- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Онцлох бүтээгдэхүүн: Тогтмол хөрөнгө оруулалт
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох хөдөлгөөн
БНХАУ Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний квотыг нэмэгдүүлнэ
“Эрээнцав” болон "Улаансан" ХК-ийн үнэт цаасыг сэргээн бүртгэлээ
Олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Мөнгөний хатуу бодлого дефляцид хөтөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна
Pentwater Capital Management LP компани Rio Tinto-ийн тавьсан саналыг эсэргүүцлээ
Жо Байден АНУ-ын чип, түүний тоног төхөөрөмжийн экспортод хязгаарлалт тавилаа
АНХААРЛЫН ТӨВД:
АНУ-ын хөрөнгийн зах зээлд техник технологийн салбарын хувьцаанууд өсөлттэйгөөр долоо хоногийг эхлүүллээ. Харин эрүүл мэндийн салбарын хувьцаанууд өсөлтгүй гарчээ.
АНУ-ын инфляцын наймдугаар сарын тайлан мэдээ өнөөдөр Монголын цагаар 20:30 цагт гарна. Тус улсын инфляц 8.1 хувьтай гарах хүлээлттэй байна.
Starbucks, Oracle компани өнөөдөр тайлангаа танилцуулна.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.
ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.
✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%
Гүйлгээний шимтгэл 0$
Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх
Өөрөө удирдах арилжааны платформ
Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү.
Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530
Дотоодын зах зээлийн арилжааны тойм
Өнөөдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 361,615,862 төгрөгийн үнийн дүн бүхий 1,751,689 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,946 ширхэг нэгж эрхийг 4,318,677 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 30 ширхгийг 3,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.59 хувиар өсөж, 34910.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,923,287,238,042 төгрөг боллоо
“Эрээнцав” болон "Улаансан" ХК-ийн үнэт цаасыг сэргээн бүртгэлээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09-р сарын 12-ны өдрийн A/99 тоот тушаалаар “Эрээнцав” хувьцаат компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 99,720 ширхэг үнэт цаас болон "Улаансан" хувьцаат компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 62,177 ширхэг үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд сэргээн бүртгэлээ.
БНХАУ 2025 оныг дуустал Монгол Улсаас жил бүр 40-70 сая тонн коксжих нүүрс импортолно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын албан ёсны хэлэлцээрээр Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцжээ, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах саналтай байгааг хэллээ.

БНХАУ нь дотоодын коксжих нүүрсний 10 хувьтай тэнцэх хэмжээний импортын квот тогтоодог бөгөөд үүнээсээ шалтгаалж улс орнуудад экспортын квот тогтоож өгдөг.
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын мэдээллээр БНХАУ 2022 оны эхний долдугаар сарын байдлаар нийт 32.16 сая тонн коксжих нүүрс импортлоод байгаа бол Монгол Улс үүний 31.9 хувь буюу 10.26 сая тонн коксжих нүүрс нийлүүлээд байна.
2020 онд Австралийн нүүрсэнд хориг тавихаас өмнө БНХАУ-ын коксжих нүүрсний импортын дийлэнх хувийг Монгол Улс болон Австрали Улс бүрдүүлдэг байсан. 2019 онд БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 45.3 хувийг Монгол Улс, 41.3 хувийг Австрали Улс нийлүүлж байжээ. Харин 2022 оны эхний долоон сарын байдлаар БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 32.5 хувийг ОХУ, 31.9 хувийг Монгол Улс нийлүүлээд байна.

Мөнгөний хатуу бодлого дефляцид хөтөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна
Ark Investment Management LLC компанийн гүйцэтгэх захирал Cathie Wood өөрийн твиттер хуудсаараа дефляци үүсэж болзошгүй хэмээн жиргэжээ.

