- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛЫН ХАРИЛЦАГЧИД 📢 20.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЖЭЭ
ГОЛОМТ КАПИТАЛЫН ХАРИЛЦАГЧИД 📢 20.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЖЭЭ
Apple-3.39%-ийн уналт | Palantir -19% өсөлт | 19.5%-ийн хүүтэй "MONEYBOX" бонд

🔎 Apple-ийн хувьцааны ханш 3.39 хувиар унасан шалтгаан
🔎Ам.доллар суларч, газрын тосны ханш өслөө.
📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртээд байна.
🔎 Palantir компанийн хувьцааны ханш ганцхан өдрийн дотор 19% өслөө
🔎Австралийн Atlassian компанийн тайлан сайн гарсан ч хувьцааны ханш нь буурлаа
🔎19.5%-ийн хүүтэй "MONEYBOX" бонд зарлагдлаа
🔎МХБ-ийн 2023.11.02-ны өдрийн арилжаа

📊ТАЙЛАН
Apple-ийн хувьцааны ханш 3.39 хувиар унасан шалтгаан
📲Өчигдөр Apple Inc компани ээлжит улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн голлох үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглалыг давсан ч дараагийн улиралд борлуулалтын орлого муудаж болзошгүй хэмээн компанийн удирдлагууд мэдэгдсэнээр бирж хаагдсаны дараах арилжаагаар хувьцааны ханш нь 📉 3.39 хувиар унажээ.
📲Apple компанийн голлох үзүүлэлт, шинжээчдийн таамаглал:
📢Нэгж хувьцаанд ногдох ашиг:
| 📢Орлого:
|

📲Шинжээчид ирэх улиралд тус компанийн борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 📈5 хувийн өсөлттэй буюу 122.98 тэрбум ам.долларт хүрнэ гэж хүлээж байгаа бол тус компанийн санхүү хариуцсан захирал Luca Maestri-ийн хэлснээр борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо эсвэл бага гарч болзошгүй хэмээжээ.

Luca Maestri
Apple компанийн гүйцэтгэх захирал Tim Cook CNBC-д өгсөн ярилцлагадаа, iPhone 15 гар утасны борлуулалт iPhone 14-тэй харьцуулахад сайн байгааг онцолжээ.
📢Мөн хамгийн үнэтэй iPhone 15 Pro болон Pro Max гар утаснуудын эрэлт өндөр байгаагаас шалтгаалж нийлүүлэлт саатаж байгааг мэдэгдсэн байна.

📊АНХААРАЛД
Ам.доллар суларч, газрын тосны ханш өслөө.
Брент маркийн нефтийн үнэ 💵2.22 ам.доллар буюу 📈2.6%-иар өсөж, баррель нь 86.85 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын газрын тосны үнэ 💵2.23 ам.доллар буюу 📈2.8%-иар өсөж баррель нь 82.67 ам.долларт хүрсэн байна.
Зээлийн хүүгийн огцом өсөлт эдийн засгийг удаашруулж, эрчим хүчний эрэлтийг бууруулж болзошгүй учраас төв банкнуудын бодлогын хүүгийн шийдвэр газрын тосны хөрөнгө оруулагчдад чухал байдаг.
Энэ 7 хоногт болсон ХНС-ийн бодлогын хурлаар жишиг хүүг 5.25%-5.50%-д хэвээр үлдээсэн бол өчигдөр Английн Төв банк бодлогын хүүг хоёр дахь сардаа хэвээр нь үлдээлээ.
Нийлүүлэлтийн тал дээр газрын тосны шилдэг экспортлогч Саудын Араб 12 сарыг хүртэл өдөрт 1 сая баррелиар олборлолтоо бууруулна.
Хөрөнгө оруулагчид мөн Ойрхи Дорнодод болж буй үйл явдлыг ажиглаж байна. Учир нь бүс нутгийн мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Өчигдрийн байдлаар Израилийн танкны анги нэгтгэл Хамас бүлэглэлийн дайчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас Газа хотын эргэн тойронд мөргөлдөөн хурцадмал байдалд хүрээд байна.

