Хаан Банк IPO урьдчилсан захиалга эхэллээ

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох аянаа эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Хаан Банк IPO урьдчилсан захиалга эхэллээ | Хаан Банкны хувьцааг худалдан авахыг хүсвэл trader.golomtcapital.com вэб хуудас, Golomt Capital аппликэйшнээр болон 7012-1530 утсаар холбогдон захиалга өгөх боломжтой.

  • Шинэ бондын захиалга авч байна | Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна

  • Google өөрийн супер чипийг Nvidia-гийнхаас өндрөөр үнэлэв | Мягмар гарагт Google өөрсдийн хиймэл оюун ухааныг сургахад ашиглах супер чипийн талаар танилцуулж, уг системүүд нь Nvidia (NASDAQ:NVDA)-ийнхтай харьцуулахад илүү хурдан, үр ашиг өндөртэй хэмээжээ.

  • Самсунгийн улирлын ашиг 14 жилийн доод түвшинд хүрэхээр хүлээгдэж байна | Хагас дамжуулагчийн салбарын эрэлт тааруу байгаагаас улбаалан Самсунг Электрониксийн ашиг нэгдүгээр улиралд 92 хувь агшиж сүүлийн 14 жилд ажиглагдаагүй бага түвшинд гарахаар хүлээгдэж байна.

  • Virgin Orbit дампуурах хүсэлтээ өгчээ | Тэрбумтан Richard Branson үүсгэн байгуулсан Virgin Orbit Holdings Inc, дампуурах хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдлээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс +0.32 хувиар өсч, 36845.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,517,724,321,920 төгрөг боллоо.

 

IPO

Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга эхэллээ

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох аянаа эхлүүллээ.

1.9 сая харилцагчтай тус банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

🪙Хувьцааны тоо: 191,219,800 ширхэг
💴Нэгж хувьцааны үнэ: 959 төгрөг
👩‍💼Нийтэд санал болгох хувь: 10 хувь

ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530

ЭРХЭМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА ДАРААХ 3 АЛХМЫГ ХИЙГЭЭД ХААН БАНКНЫ IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Бондын захиалга авч байна

Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

 

ТАНД ТУСАЛЬЯ

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

🤔Өмнө нь гадаад арилжаанд оролцоод ашигтай байсныг нэмж тооцох уу?

👨🏻‍💼Хэрэв та Голомт Капитал ҮЦК-иар дамжуулан Interactive Brokers-ын өөрөө удирддаг дансанд хувьцаа авч байгаагүй бол тэмцээний данс руу тухайн үнэт цаасыг шилжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хувьцааны өсөлтийг тооцохгүй.

Харин та өөрөө удирдах боломжтой Interactive Brokers-ын дансаар хувьцаа авч байсан бол өмнө авч байсан хувьцааны ашиг таны нийт хөрөнгийн үнэлгээнд шингэж, хувьцааны өсөлтийг тооцно.

Танд амжилт хүсье! 🤗

☎️7012-1530

 

БИЗНЕС

Google өөрийн супер чипийг Nvidia-гийнхаас өндрөөр үнэлэв

Мягмар гарагт Google өөрсдийн хиймэл оюун ухааныг сургахад ашиглах супер чипийн талаар танилцуулж, уг системүүд нь Nvidia (NASDAQ:NVDA)-ийнхтай харьцуулахад илүү хурдан, үр ашиг өндөртэй хэмээжээ.

Тус компани өөрийн Tensor Processing Unit буюу TPU хэмээх чипийг боловсруулаад байгаа бөгөөд уг чипийг компанийн хиймэл оюун ухааны сургалт, хөгжүүлэлтийн ажлын 90 хувьд нь ашиглахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр тус компанийн хиймэл оюун ухаан нь хэрэглэгчийн өгсөн даалгаврыг өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тест болон зураг хэлбэрээр хүн шиг гүйцэтгэж, хариулах чадамжийг нэмэгдүүлэх гэнэ.

Google-ийн TPU нь одоогоор 4 дүгээр үеийн хөгжүүлэлт хийгдээд байна. Компаниас өчигдөр нийтэлсэн танилцуулгад уг чип нь тус тусдаа компьютерт суулгасан чипийг 4,000 гаруй хагас дамжуулагчийг хэрхэн хооронд нь холбож ажилладаг тухай нарийн тодорхой тайлбарласан байв.

