Газрын тос их гүрнүүдийн зөрчлийн хил болсон нь

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Чиний сурах ёстой зүйл бол магадлал чиний эсрэг болох үед эртхэн хаях, эсрэгээрээ давуу талтай бол маш их хүчтэй түрэх хэрэгтэй учир нь давуу тал тийм ч олон олдохгүй. Боломж ирсэн цагт сайн ашиглах хэрэгтэй

CHARLIE MUNGER

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

АНХААРЛЫН ТӨВД

  • Alphabet (Google) болон Мета (Facebook) компанийг Шинэ Зеландын дотоод мэдээг өөрсдийн талбарт нийтэлсэн тохиолдолд тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад төлбөр төлдөг болох хуулийн төслийг Шинэ Зеландын Засгийн газраас танилцуулжээ.

  • Amazon.com Inc болон Apple Inc нар Twitter платформ дээр дахин сурталчилгаа байршуулж эхлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдлээ.

  • Москва Их 7, ЕХ, Австралиас тавьсан газрын тосны үнийн таазыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариу барихаар төлөвлөж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай. 

section break

ГОЛОМТ БАНКНЫ ТҮҮХЭН IPO

Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ. Захиалга нээгдсэн эхний өдөртөө 10 орчим хувиар давж биелсэн юм. IPO арваннэгдүгээр сарын 30-нд хаагдахад нийт 21,667 хөрөнгө оруулагчаас 174.8 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгийн 169.2 хувьтай тэнцэж байлаа. 

Хөрөнгө оруулагчдаас маш их хэмжээний захиалга ирсний учир Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрлийн хүрээнд Голомт Банк "Greenshoe" буюу шинээр гаргаж буй нийт хувьцааны 15 хувьтай тэнцэх нэмэлт хувьцааг гаргахаар болсон юм. Гэсэн хэдий ч захиалгын хэмжээ хэтэрхий өндөр байгаагаас хөрөнгө оруулагчдад 34.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болоод байна.   

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321 

section break

Газрын тос их гүрнүүдийн зөрчлийн хил болсон нь  

Оросын газрын тосны ханшид үнийн тааз тогтоосны дараа ОПЕК+ хятадын зах зээлийн эрэлтийн удаашрал болон бусад хүчин зүйлийг дахин үнэлж, гарцын зорилтоо биелүүлэхээр тохиролцлоо. 

Газрын тосны экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК болон ОХУ арваннэгдүгээр сард тохиролцоонд хүрч өдрийн гарцаа энэ оныг дуустал 2 сая баррелиар бууруулахаар болсон нь АНУ болон Барууны орнуудад хүндээр туссан юм. 

Гарцын таналтыг эдийн засгийн удаашралтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, дэлхий даяар бодлогын хүү өсөж байгаа болон зах зээлүүдэд хийгдэж буй тохиргоо зэрэг нь гарцыг ахин танахад хүргэж болзошгүй байгаа юм. 

Гэсэн хэдий ч газрын тос олборлогчид өнгөрсөн ням гарагт бодлогоо өөрчлөхгүй байхаар тохиролцжээ. Ингэснээр гол төлөөлөгчдийн дараагийн уулзалт ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нд товлогдоод байгаа бол бүх гишүүдийн хурал зургадугаар сарын 3-4-нд зохиогдохоор байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт, Их-7 болон Австрали улс ОХУ-ын газрын тосны импортод баррель тутамд нь 60 ам.долларын тааз үнэ тогтоохоор болсон. Харин ОХУ уг үнийн таазыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үүний эсрэг ямар хариу барихаа судалж буй.   

Ихэнх шинжээчдийн болон ОПЕК-ийн төлөөлөгчдийн үзэж буйгаар үнийн тааз нь ОХУ-ыг олборлосон газрын тосныхоо ихэнхийг Хятад, Энэтхэг зэрэг Украйны дайныг буруушаахаас татгалзсан улсууд руу нийлүүлэхэд хүргэх аж. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Бямба гарагийн ОПЕК-ийн уулзалт болон Ням гарагийн ОПЕК+ уулзалтын аль нь ч ОХУ-ын газрын тосны импортод тавьсан үнийн таазын асуудлыг хэлэлцээгүй байна. 

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!