Гутранги хөрөнгө оруулагчид

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Амьдрал болон бизнес дээр хоёр төрлийн алдаа гардаг. Энхнийх нь бодлогогүйгээр яарч үйлдэл хийх, нөгөөх нь ямар ч үйлдэл хийхгүй байх

УОЛТЕР Ж.ШЛОСС

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

АНХААРЛЫН ТӨВД

  • Голомт Банкны IPO ойртлоо. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Санхүүгийн зохицуулах хороо Голомт банкны хувьцааг бүртгэж, IPO хийх зөвшөөрөл олгосон. Энэ долоо хоногт нийт гаргах хувьцааны тоо болон, нэгж хувьцааны үнэ, захиалга авах хугацаа гэх мэт чухал мэдээллүүд ил болох хүлээлттэй байна.

  • FTX биржийг Бахамын арлын засгийн газраас шалгахаар болжээ. Учир нь тус биржийн нь дампуурал нь ардаа ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаатай холбогдож байж магадгүй гэж албаныхан сэжиглэж байгаа аж.

  • АНУ-ын инфляцын түвшин 7.7 хувь гарлаа. Хөрөнгийн зах зээлийн гол хүлээлт болоод байсан инфляцын түвшин шинжээчдийн таамаглаж байснаас бага байлаа. Ингэснээр ХНС дараагийн удаад бодлогын хүүг бага нэгжээр өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдэж байна.

  • Элон Маск 19.5 сая ширхэг Теслагийн хувьцааг заржээ. Баасангаас Мягмар гарагийн хооронд уг арилжаа хийгдсэн бөгөөд тооцооллор түүд одоо Теслагийн 14 хувь л үлдэж байна. Өнгөрсөн жил тэрбээр Теслагийн 22 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг зарсан бөгөөд Твиттерийг худалдан авах санаыг Элон Маск тавьснаас Теслагийн хувьцаа 40 хувь унаад байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 6 хувь суларчээ. хойш

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

МХБ-ийн онцлох арилжаа

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 152,905,193 төгрөгийн үнийн дүн бүхий 574,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК, "Монгол Базальт" ХК болон "Айтүүлс" ХК зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК, "Мон Бийф" ХК болон "Тандэм инвэст"-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өчигдөр МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 52 болж буурлаа. Учир нь СЗХ-ны "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК, “Гендекс ҮЦК” ХХК болон “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-ийг Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хасах шийдвэрийг ТУЗ-өөс гаргажээ.

Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 54,995 ширхэг нэгж эрхийг 9,730,112 төгрөгөөр арилжааллаа. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,947 ширхэг үнэт цаасыг 194,427,810 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,878 ширхэг бондыг 484,407,280 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 35,069.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,553,227,834,408 төгрөг боллоо

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

Гутранги хөрөнгө оруулагчид

АНУ-ын хувьцааны фьючерсүүд ням гарагийн орой ихээхэн "хямдралтай" зарагдлаа. Бараг таван сарын доод түвшинд хүрээд байгаа нь хэрэглээний үнийн индексийн өсөлт хүлээлтээс бага гарсны улмаас зах зээлийн оролцогчид эрсдэлд мэдрэмтгий болж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Dow Jones фьючерс болон S&P 500 фьючерс 0.2 хувь, Nasdaq 100 фьючерс 0.3 хувь тус тус уналт үзүүлсэн байна.

Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) болон гадаад худалдаа, жижиглэнгийн худалдааны статистик мэдээлэлд ач холбогдол өгөн хүлээж байна. Түүнээс гадан шинэ барилгын зөвшөөрлүүд, орон сууцны борлуулалт зэрэг мэдээлэл анхаарал татаж буй.

Өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар Dow Jones Industrial Average 32.5 нэгж буюу 0.1 хувь, the S&P-500 36.5 нэгж буюу 0.9 хувь, NASDAQ Composite 209.2 нэгж буюу 1.9 хувь тус тус өсөлт үзүүлээд байсан билээ. Харин, долоо хоногийн эхнээс Dow Jones 4.2 хувь, S&P-500 5.9 хувь, NASDAQ 8.1 хувиар тус тус өсөөд байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал АНУ-ын завсрын сонгуулийн үр дүн эцэслэх хараахан болоогүй байна. Гэвч үр дүнг эцэслэхэд ойрхон байгаа бөгөөд дээд танхимд Ардчилсан нам хүлээгдэж байснаас олон суудал авч хамтарсан засгийн газар байгуулагдах магадлал маш өндөр болж ирлээ.

section break

ГОЛОМТ БАНКНЫ IPO-Д ОРОЛЦОХ 3 АЛХАМ

ЭХНИЙ АЛХАМ 💙ТА ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАА НЭЭЛГЭСЭН ҮҮ?💙

Системийн нөлөө бүхий банк болох ГОЛОМТ БАНК олон нийтэд нээлттэй болж буй түүхэн цаг үеийн НЭГ ХЭСЭГ БОЛОХ БОЛОМЖ хүн бүрт бий.

Иймд Голомт банкны IPO-д оролцож, эзэн нь болох эхний алхам бол Голомт Капиталаар дамжуулан үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэж, захиалгаа баталгаажуулах билээ.

✔️Цахимаар данс нээлгэх хүсэлт илгээхдээ ➡️ https://trader.golomtcapital.com/ 📱Golomt Capital апп 🌐www.egolomt.mn 📱Golomt bank апп 📱Social Pay апп 🏢 Голомт Капитал компанийн байранд ирж нээлгэх

2 ДАХЬ АЛХАМ 💙ДАНСАА ЦЭНЭГЛЭХ-МӨНГӨ БАЙРШУУЛАХ💙

✅Банкны нэр - Голомт банк ✅Дансны нэр – Голомт Капитал ҮЦК ХХК ✅Дансны дугаар – 2015138413 ✅Гүйлгээний утга – Регистр

3 ДАХЬ АЛХАМ 💙ЗАХИАЛГА ӨГӨХ 💙

ГОЛОМТ БАНК-IPO МЭДЭЭЛЭЛ АВАХ:

🌐https://ipo.golomtcapital.com ☎️7012-1530 📱8888-0272 📱8610-5050 📱8811-5306 📱8003-7272

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!