Түүний үзэж байгаагаар ихэнх бүтээгдэхүүний үнэ цар тахлын үеийн оройн цэгээс унаад байгаа. Үүнд мод 60 хувь, зэс 35 хувь, газрын тос 35 хувь, төмрийн хүдэр 60 хувь, эрдэнэшиш 17 хувь, Балтийн тээврийн үнэ 79 хувь, алт 17 хувь, мөнгө 39 хувиар тус тус унаад байна. Түүхий эдүүдийн үнэ буурч байхад мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь цаашид дефляцийг үүсгэж болзошгүй байна.
Cathie Wood-ийн таамаглаж буйгаар энэхүү үнийн уналт нь холбооны нөөцийн банкыг дараагийн гурваас зургаан сард бодлогын томоохон өөрчлөлт хийхэд хүргэх юм байна.
Тус жиргээний доор Elon Musk төв банк бодлогын хүүгээ өндөр нэгжээр нэмэгдүүлж байгаа нь дефляци үүсгэх эрсдэл болоод байна хэмээн хариу жиргэсэн байна.
Өнөөдөр АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл гарна. Micheal Burry болон Cathie Wood нартай адил томоохон хөрөнгө оруулалтын банкууд наймдугаар сарын инфляцыг таамаглаж байснаас бага үзүүлэлттэй гарна хэмээн шуурч байна.
JPMorgan-ийн үзэж байгаагаар инфляци оройн цэгээ хэдийнээ авсан байгаа бөгөөд ирэх саруудад буурах хандлагатай байгаа юм байна. АНУ-ын инфляцад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл болоод буй шатхууны дундаж ханш зургадугаар сард 5 ам.доллар хүрээд байсан бол энэ долоо хоногийн даваа гарагт шатхууны дундаж ханш 3.716 ам.долларт хүрсэн байна.
Pentwater Capital Management LP компани Rio Tinto-ийн тавьсан саналыг эсэргүүцлээ
Энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Rio Tinto /RIO.NYSE/ компани Turquoise Hill Resources /TRQ.NYSE/ компанийн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллараар буюу нэгж хувьцааг 32.6 ам.доллароор /43 канад доллар/ худалдан авах саналыг тавьсан. Тус саналыг TRQ-ийн тусгай хороо зөвшөөрч жижиг хувьцаа эзэмшигчдийг тухайн саналыг хүлээн авахыг уриалаад байсан.

Тэгвэл TRQ компанийн 11.67 хувийг эзэмшдэг Pentwater Capital Management LP компани Rio-ийн саналыг эсэргүүцсэн байна. Тус компанийн мэдэгдэж байгаагаар “Rio-ийн санал болгож буй үнийн дүнгээр тооцвол TRQ-ийн үнэлгээ 8.65 тэрбум канад доллароор тогтоно, эсэргээрээ бид TRQ-ийн 2030 он хүртэлх мөнгөн урсгалыг 10.5 тэрбум канад доллар хүрнэ гэж таамаглаад байгаа ингэснээрээ Rio-ийн санал TRQ-ийн үнэлгээг багаар үнэлж байна” хэмээжээ.
Мөн Pentwater-ийн таамаглаж байгаагаар ирэх онуудад цахилгаан автомашин, цэнэглэгч станцууд, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтуудтай холбоотой зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давах төлөвтэй байгаа юм байна.
Rio-ийн саналыг зөвшөөрөх эсэх нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн санал хураалтын үндсэнд шийдэгдэх бөгөөд Reuters-ийн мэдэгдсэнээр хувьцаа эзэмшигчдийн хурал аравдугаар сарын сүүлээр болох төлөвтэй байна.
Жо Байден АНУ-ын чип, түүний тоног төхөөрөмжийн экспортод хязгаарлалт тавилаа
Жо Байдены засгийн газар ирэх сард АНУ-аас Хятад руу хиймэл оюун ухааны чип болон чип үйлдвэрлэхэд ашигладаг хагас дамжуулагчийн тээвэрлэлтийг хязгаарлахаар төлөвлөж байна.

Нэрээ нууцалсан эх сурвалж худалдааны яам энэ оны эхээр KLA Corp, Lam Research Corp (NASDAQ: LRCX) болон Applied Materials Inc (NASDAQ: AMAT) зэрэг АНУ-ын гурван компанид хүргүүлсэн шаардлагын дагуу хязгаарлалтын шинэ журам гаргахаар төлөвлөж байна.
Худалдааны яамнаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд 14 нанометрээс доош процесс бүхий дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэдэг Хятадын үйлдвэрүүдэд чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж экспортлохыг хориглосон байна.
Худалдааны яамнаас өнгөрсөн сард Nvidia (NASDAQ:NVDA) Corp болон Advanced Micro Devices (NASDAQ:AMD)-д илгээсэн шаардлагад тусгай зөвшөөрөл аваагүй л бол Хятад руу хиймэл оюун ухааны тооцоолох чипийн тээвэрлэлтийг зогсоохоор тусгасан.
Шаардлагыг дүрэм болгосноор тэдний хүрээг тэлж, ижил төстэй технологи үйлдвэрлэдэг АНУ-ын бусад компаниудыг хязгаарлалтад оруулж болзошгүй юм.
