ХНС хөрөнгийн зах зээлийг хааш хөтөлнө вэ?

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

АНХААРЛЫН ТӨВД

  • Уол Стрийт дөрвөн өдөр дараалан уналт үзүүллээ. Шинжээчдийн үзэж буйгаар үүнд ХНС цаашиад бодлогын хүүг чангаруулна гэсэн хүлээлт нөлөөлж байгаа аж. Шинжээчид болон хөрөнгө оруулагчдын дунд бодлогын хүүгийн өсөлт цаашид удааширна гэсэн хүлээлт өндөр байсан боловч ХНС-гийн тэргүүн Жером Повел цаашид бодлогын хүүг хүчтэй өсгөх шаардлагатай байгаа талаар мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулах үеэр мэдэгдсэн билээ.

  • Өнөөдөр Turqiose Hill Resources компанийг Рио Тинто бүхэлд нь худалдан авах асуудлыг шийдэх хувьцаа эзэмшигчдийн санал хураалтын сүүлийн өдөр. Харин хувьцаа эзэмшигдийн хурал ирэх долоо хоногийн мягмар гарагт товлогдсон.

  • Их Британийн төв банк бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж 3.0 хувьд хүргэв. Энэ нь сүүлийн 14 жилийн хамгийн өндөр хувь болж байна. Төв банк бодлогын хүүгээ огцом өсгөснөөр ирэх жил тус улсад эдийн засгийн агшилт ажиглагдаж, энэ нь 2024 оны эхний хагасыг хүртэл үргэлжилж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

  • Өнөөдөр АНУ-ын ажилгүйдлын статистик мэдээ зарлагдана. Өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 3.5 хувь байсан бол энэ сард 3.6 хувь болж нэмэгдэх хүлээлттэй байна. Эдийн засгийн чухал хэмжигдэхүүн болдог энэ үзүүлэлт хөрөнгийн зах зээлд ч мөн чухал нөлөө үзүүлдэг.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай. 

section break

Топ хөдөлгөөн

Монголын Хөрөнгийн Биржийн өчигдрийн арилжаагаар нийт 37 хувьцаат компанийн 200,573,634 төгрөгийн үнийн дүн бүхий 502,495 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. 

Хувьцааны ханш нь хамгийн өндөр өсөлт үзүүлсэн Тээвэр ачлал ХК хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлаж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох асуудлыг хэлэлцэхээ мэдэгдээд байгаа юм. Ээлжит бус хурал ирэх сарын 21-нд болох бөгөөд нийт хувьцааны 10.5 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид бүрдүүлж байна.  

section break

Төрийн Банк хувьцаа эзэмшигчдийн хурал зарлалаа

Системийн том таван банкны IPO салхийг хагалсан Төрийн банк (SBM)-ны зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сарын 10-ны өдөр зарлалаа. 

Тус хурлаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох, дүрмийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Төрийн банкны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 7,500 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцсон байдаг.

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: 200% БАТАЛГААЖСАН БОНД

Банкны хадгаламж, Монголын топ ХК-ийн хувьцаагаар баталгаажсан богино хугацаатай бондыг санал болгож байна.

БОНДЫН ОНЦЛОГ:📈 Өндөр өгөөж бүхий 3 сарын хугацаат бонд!📊 Бонд захиалгын доод дүн 200 сая төгрөг!

👉Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дараах линкээр мэдээллээ бөглөж аваарай.

📲 8888-0272, 8811-5306, 8610-5050, 9490-4321 

section break

ХНС-гийн бодлогын нөлөөгөөр алтыг зарах хандлага нэмэгдэж байна

ХНС энэ жил дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр бодлогын хүүг нэмээд байна. Сүүлийн мөнгөний бодлогын мэдэгдлээр сангийн тэргүүн Жером Повел мөнгөний хатуу бодлогыг хэсэг хугацаанд үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.  

