- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хүйтэн дайны сэрүүн уур амьсгал
Хүйтэн дайны сэрүүн уур амьсгал
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Амьдрал болон бизнес дээр хоёр төрлийн алдаа гардаг. Энхнийх нь бодлогогүйгээр яарч үйлдэл хийх, нөгөөх нь ямар ч үйлдэл хийхгүй байх
УОЛТЕР Ж.ШЛОСС
Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
АНХААРЛЫН ТӨВД
Голомт Банкны IPO ойртлоо. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Санхүүгийн зохицуулах хороо Голомт банкны хувьцааг бүртгэж, IPO хийх зөвшөөрөл олгосон. Энэ долоо хоногт нийт гаргах хувьцааны тоо болон, нэгж хувьцааны үнэ, захиалга авах хугацаа гэх мэт чухал мэдээллүүд ил болох хүлээлттэй байна.
ХНС-гийн дэд дарга Лаел Брейнард өчигдөр хэлсэн үгэндээ "удахгүй өсөлтийн хурдыг бууруулах нь зүйтэй байх" гэж хэлсэн ч үргэлжлүүлэн "хүүгийн хувийг нэмэгдүүлэх шаардлагатай ажлууд байсаар байгаа" гэж ярьсан нь хөрөнгө оруулагчдыг "бооцоо" тавихаас татгалзахад хүргэж байна.
Ковид-19-ийн нэмэлт тун нь анхны вирусийг бодвол Омикрон мутац хувилбаруудын эсрэг илүү сайн дархлаа тогтоож байна гэсэн мэдээлэл гарсны дараа Moderna (NASDAQ:MRNA)-ийн хувьцаа дөрөв гаруй хувиар өссөн байна.
Уорен Баффетын Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сан гурадугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Хэд хэдэн сонирхолтой хөрөнгө оруулалт тэмдэглэгдсэн байсны дотор Taiwan Semiconductor Manufacturing (NYSE:TSM)-ийн 60 сая ширхэг хувьцааг худалдан авсан байна. Энэ нь өчигдрийн хаалтын ханшаар тооцвол 4.4 тэрбум ам.доллар юм.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

МХБ-ийн онцлох арилжаа
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 107,204,291 төгрөгийн үнэ бүхий 345,581 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас найман компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Говийн өндөр" ХК, "Мон Бийф" ХК болон "Тандэм инвэст ББСБ" ХК зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" ХК, "Монгол шуудан" ХК болон "Багануур" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 31,934 ширхэг нэгж эрхийг 9,011,700 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 150 ширхэг үнэт цаасыг 15,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17 ширхэг ширхэг бондыг 5,542,900 төгрөгөөр арилжааллаа
ТOP-20 индекс 1.74 хувиар буурч, 34,460.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,492,108,047,760 төгрөг боллоо.


ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Хүйтэн дайны сэрүүн уур амьсгал
Индонезид болж буй Их-20 уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ. тэд Тайвань болон Хойд Солонгосын асуудлаар гурван цагийн турш ярилцсан байна.
Хүний эрхийн талаарх санал зөрөлдөөн, Орос Украинд түрэмгийлэл хийж, дотоодын аж үйлдвэрийг дэмжиж байгаа энэ үед хоёр удирдагч ойр ойрхон харилцахаа амлав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэлцээг Бээжинд үргэлжлүүлэхээр болжээ.

