“ГОЛОМТ БАНК” ХК-НИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

⏲️ "Голомт банк" ХК  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа.

“ГОЛОМТ БАНК” ХК-НИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!

"Голомт банк" ХК  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа.

Голомт банкны хувьцаа эзэмшигч эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!

Голомт банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2024.04.15-ны өдрийн 09:00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулах гэж байна.

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 03-р сарын 25-ны өдөр

Хурлын огноо: 2024 оны 04-р сарын 15-ны өдрийн 09:00 цагт

Хурал хуралдах хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

Хурлын байршил: Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Голомт Банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга.

2. 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт.

3. 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт.

4. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах.

5. 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв.

6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

7. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

1. Голомт банкны 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан

2. 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт

3. 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт

4. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоол

5. 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв

6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга

7. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл

Санал өгөх хэлбэр:

· Хуралд зайнаас оролцох бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шууд дамжуулалтыг үзэж, цахимаар саналаа өгөх боломжтой.

Хуралд биечлэн оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч та саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг Голомт банкны www.Golomtbank.com сайтаар болон [email protected] э-мэйл хаягаар санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.

Санал авах хугацаа: Саналын хуудсыг 2024 оны 4-р сарын 03-ны өдрөөс 2024 оны 4-р сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.

Холбоо барих: 1800-1646, 7755-0077, [email protected]

/ https://investor.golomtbank.com/ сайтаас санал өгөх заавартай танилцах боломжтой /