- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ИЗРАИЛ ХАМАСЫН МӨРГӨЛДӨӨН⏲️ ТҮР ХУГАЦААНД ЗОГСЛОО.
ИЗРАИЛ ХАМАСЫН МӨРГӨЛДӨӨН⏲️ ТҮР ХУГАЦААНД ЗОГСЛОО.
ОПЕК+ -Газрын тосны үнэ | Европ - Эдийн засаг | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

💠Израил Хамасын мөргөлдөөн түр хугацаанд зогслоо.
💠ОПЕК+ ээлжит хурал хойшилж газрын тосны үнэ уналаа.
💠 Европын эдийн засаг тогтворгүй байна.
💠МХБ-ийн 2023.11.23-ны өдрийн арилжаа

🪙 АЛТНЫ ХАНШ
Израил Хамасын мөргөлдөөн түр хугацаанд зогслоо.
Өнөөдөр өглөөний 07:00 цагаас хойш 4 хоногийн туршид Израил Хамасын талууд мөргөлдөөний галаа түр хугацаанд зогсоох шийдэлд хүрчээ.
Хоёр тал энэ хугацаанд Хамасын талаас 50, Израилын талаас 150 барьцааны иргэнийг суллах хэлэлцээр хийжээ.
Өнөөдөр Израилын орон нутгийн цагаар 16:00 цагт Хамасын талаас 13 барьцааны иргэнийг суллах юм байна.

Хэдийгээр хоёр тал гал түр зогсоох шийдэлд хүрсэн ч энэ нь 🪙алтны ханшид томоохон нөлөө үзүүлсэнгүй.
Өчигдөр 🪙алтны ханш 0.15 хувиар өсөж хаагдсан бол өнөөдөр өглөөний арилжаагаар алтны ханш 0.02 хувийн өсөлттэй байна.

🪔 ГАЗРЫН ТОС
ОПЕК+ ээлжит хурал хойшилж газрын тосны үнэ уналаа.
Нефть экспортлогч орнуудын нэгдсэн байгууллага, ОХУ болон түүний холбоотнууд газрын тосны олборлолтыг бууруулах эсэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж байсан ч тус хурал 11 сарын 30 хүртэл хойшиллоо.
Эх сурвалжууд 11 сарын 26-нд болох байсан уулзалтын өмнө үйлдвэрлэгчид олборлолтын хэмжээгээ тохиролцож чадаагүй хэмээн мэдээлж байсан юм.

Тодруулбал, ОПЕК+-ийн гишүүн Африкийн орнууд болох Ангол, Нигери улсууд газрын тосны гарцаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа нь санал зөрөлдөх шалтгаан болжээ.
Тиймээс ОПЕК+ ирэх жил олборлолтоо бууруулахгүй байх гэсэн хүлээлтэд үндэслэн газрын тосны ханш 1 хувиар унаад байна.
🪔Брент нефтийн фьючерс 68 цент буюу ойролцоогоор 0.8%-иар буурсан бол АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн үнэ 1%-иар буурч 76.35 ам.долларт хүрэв.


📊 ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ
Европын эдийн засаг тогтворгүй байна.
Евро бүсэд эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь мөнгөний хатуу бодлогоос үүдэлтэй бөгөөд санхүүгийн тогтвортой аюул дагуулна гэж Европын Төв банк анхаарууллаа.
Тодруулбал, Евро бүсийн 20 улсад эдийн засгийн тааруу төлөв байдал давамгайлж байгаа юм. Мөн 2023 оны 3 улиралд үйлдвэрлэлийн гарц 0.1 хувиар буурсан тул эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байна.

Эдийн засгийн үзүүлэлт энэ чигээрээ тааруу байвал айл өрх болон компаниудын орлого, олон нийтийн санхүүд нэмж дарамт болохоор байгааг 2 жил тутам гардаг санхүүгийн тогтвортой байдлын тайландаа дурдсан байна.
2024 онд ч эдийн засгийн өсөлт тааруу байх тооцоолол байна.
Бодлогын хүүг өсгөснөөс гарах үр дагавар, геополитикийн асуудал зэрэг нь эрсдэлийн гол шалтгаан болохоор байгаа аж.
Европын Төв банк бодлогын хүүг 2022 оноос хойш 10 удаа өсгөөд байгаа юм.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

📊 ШИНЭ - IPO
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

МХБ-ийн 2023.11.23-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 342,422,567 төгрөгийн үнийн дүн бүхий 993,296 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,584 ширхэг нэгж эрх 5,332,734 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 297,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30,002 ширхэг бонд 3,000,200,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 48,811 ширхэг үнэт цаас 436,858,450 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,930,329,600 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 283,800 ам.доллар буюу 975,596,556 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128.000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 18,867,200 ам.доллар буюу 64,858,264,064 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 78,549,300,971 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.35 хувиар буурч, 36,451.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,179,346,826,674 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