📊ТАЙЛАН
Palantir компанийн хувьцааны ханш ганцхан өдрийн дотор 19% өслөө
Технологийн салбарын Palantir компанийн 3 дугаар улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давснаар хувьцааны ханш нь өслөө.
Компанийн голлох үзүүлэлт, шинжээчдийн таамаглал:
📢 Нэгж хувьцаанд ногдох ашиг:
| 📢 Орлого:
|

Компанийн 3 улирлын үр дүнгээс харахад 4 улирал дараалан ашиг орлого нь нэмэгдсээр байгаа бөгөөд S&P 500 индекст орох бүрэн боломжтой гэсэн үг юм.
📣Palantir 4 улиралд 💵599-603 сая ам.долларын орлоготой ажиллана гэсэн хүлээлт байгаа бөгөөд жилийн орлогын төлөвлөгөөгөө 💵2.216-2.22 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртЖЭЭ
Голомт Капитал ҮЦК нь бондын нээлттэй болон хаалттай зах зээлээс 2023 оны 10 сарын байдлаар нийт 💵234.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татан төвлөрүүлснээс харилцагчид маань 💵20.5 тэрбум төгрөгийн өгөөж хүртээд байна.

🤗ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БУЙ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!

📊ШИНЭ МЭДЭЭ
Atlassian компанийн тайлан сайн гарсан ч хувьцааны ханш нь буурлаа
Австралийн технологийн Atlassian Corporation 2024 оны санхүүгийн жилийн нэгдүгээр улирлын тайлангийн үзүүлэлт хүлээлтийг давсан ч хувьцааны ханш нь зах зээлийн дараах арилжааны үеэр 10 гаруй хувь буурсан байна.
📌Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 977.8 сая ам.долларт хүрч нэгж хувьцаанд ноогдох ашиг 65 цент гарснаар EPS хүлээлтийг 20 хувиар давжээ.

Atlassian компанийн хувьд энэ жил 41 хувийн өсөлтийг үзүүлээд байгаа бөгөөд 10 сард видео харилцааны стартап компани болох Loom-ыг 975 сая ам.доллараар худалдан авахаа мэдэгдсэн билээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


"MONEYBOX" БОНД ЗАРЛАГДЛАА
Голомт Капитал ҮЦК нь Монибокс ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
"MONEYBOX" бондын нөхцөл:
🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 12 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам
🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
🔸Хүүгийн татвар: 10%

🎯"MONEYBOX” бонд нь 19.5%-ийн хүүтэй бөгөөд хүүгийн түвшин нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс өндөр байна.

📍Монибокс ХХК нь Нэкст Дистрибьюшн ХХК-ийн охин компани бөгөөд 2022 онд үүсгэн байгуулагдсан, Нэкст Электроникс ХХК-иар дамжуулан хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлдэг.
📢Онцлог
🔸Бэлэн мөнгөний зээл олгодоггүй.
🔸Зөвхөн тухайн өрхийн бодит хөрөнгө оруулалт болж чадах тавилга, цахилгаан бараа, тоног төхөөрөмж, автомашин зэрэг худалдалдан авах хэрэгцээг санхүүжүүлдэг.
🔸Технологийн дэвшлийг ашиглаж хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилдэг.


📢Түүнчлэн Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.11.02-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 81,742,031 төгрөгийн үнийн дүн бүхий 231,774 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ Монинжбар ХК (MIB +14.93%) Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +12.14%) Адуун чулуун ХК (ADL +8.32%) | 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ Хөх ган ХК (HGN -11.04%) Монгол шилтгээн ХК (MSH -3.70%) Монгол Базальт ХК (MBW -2.12%) |
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,617 ширхэг нэгж эрх 5,984,891 төгрөгөөр,
Багцын арилжаанд 133,662 ширхэг үнэт цаас 841,254,350 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
"Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,072,000 юань буюу 8,983,484,160 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 309,000 ам.доллар буюу 1,065,311,490 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 12,596,079,977 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.21% хувиар буурч, 36,110.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,165,200,983,214 төгрөг боллоо.
Энэ өдөр нийт 10,977,776,922 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.24% хувиар өсч, 36,558.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,219,329,430,162 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
