Риогийн нүүдэл дууссан уу?

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Бизнес дээр боссон нөхөрлөл, нөхөрлөл дээр боссон бизнесээс дээр

Жон Д. Рокефеллер

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

АНХААРЛЫН ТӨВД

  • АНУ-ын завсрын сонгуулийн үр дүн өнөөдөр гарна. Ардчилсан нам эсвэл Бүгд Найрамдах нам гарахаас хамааран Ерөнхийлөгч Joe Biden-ий үлдсэн хоёр жилийн төлөвлөгөө шийдэгдэнэ. Бүгд Найрамдах намынхан ялах магадлал ихтэй байна.

  • Өнөөдөр Turqiose Hill Resources компанийг Рио Тинто бүхэлд нь худалдан авах асуудлыг шийдэх хувьцаа эзэмшигчдийн хойшиллоо. Рио Тинтог хөрөнгө оруулагчдад тэгш бус санал тавьсан тул хэлцэл хууль бус гэсэн байр суурийг зарим шинжээч илэрхийлж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал 15-нд товлогджээ.

  • Nvidia шинэ дэвшилтэт чипээ Хятадад санал болгож байна. Уг чип нь Жое Байдены хориг буюу дэвшилтэт технологийг Хятадын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхгүй байх зорилготой экспортын журмыг зөрчихгүй гэж тус компаниас мэдэгджээ.

  • Мета компанийн хувьцаа 6 хувь өслөө. Томоохон хэмжээний цомхтгол хийнэ гэсэн мэдээллийн дараа Мета компанийн хувьцаа өсөж улмаар технологийн салбарыг өсөлтөд хөтөллөө. Тус компанийн хувьцааны ханш энэ жил 70 хувь унаад байгаа юм.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

МХБ-ийн онцлох арилжаа

Өчигдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 97,322,256 төгрөгийн үнийн дүн бүхий 396,486 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол долоон компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бинсэ" ХК, "Хэрлэн Хивс" ХК болон "Монос хүнс" ХК зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК, "Улсын их дэлгүүр" ХК болон "Улаансан" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 8,409 ширхэг нэгж эрхийг 5,959,656 төгрөгөөр, гурван ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 300,000 төгрөгөөр болон багцын арилжаагаар 225,734 ширхэг үнэт цаасыг 1,000,001,620 төгрөгөөр арилжааллаа. Багцын арилжаагаар Инвескор ББСБ ХК-ийн хувьцааг нэг бүр нь 4430 ханшаар буюу өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар арилжжээ.

ТOP-20 индекс 1.92 хувиар буурч, 34618.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,497,824,308,181 төгрөг боллоо

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

Риогийн нүүдэл дууссан уу?

Туркойз Хилл Ресурс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болох байсан ч дахин хойшиллоо.

Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг тус компанийн гол хувьцаа эзэмшигч, менежмент хэрэгжүүлэгч Рио Тинто групп жижиг хувьцаа эзэмшигчдэдээ хандан захидал илгээжээ. Захидалд тэдний тавьсан урамшуулалт саналыг хүлээн зөвшөөрөх нь яагаад зөв шийдвэр болох тухай тайлбарласан бөгөөд Оюу Толгой төслийг цааш хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул ирээдүйд гарах 3.6 тэрбум ам.долларын зардлыг хамт үүрэлцэх ёстой болохыг сануулсан байна. Түүнчлэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн дунд явуулсан санал хураалтын дүн тэдний талд гарахгүй байсан ч үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг мөн дурдсан байв.

Rio Tinto Plc компани нь Туркойз Хилл Ресурсийн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллароор буюу нэгж хувьцааг 43 канад доллар /32.6 ам.доллар/-оор худалдан авах саналыг тавиад байгаа билээ. Тус хэлцлийн хүрээнд Rio TRQ-ийн томоохон жижиг хувьцаа эзэмшигчид болох Pentwater Capital Management болон Sailingstone Capital Partners компаниудтай зөвшилцөлд хүрсэн байна. Зөвшилцлийн хүрээнд Pentwater Capital Management болон Sailingstone Capital Partners компани арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох санал хураалтад саналаа өгөхгүй байх эрхээ эдэлж хэрвээ жижиг хувьцаа эзэмшигчдийн олонх Rio-гийн саналыг зөвшөөрч үлдсэн 49 хувийг худалдахаар болсон тохиолдолд сангууд нэгж хувьцаанд эхний ээлжинд 34.4 канад долларыг авч эцсийн үнэлгээг арбитраар шийдвэрлүүлж зөрүүг авахаар болсон аж.

Гэвч энэ нь хууль эрх зүйн зөрчилтэй эсэх асуудлаар Канадын хөрөнгийн зах зээлийн оролцогчид идэвхтэй мэтгэлцэж эхэллээ. Онтариогийн үнэт цаасны зохицуулах хорооны тэргүүн асан Ed Waitzer-ийн мэдэгдэж байгаагаар бусад жижиг хувьцаа эзэмшигчид ч гэсэн санал өгөхөөс татгалзах эрхээ эдэлж арбитраар эцсийн үнэлгээгээ шийдвэрлүүлж зөрүүг авах боломжтой бөгөөд ийм боломжийг хувьцаа эзэмшигчдэд тэгш олгохгүй байгаа нь хууль бус хэмжээн үзэж байгаа юм байна.

Дээр дурдсан шалтгааны улмаас холбогдох зохицуулах хорооноос хэлцэл явагдахын өмнө ядаж холбогдох материалуудыг шалгах хяналтын ажил явагдах бөгөөд хэлцлийг хүчингүй болгох магадлал өндөр байгаа юм байна.

Мөн ташрамд дурдахад 10 цагийн үед TRQ компани арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох байсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин хойшлуулж арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болгосон байна.

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!