- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Америк салхи эргэх хүлээлт
Америк салхи эргэх хүлээлт
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Зах зээлийг үргэлж буруу гэж таамаглан эхэлж бай. Хэрвээ Уол Стрийт дээрх хүн бүрийг даган дуурайх юм бол маш муу үр дүнд хүрэх болно
ЖОРЖ СОРОС
Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
АНХААРЛЫН ТӨВД
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт явагдаж буйтай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Конгресст аль нам олонх болохыг тодорхойлох уг сонгуулийн үр дүнд бодлогын өөрчлөлт бий болно гэж хөрөнгө оруулагчид "бооцоо" тавьж байна.
Уолт Дисней компанийн тайлан гарсны дараагаар хувьцааны ханш уналаа. Тайлангаар, нэг хувьцаанд ногдох орлого 0.30 ам.доллар байсан нь шинжээчдийн хүлээлт болох 0.59-өөс бараг хоёр дахин бага байлаа. Тайлан гарсны дараагаар биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа бараг 7 хувь суларчээ.
Биткойны ханш 18,000 ам.доллароос доош ортол унав. Энэ нь томоохон крипто бирж FTX дампуурлаа зарлаж магадгүй гэсэн мэдээлэл гарсантай холбоотой байлаа. Хэдхэн цагийн дотор 17,166 ам.доллар болтол унаж, эргэн сэргэж эхэлсэн боловч уналт эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад (энэхүү мэдээг бичиж байх үед) 10 орчим хувийн уналттай хэвээр байна. FTX харилцагчдынхаа зарлагын гүйлгээг зогсоосноос хойш хэдэн цагийн дараа дэлхийн хамгийн том крипто биржийн Binance-ийн гүйцэтгах захирал Changpeng Zhao өөрийн twitter хаягаараа FTX-ийн АНУ-ын гаднах үйл ажиллагааг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан талаараа жиргэжээ.
Ам.долларын ханш суларсан хэдий ч нефтийн үнэ гурван хувиар унасан нь Хятадын хотууд Ковидын хөл хориог чангатгаж, түүхий нефтийн фьючерсийн зах зээлийн тоглогчид лхагва гарагт гарах АНУ-ын долоо хоног тутмын бараа материалын мэдээллээс өмнө эрсдэлээ хязгаарлахыг оролдож буйтай холбоотой.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

МХБ-ийн онцлох арилжаа
2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 162,954,750 төгрөгийн үнийн дүн бүхий 497,901 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" ХК, "Женко тур бюро" ХК болон "Ремикон" ХК зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК, "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК болон "Ариг гал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өсөлттэй хувьцаануудын дотроос АПУ компани “Chinggis Khan”брэндээ Тайландын King Power татваргүй барааны дэлгүүрээр борлуулж эхэлснээ зарлаад байна. Хувьцааны ханш 3.2 хувь өссөнөөр тус компанийн зах зээлийн үнэлгээ буцан 1.5 их наяд төгрөг боллоо.
Мөн Эрдэнэ Ресурс гуравдугаар улирлын тайлангаа танилцуулав. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус компани энэ жил хайгуулын зардлаа 900 гаруй сая ам.доллароор нэмэгдүүлж 3,149 мянган ам.долларт хүрчээ.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,683 ширхэг нэгж эрхийг 13,370,209 төгрөгөөр арилжааллаа. ТOP-20 индекс 1.52 хувиар буурч, 34091.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,532,227,263,498 төгрөг боллоо.


ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.
БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!
👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.
📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

Америк салхи эргэх хүлээлт
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт явагдаж буйтай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Конгресст аль нам олонх болохыг тодорхойлох уг сонгуулийн үр дүнд бодлогын өөрчлөлт бий болно гэж хөрөнгө оруулагчид "бооцоо" тавьж байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээл гурав дахь өдрөө дараалан өсөлттэй хаагдаад буй нь энэ. Завсрын сонгуулийн үр дүн гарсаар, доод танхимын 435 суудлаас 35 -ынх нь хариу тодорхой болоогүй байна. Шинжээчид эцсийн хариу гарахыг хүлээх шаардлагагүй хэн ялах нь тодорхой гэцгээж байгаа бөгөөд урьдчилсан судалгаа сонгогчдын хүлээлтийг харсан ч Бүгд Найрамдахчууд ялалт байгуулах магадлал өндөр байна. Ардчилсан нам ялах магадлал бас тийм бага биш боловч сонгуулийн үр дүнгээс үл хамааран мөнгөний болон сангийн бодлого өөрчлөгдөнө гэдэгт сонгогчид итгэлтэй байгаа аж.
Сонгуулийн үеэр мөн ам.доллар суларсан нь алтны ханш өсөх шалтгаан боллоо. Өчигдрийн арилжаагаар алтны спот ханш сүүлийн нэг сарын дээд түвшинд хүрээд байна. Бусад металын хувьд ч ижил чиглэлд хөдөлгөөн үзүүлжээ. Алтны спот ханш аравдугаар сар гарснаас хойш анх удаа 1,700 ам.доллар давж фьючерс нь 1,715 ам.доллар/унц орчимд арилжигджээ.
Сонгуулиас гадна хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх гол мэдээлэл маргааш зарлагдах юм. Зах зээл тэр даяараа инфляцын тайланг хүлээж байна. Уг статистик мэдээллийн дараагаар ХНС дараагийн удаад бодлогын хүүг хэдэн нэгжээр өсгөхийг таамаглах боломжтой болох бөгөөд арилжаачдын хүлээлт 50 болон 75 суурь нэгж байх болно гэсэн хоёр бүлэгт үндсэндээ хуваагдаж байгаа юм.


ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!