- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Дараагийн том IPO-г Голомт Банк хийнэ
Дараагийн том IPO-г Голомт Банк хийнэ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Эздийн өмчийн дүнгээс эхэлж компанийн үнэлгээг тодорхойлох алхмаа эхэл. Зээлийн дүн эздийн өмчийн 100 хувьтай тэнцэхээс зайлсхий
УОЛТЕР Ж.ШЛОСС
Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
АНХААРЛЫН ТӨВД
Дараагийн том IPO-г Голомт Банк хийнэ. Санхүүгийн Зохицуулах Хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар системд нөлөө бүхий банкнуудын хувьчлалын ажлын үргэлжлэл болох “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
АНУ-ын завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам хошуучилж байна. Гэсэн хэдий ч өдрийн турш өрсөлдөөн ширүүн буюу Конгрессын сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах аргагүй байсантай холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээл улаан өнгөөр будагдав.
Binance медиа салбарын халим Forbes-ын хоёр дахь том хөрөнгө оруулагч болжээ. Сүүлийн хэдэн өдөр Binance FTX-д хөрөнгө оруулах асуудлаар нэлээд завгүй байсан ч гэлээ Forbes-ийг худалдах, худалдан авах хэлцэл олон нийтэд зарлагдахаас өмнө 200 сая ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт хийж амжжээ. Forbes-ийн хувьд нэгдэн нийлэх хэлцэл хийх замаар нээлттэй компаний болох гэж буй талаар өнгөрсөн гуравдугаар сараас хойш яригдаж байсан юм.
Биткойны уналт үргэлжилж 17,000 ам.доллароос оров. Өчигдөр томоохон крипто бирж FTX хүндхэн нөхцөл байдалд орсон талаар мэдээлэл гарсантай холбоотойгоор Биткойн 17,166 ам.доллар болтол унасны дараагаар бага зэрэг сэргэлт үзүүлсэн боловч дэмжлэгийн бүсээ алдаж Binance бирж дээр 15588 ам.доллар хүртэл уналт үзүүлжээ. Мэдээг бичиж байх үед Биткойны ханш 16200 орчим ам.долларын ханштай байна.
Rivian Automotive гурав улирлын орлого төлөвлөгөөнд хүрээгүй ч хувьцаа өслөө. Учир нь алдагдал хүлээгдэж байснаас бага гарчээ. Өнгөрсөн улиралд тус компани 13.8 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх улирлын 14.9 тэрбумаас буурсан үзүүлэлт юм.
Foxconn дөрөвдүгээр улирлын төлвөө шинэчлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Apple компанийн ханган нийлүүлэгч Хятадын Zhengzhou хотод тогтоосон хөл хорионы нөлөөг тооцоололдоо оруулахаар зэхэж байна. Foxconn гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулах бөгөөд шинжээчид компанийн дундаж ашиг 41.3 тэрбум ам.доллар гарна гэж хүлээж байгаа нь жилийн өмнөхөөс 11.7 хувийн өсөлттэй байхыг илтгэж байна.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

МХБ-ийн онцлох арилжаа
2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 126,786,709 төгрөгийн үнийн дүн бүхий 310,504 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК, "Гермес центр" ХК болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК, "Монгео" ХК болон "Дархан нэхий" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өчигдөр МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 52 болж буурлаа. Учир нь СЗХ-ны "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК, “Гендекс ҮЦК” ХХК болон “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-ийг Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хасах шийдвэрийг ТУЗ-өөс гаргажээ.
Мөн хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,353 ширхэг нэгж эрхийг 2,594,274 төгрөгөөр арилжааллаа. Мөн компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаасыг 289,400 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.77 хувиар өсөж, 34693.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,567,765,029,053 төгрөг боллоо.


ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Улаанууд манлайлж, зах зээлд уналт ноёллоо
АНУ-ын завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам хошуучилж байна. Гэсэн хэдий ч өдрийн турш өрсөлдөөн ширүүн буюу Конгрессын сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах аргагүй байсантай холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээл улаан өнгөөр будагдав.

Dow Jones Industrial Average хоёр хувь, S&P 500 мөн хоёр хувь, Nasdaq индекс 2.4 хувиар тус тус унаад байна. Энэ талаар Infrastructure Capital Management-ийн гүйцэтгэх захирал Жей Хэтфилд "Миний бодлоор, Бүгд Найрамдахчууд ялах илүү магадлалтай байхад тул зах зээл илүү дээр байх ёстой атал бид онцгой нөхцөл байдалд байна. Ядаж л эрчим хүч, батлан хамгаалах салбарын хувьцаа өсөлт харуулах байсан" хэмээн бодлоо хуваалцжээ.
Ингээд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гурван өдөр дараалсан өсөлт зогслоо. Одоо, хөрөнгө оруулагчдын хамаг анхаарал өнөөдөр тодорхой болох аравдугаар сарын инфляцын статистик мэдээнд төвлөрч байна. "Хэрэглээний үнийн индекс нөхцөл байдлыг хэмжихэд өндөр ач холбогдолтой байдаг. Тайланг нь гарахаас өмнө том бооцоо тавих сонирхолтой хөрөнгө оруулагч гэж бараг л байхгүй" гэж B. Riley Financial-ийн ахлах зах зээлийн шинжээч Art Hogan ярьжээ
Есдүгээр сард инфляц 8.2 хувь гарсан нь хүлээлтээс өндөр байсан тул ХНС өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөсөн. Аравдугаар сарын инфляцын хүлээлт 8.0 хувь байгаа бөгөөд бодит дүн ямар гарахаар ХНС дараагийн удаад бодлогын хүүг хэдэн нэгжээр өсгөхийг таамаглах боломжтой болох бөгөөд арилжаачдын хүлээлт 50 болон 75 суурь нэгж байх болно гэсэн хоёр бүлэгт үндсэндээ хуваагдаж байгаа юм.


ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!