Жером Повелын хөрөнгийн зах зээлийг хааш хөтөлнө вэ?

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

АНХААРЛЫН ТӨВД

  • Ковидын хязгаарлалт iPhone утасны үйлдвэрлэлд нөлөөлж байна гэж Аpple компаниас мэдэгдлээ. Хятадын Женжөү хот дахь iPhone утасны үйлдвэр хүчин чадлаа ихээхэн хэмжээгээр бууруулаад байгаа аж. Учир нь iPhone гар утасны дэлхий дээрх хамгийн том үйлдвэр байрладаг тус хотод хөл хорио тогтоогоод байна.

  • Өнөөдөр Turqiose Hill Resources компанийг Рио Тинто бүхэлд нь худалдан авах асуудлыг шийдэх хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Хуралдаанаар жижиг хувьцаа эзэмшигчдийн дунд явуулсан санал хураалтын шийдвэрийг танилцуулна.

  • Хөрөнгийн зах зээл АНУ-ын инфляцын мэдээг хүлээж байна. Ажилгүйдлийн стастик мэдээлэл хүлээлтээс өндөр гарсан нь баасан гарагт индексүүдийг бага зэрэг өндийх шалтгаан болсон. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт Dow Jones 1.1 хувь, S&P 500 2.9 хувь, NASDAQ таван хувиар тут тус унаад байгаа юм.

  • Hyundai Motor Co, болон Kia Corp нар Австралиас газрын ховор элемент авна. Arafura Rare Earths компаниас мэдээлснээр тэд Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчдэд жилд 1500 тонн газрын ховор элементийн баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Гэрээг долоон жилийн хугацаатай байгуулсан гэж компаниас мэдээллээ.

  • Мета компани энэ долоо хоногт томоохон хэмжээний цомхтгол хийхээр байна гэж Wall Street Journal мэдээлжээ. Компанийн зүгээс одоогоор Wall Street Journal-ийн мэдээлэлд хариу өгөөгүй байгаа аж.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

section break

Топ хөдөлгөөн

Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 96,714,166 төгрөгийн үнийн дүн бүхий 453,509 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Хувьцаа нь хамгийн их өсөлт үзүүлсэн Улсын Их Дэлгүүрийн хувьд энэ нь 2022 он гарснаас хойш хүрсэн хамгийн өндөр ханш болж байна. Харин хувьцаа нь хамгийн их уналттай Могойн Голын хувьд нийт хоёр ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 5,309 ширхэг нэгж эрхийг 3,676,293 төгрөгөөр, 115 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 11,482,750 төгрөгөөр болон компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг үнэт цаасыг 23,747,570 төгрөгөөр арилжааллаа.

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321

section break

Зах зээл Жером Повелын эсрэг зөрүүдэлсээр

Холбооны Нөөцийн Сангийн зарим эрх бүхий эх сурвалжийн мэдээлснээр дараагийн Бодлогын Зөвлөлийн хурлуудаар бодлогын хүүг арай бага хувиар өсгөнө гэсэн ч хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт хүлээлтээс өндөр гарснаар хөрөнгийн зах зээл дээр хүлээлт эргэж эхэллээ.

Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн сард 261 мянган ажлын байр шинээр бий болсон аж. Энэ тоо 200 мянга орчим байх болно гэж хүлээж байсан зах зээлийн хувьд өндөр үзүүлэлт байлаа. Гэсэн хэдий ч ажилгүйдлын түвшинд 3.5 хувиас өсөж 3.7 хувьд хүрсэн байна.

АНУ-ын төв банк сүүлийн дөрвөн хурал дараалан 75 суурь нэгжээр бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт бодлогын хүүг өсгөсөн. Бодлогын хүүг өсгөх гол шалтгааны нэг нь ажлын байрны олдоц бөгөөд эдийн засаг харьцангуй идэвхтэй байгааг илтгэж буй тул бодлогын хүүг өндөр хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ХНС-гийн тэргүүн Жером Повел хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.

Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн стастик ил болсны дараагаар буюу Баасан гарагт Dow Jones Industrial Average 1.3 хувь, S&P 500 1.4 хувь, NASDAQ Composite 1.3 хувиар тус тус өсөлт үзүүлсэн байна.

Эдийн засаг бодсоноос сайн байгаа гэсэн хөдөлмөрийн зах зээлийн дохио нь итгэж болохуйц эсэхийг энэ долоо хоногийн инфляцын тоо мэдээллээр баталгаажуулахаар байна. Ирэх пүрэв гарагт АНУ-ын инфляцын тоон мэдээлэл ил болох бөгөөд 8.0 хувь гарахаар хүлээгдэж байна. Өмнөх сард инфляц 8.2 хувь байсан бөгөөд хүлээлт, бодит байдал хэр нийцэж байгаагаас мөнгөний бодлого байгаа онож буй эсэх нь тодорхойлогдож, дараагийн мөнгөний бодлогын мэдэгдлээр бодлогын хүүг хэр өсгөхийг таамаглах боломжтой болно. ХНС-гийн хувьд инфляцийг хоёр хувьд хүргэх зорилт тавьж буй.

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!