Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Онцлох бүтээгдэхүүн: Тогтмол хөрөнгө оруулалт

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох хөдөлгөөн

  • Наймдугаар сарын инфляц 14.4 хувьтай гарлаа

  • Гадаад худалдаа 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Мягмар гарагийн уналтын дараагаар индексүүд бага зэрэг сэргэлээ

  • Зах зээлийн сонирхолтой баримтууд

АНХААРЛЫН ТӨВД:

  • Жо Байден АНУ-ын 35 мужид цахилгаан автомашины цэнэглэх станцын сүлжээг санхүүжүүлэх нэгдүгээр шатны төлөвлөгөөг танилцууллаа.

  • Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг "Хагас дамжуулагчийн салбар шинэ сорилтуудтай тулгарч байна хэмээн мэдэгдэв.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.

Дотоодын зах зээлийн арилжааны тойм

Өнөөдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 237,102,713 төгрөгийн үнийн дүн бүхий 1,562,098 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,234 ширхэг нэгж эрхийг 554,366 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,792 ширхэг үнэт цаасыг 577,414,180 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.04 хувиар өсөж, 35434.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,905,525,269,971 төгрөг боллоо.

Наймдугаар сарын инфляц 14.4 хувьтай гарлаа

Наймдугаар сарын байдлаар Монгол улсын жилийн инфляц 14.4 хувь болж, өмнөх сараас 0.9 хувиар буурчээ.

Хэдий тийм боловч жилийн дүнгээр инфляц өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Энэ оны наймдугаар сард инфляц 14.4 хувь байгаа бол 2021 оны мөн үед инфляц 9.5 хувь байсан юм.

Инфляцын нийт дүнгийн 51.4 хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлжээ.

Ерөнхийдөө гадаад орчинд бий болсон өөрчлөлт, тээвэр, логистикийн асуудлууд Монгол Улсын инфляцын суурь шалтгаан болж байна гэж төв банк үзэж байгаа аж

Гадаад худалдаа 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний найман сарын дүнгээр 13.4 тэрбум ам.доллар болж 2021 оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллар буюу 32.2 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 2.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 6.7 тэрбум ам.доллар буюу 86 хувийг эзэлж байгаагаас 50.1 нэгж хувийг нүүрс бүрдүүлж 3.9 тэрбум ам.долларын орлогыг дангаараа оруулжээ. Гэсэн ч нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэг тэрбум орчим ам.доллароор буурсан байна.

Мягмар гарагийн уналтын дараагаар индексүүд бага зэрэг сэргэлээ

АНУ-ын инфляцын түвшин шинжээчдийн таамаглалаас өндөр гарснаар индексүүд сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нэг өдрийн уналтыг үзүүлсэн. Тэгвэл өчигдөр индексүүд гүнзгий уналтын дараагаар бага зэргийн сэргэлт үзүүллээ.

Өсөлт үзүүлсэн компаниудаас дурдвал Moderna 6.0 хувиар, Tesla 3.6 хувиар Apple 1.0 хувиар тус тус өссөн байна.

UBS Global Wealth Management-ийн мэдээллийн албаны дарга Mark Haefele-ийн мэдэгдэж байгаагаар “Мягмар гарагийн уналт нь инфляцын мэдэгдэхүйц буурах хөдөлгөөн орж байж бух зах зээл эхэлнэ гэсэн дохиог өглөө. Бидний таамаглаж байгаагаар ирэх сард зах зээл өндөр савлагаатай байх төлөвтэй байна” хэмээжээ.

Харин БНХАУ-ын хувьцаануудад хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе ирсэн хэмээн O Shares Investments-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kevin O Leary мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар БНХАУ нь дараагийн 20-25 жилд дэлхийн хамгийн том эдийн засаг болох төлөвтэй байгаа бөгөөд тус улсын хувьцаанууд хямд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх нь оновчтой хэмээн үзсэн байна.

Өнөөдөр Монголын цагаар 20:30 цагт АНУ-ын наймдугаар сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарна. Шинжээчид наймдугаар сард жижиглэн худалдааг өмнөх сараас 0.2 хувиар өснө хэмээн таамаглаад байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

90%

Сүүлийн 20 жилийн хамгийн том өсөлт нь алгоритмын арилжаа юм. Өнөөдөр хөрөнгийн зах зээлийн арилжааны 90 хувь нь робот тоон болон компьютерийн алгоритм байдаг гэсэн тооцоо бий.

21 VS 24

АНУ-д эмэгтэйчүүдийн 21 хувь, эрэгтэйчүүдийн 24 хувь нь татвар ногдох хөрөнгө оруулалтын данстай, гэрлэсэн хосуудын 46 хувь нь татвар ногдох хөрөнгө оруулалтын данстай, ганц бие эрчүүдийн 27 хувь нь хөрөнгө оруулалтын данстай.

Ladies 23 & 15

Ганц бие эмэгтэйчүүдийн 23 хувь нь хөрөнгө оруулалтын данстай, харин өрх толгойлсон ганц бие эмэгтэйчүүдийн 15 хувь нь хөрөнгө оруулалтын данстай байна.

Мөн Миллиниалсуудын дөнгөж 22 хувь нь идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг бол Бүүмер үеийнхний 39 хувь нь хөрөнгө оруулагч байдаг.

Идэвхтэй хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийн хамгийн чухал хүчин зүйл бол 50 мянган доллараас дээш орлого, коллежийн зэрэг, санхүүгийн мэдлэг, эрсдэлийг давах чадвар юм.

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530