OpenAI-ийн ChatGPT, Google-ийн Bard зэрэг томоохон хиймэл оюун ухаанууд нь хэтэрхий их өгөгдөл ашиглах болсон тул дээр дурдсан холболтыг улам төгөлдөржүүлснээр хиймэл оюун ухааны өрсөлдөөнд давуу тал олж авах боломжтой юм.

АМ.ДОЛЛАРААР ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ

Засгийн газрын бонд | Компанийн бонд

Дэлгэрэнгүй мэдээлллийг: 8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

УНАЛТ

Самсунгийн улирлын ашиг 14 жилийн доод түвшинд хүрэхээр хүлээгдэж байна

Хагас дамжуулагчийн салбарын эрэлт тааруу байгаагаас улбаалан Самсунг Электрониксийн ашиг нэгдүгээр улирал 92 хувь агшиж сүүлийн 14 жилд ажиглагдаагүй бага түвшинд гарахаар хүлээгдэж байна.

Ухаалаг утасны шинэ загваруудаа танилцуулсан нь гар утаснаас олох орлогыг дэмжих магадлалтай байгаа ч хагас дамжуулагч үйлдвэрлэлийн хэлтэс нь 3 их наяд вон буюу 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн хэмээн тайлагнажээ.

Самсунг нь 2022 онд санах ойн чип, телевиз, ухаалаг утасны үйлдвэрлэлээрээ дэлхийг тэргүүлэгчийн хувиар түүний санхүүгийн үзүүлэлт нь зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог билээ. Тус компанийн нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэл энэ баасан гарагт, эцсийн гүйцэтгэл нь энэ сарын сүүлээр гарахаар хүлээгдэж байгаа юм.

Гуравдугаар сарын 31-ний байдлаар үйл ажиллагааны ашиг нь 1.08 их наяд вон болж буурахаар хүлээгдэж байгааг Refinitiv SmartEstimate тооцоолсон байна.

Энэ нь 2009 оны нэгдүгээр улиралд 590 тэрбум воны ашигтай ажилласнаас хойших хамгийн бага дүн болж байгаа бөгөөд өнгөрсөн онд тус компани 14.12 их наяд воны ашигтай ажилласан юм.

 

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

 

БИЗНЕС

Virgin Orbit дампуурах хүсэлтээ өгчээ

Тэрбумтан Richard Branson үүсгэн байгуулсан Virgin Orbit Holdings Inc, дампуурах хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдлээ. Хиймэл дагуул хөөргөх бизнес уналтад орж урт хугацааны санхүүгийн баталгаа хангагдахааргүй нөхцөл байдал үүссэн тул энэ сонголтыг хийж буйг гүйцэтгэх захирал Dan Hart мэдэгдэлдээ дурдсан байна.

Тус компани ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө нээлтэй компани болсон бөгөөд үнэлгээ нь 3 тэрбум ам.доллар орчимд үнэлэгдсэн билээ. Гэвч нэгдүгээр сард пуужингийн хөөргөлт бүтэлгүйтсэнээс үүдэн шинэ санхүүжилт хайх шаардлага үүсээд байсан ч нэмэлт хөрөнгө татах хэд хэдэн оролдлого нь үр дүнд хүрээгүй юм.

Компани АНУ-ын хууль эрх зүйн хүрээнд “Chapter 11” буюу шүүхийн зөвшөөрөлтэйгөөр компанийн өр, хөрөнгөд бүтцийн өөрчлөлт хийх замаар бизнестээ үлдэх боломжтой хувилбарыг сонгож материалаа бүрдүүлсэн аж.

“Chapter 11 нь борлуулалтын үнэ цэнийг хамгийн их байлгаж, үр ашигтайгаар төгсгөх, урагшлах хамгийн зөв замыг тодорхойлох үйл явц байх болно гэж итгэж байна” хэмээн Dan Hart өгүүлжээ.

 

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 4-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,873,569 төгрөгийн үнийн дүн бүхий 860,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Хай би ойл ХК (HBO +14.81%)

  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.75%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF +4.29%)

Хамгийн их бууралттай:

  • Стандарт ноос ХК (ALI -14.83%)

  • Ремикон ХК (RMC -9.06%)

  • Ариг гал ХК (EER -7.12%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,104 ширхэг нэгж эрхийг 17,468,088 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2,086 ширхэг 208,537,420 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9,986 ширхэг үнэт цаас 998,300,420 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 10,256,180 ширхэг үнэт цаас 920,492,155 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс +0.32 хувиар өсч, 36845.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,517,724,321,920 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!