан нь үйлчилгээний салбарын статистик мэдээлэл хүлээлтээс сайн гарснаар урт хугацаанд ХНС бодлогын хүүгээ хүчтэй нэмэгдүүлэх магадлал нэмэгдсэн гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаатай холбоотой байлаа. Газрын тосны ханш мөн 3 хувь орчим суларчээ.

  • Тесла компанийн хувьцаа 6.4 хувиар буурлаа. БНХАУ-ын Шанхай дахь "Model Ү" загварын үйлдвэрлэл өмнөх сараас 20 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэнээр хувьцанааны ханш унах шалтгаан болсон байна.

  • Крипто зээллэгийн үйлчилгээ үзүүлэгч Nexo АНУ-ыг орхихоор болжээ. Ирэх саруудад АНУ дахь үйл ажиллагаагаа аажмаар зогсоох болсноо мэдэгджээ. Блогтоо бичснээр "Харамсалтай боловч аргагүйд хүрлээ" гэсэн бөгөөд 18 сарын турш хуулийн байгууллагуудтай хийсэн хэлэлцээ нь үр дүнгүй болсныг дурдсан байв.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Featured: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

Эрчим хүч дайны бай бас зэвсэг

ОХУ Украйны эрчим хүчний үүсгүүрүүд рүү харваж буй пуужингийн тоог нэмэгдүүлснээр хэд хэдэн бүс нутагт өрхүүд эрчим хүчний дутагдалд орсныг Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.

Байдены засаг захиргаа пүрэв гарагт газрын тос, байгалийн хийн салбарын удирдлагуудтай виртуал уулзалт зохион байгуулж, АНУ Украины эрчим хүчний дэд бүтцийг хэрхэн дэмжих талаар ярилцах гэж байна гэж Ройтерс агентлагт бичсэн захидалд дурджээ.

Недерланд улс хийн түлшний үнэд хязгаар тогтоох тухай Европын Холбооны хэлэлцүүлэгт оролцож ялгаатай хязгаар тогтоох тухай саналаа хэлжээ. Тэд зөвхөн төрийн өмчит болон төрийн дэмжлэгтэй хэрэглэгчдэд үйлчлэх санал гаргасан байна.

Их-7, Австралиас Украйны дайны санхүүжилтийг танах зорилгоор ОХУ-ын далайн тээврийн газрын тосны импортод тавьсан үнийн дээд хязгаарыг ОХУ хүлээн зөвшөөрөх боломжгүй, шаардлагатай бол гарцаа танана хэмээн мэдэгджээ.

Алс Дорнодын Козьмино боомтоос гаргаж авсан Оросын ESPO нефтийн хольц даваа гарагт Азийн зах зээлд нэг баррель нь 79 орчим ам.доллараар зарагдсан байна. Их-7 болон Европын холбооноос Оросын газрын тосыг дээд тал нь 60 ам.доллараар худалдан авах үнэ тогтоогоод байгаа юм.

section break

Featured: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!