Албаны мэдэгдлүүдэд үндэслэн дүгнэхэд АНУ-ын бодлогын хүү ирэх оны гуравдугаар сард оройгоо авч 5.13 хувьд хүрэх магадлалтай байна. Тэр хүртэл үнэт цаасны өгөөж, ам.долларын хослол өсөх чиглэлд, харин алт, үнэт металлын ханш уруудах чиглэлд хөтлөгдөхөөр байгааг шинжээчид хэлж байна.  

Бодлогын нөлөөгөөр алтны ханш 2022 оны ёроол ханш болох 1615 ам.доллар/унцид дахин хүрэх магадлалтай болохыг Capital.com-ын шинжээчид дэвшүүлж байна. Хэдийгээр ХНС мөнгөний хатуу бодлого барьж байгаа ч алтны уг ханш нь дэмжлэгийн хүчтэй бүс болж байгаа тул алтны ханш 1615 ам.доллароос дээш тогтох магадлалтайг мөн дурдсан байна. 

section break

Евро 20 жилийн ероолоо дахин шалгах уу? 

ХНС инфляцтай тэмцэх ажил нь дуусах болоогүй байгааг тов тодорхой илэрхийлж дахин нэг удаа бодлогын хүүг өндөр нэгжээр өсгөсөн нь бондуудын өгөөж болон ам.долларын ханшийг чангалж эсрэг талд хувьцаа болон бусад валютын ханшийг улаанаар нь эргэлдүүллээ. 

Ингэснээр ам.долларын индекс 0.71 хувиар өсөж 112.9 болжээ. Харин еврогийн ханш ам.долларын эсрэг сүүлийн долоон өдрийн арилжаагаар нийт гурван хувь сулраад байна.  

Өчигдөр Европын төв банкны Ерөнхийлөгч хатагтай Лагард Рига дахь хурлын үеэр хэлсэн үгтээ Европын төв банк дунд хугацаад инфляцыг хоёр хувьд барихын тулд бүх арга хэрэгслийг ашиглана гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр, инфляцыг хянахад эдийн засгийн уналт хангалтгүй гэж хэлснээс үзэхэд Европын төв банк эдийн засгийг агшаахыг хүсэж байгаа бололтой гэж зарим эдийн засагч дүгнэж байна.    

section break

Технологийн хувьцаанууд зах зээлийг унагаж зах зээл ажилгүйдлийн датаг хүлээж байна 

Бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид бондын зах зээлийг илүүтэй сонирхох болсон нь томоохон технологийн компаниудын үнэлгээ буурахад нөлөөлж, индексүүд буурлаа. 

Dow Jones Industrial Average индекс өчигдөр 0.46 хувь буюу 146 нэгжээр унасан бол S&P 500 индекс 1 хувиар, Nasdaq индекс 1.73 хувиар тус тус унасан байна. Үүний эсрэг 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын эрэлт өсөлттэй байлаа.  

Технологийн компаниудын хувьцааны уналтыг Apple (NASDAQ:AAPL) тэргүүлж дөрөв гаруй хувийн уналт үзүүлсэн бол түүний араас Google (NASDAQ:GOOGL), Microsoft (NASDAQ:MSFT), Amazon (NASDAQ:AMZN) зэргээр жагсаалт хөвөрнө.

"Хэрэв Apple, Amazon, Microsoft үргэлжлүүлэн унасаар байвал зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэгийн хувьд энэ нь S&P 500 индекс эргэн өсөхөд маш хүнд байдал бий болгоно" гэдгийг Aptus Capital Advisors-ийн хөрөнгийн удирдлагын мэргэжилтэн Люк Тайнер онцолжээ. 

Баасан гарагт ажилгүйдлийн тэтгэмжийн талаарх долоо хоногийн дата ил болох бөгөөд сүүлийн үед статистик тогтвортой байгаа уг үзүүлэлтийн шинэ мэдээ ямар гарах нь ХНС-гийн мөнгөний бодлогын дараагийн шийдвэрийг таамаглахад чухал ач холбогдолтой болоод байна. 

section break

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!