Бээжингийн хувьд Тайванийн өөртөө засах эрхийг хадгална гэдгээ мэдэгдсээр байгаа боловч Нэг Хятад бодлогын хүрээнд хяналтдаа байлгах
Тайванийг Хятадын салшгүй нэг хэсэг гэж Бээжин эртнээс байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байна гэж байнга буруутгаж буй.
Уулзалтын дараах мэдэгдлийн үеэр Ши Жиньпин "Тайванийн асуудал бол Америк-Хятадын харилцаан дахь улс төрийн дэр чулуу бөгөөд Хятадын үндсэн ашиг сонирхлын үндэс тул хэзээ ч давж болохгүй улаан шугамны эх юм" гэжээ.
Харин Байден, шинэ Хүйтэн Дайныг эхлүүлэх ямар ч шаардлагагүй бөгөөд асуудлыг хурцадмал болгох төлөвлөгөө Хятадын талд байгаа гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ. "БНХАУ-ын зүгээс Тайванийг довтлох оролдлого хийнэ гэж би бодохгүй байна" гэж тэр сэтгүүлчдэд хэлжээ.
Хойд Солонгосын асуудал дээр Байден байр сууриа илэрхийлэхдээ "Юуны өмнө, БНХАУ Хойд Солонгосыг хянаж чадна гэж тодорхой хэлэхэд хэцүү байна" гээд "Би Ши Жиньпинд АНУ өөрийгөө болон холбоотон болох Өмнөд Солонгос, Япон улсыг хамгаалахын тулд хийх ёстой зүйлээ хийнэ, энэ нь танай эсрэг чиглээгүй ч Хятадад хүнд тусаж магадгүй гэж хэлсэн" гэлээ.
Харин Европын нутаг дэвсгэрт өрнөж буй дайны нэг тал Украйн улс илүү хүчирхэг дрон болон дрон эсэргүүцэгч нийлүүлэхийг АНУ-аас хүссэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчин Украйны иргэний дэд бүтцийн байгууламжийг камиказе дроны бай болгох нь нэмэгдсэн тул Вашингтон энэ удаад татгалзахгүй гэж найдаж байна гэжээ.
Тус бүр нь10 сая ам.долларын үнэтэй дронууд болон дрон эсэргүүцэгч AGM-114L LONGBOW загвар нь Украйны иргэдийг агаараас хамгаалах үүрэг гүйцэтгэх бөгөөд Оросын армийн ашиглаж буй Иранд үйлдвэрлэсэн камиказе дроныг фронтын шугамаас алс зайнаас устгахад ашиглах гэнэ.
АНУ нь Киевийн өмнөх хүсэлтэд мөргөлдөөнийг хурцатгаж магадгүй гэдэг үндэслэлээр татгалзсан хариу өгч байсан юм.


ГОЛОМТ БАНКНЫ IPO-Д ОРОЛЦОХ 3 АЛХАМ
ЭХНИЙ АЛХАМ 💙ТА ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАА НЭЭЛГЭСЭН ҮҮ?💙
Системийн нөлөө бүхий банк болох ГОЛОМТ БАНК олон нийтэд нээлттэй болж буй түүхэн цаг үеийн НЭГ ХЭСЭГ БОЛОХ БОЛОМЖ хүн бүрт бий.

Иймд Голомт банкны IPO-д оролцож, эзэн нь болох эхний алхам бол Голомт Капиталаар дамжуулан үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэж, захиалгаа баталгаажуулах билээ.
✔️Цахимаар данс нээлгэх хүсэлт илгээхдээ ➡️ https://trader.golomtcapital.com/ 📱Golomt Capital апп 🌐www.egolomt.mn 📱Golomt bank апп 📱Social Pay апп 🏢 Голомт Капитал компанийн байранд ирж нээлгэх
2 ДАХЬ АЛХАМ 💙ДАНСАА ЦЭНЭГЛЭХ-МӨНГӨ БАЙРШУУЛАХ💙

✅Банкны нэр - Голомт банк ✅Дансны нэр – Голомт Капитал ҮЦК ХХК ✅Дансны дугаар – 2015138413 ✅Гүйлгээний утга – Регистр
3 ДАХЬ АЛХАМ 💙ЗАХИАЛГА ӨГӨХ 💙

ГОЛОМТ БАНК-IPO МЭДЭЭЛЭЛ АВАХ:
🌐https://ipo.golomtcapital.com ☎️7012-1530 📱8888-0272 📱8610-5050 📱8811-5306 📱8003-7272

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!