🪙Эрдэнэ ресурс девелопмент 2025 онд 7,434 унц алт борлууллаа

2025 онд 7,434 унц алт борлууллаа | АНУ Иранд дайныг зогсоох 15 заалт | Зах зээлийн нөхцөл байдал | Урилга: VIBER суваг |

🪙Эрдэнэ ресурс девелопмент 2025 онд 7,434 унц алт борлууллаа

Эрдэнэ Ресурс Девелопмент нь Монголын хөрөнгийн бирж болон Канадын Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй бөгөөд 2025 оны 9 дүгээр сард анхны олборлолтоо эхлүүлсэн.

Тус компанийн тайланд дурдсанаар Баянхөндий төслийн хүрээнд 2025 онд нийт 7,434 унц алт, 2,634 унц мөнгийг тус тус борлуулсан байна. Алтыг нэг унцыг дунджаар 4,187 ам.доллар, мөнгийг 54 ам.доллароор борлуулжээ.

Баянхөндий төсөл жилд 650,000 тонн хүдэр боловсруулах, 85,000 унц алт үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 12 дугаар сарын байдлаар үйлдвэрийн гарц нийт хүчин чадлынхаа 88 хувьд хүрсэн байна.

Мөн тайлант хугацаанд тус компани өөрийн 100 хувийн эзэмшлийн Зуун Мод зэс, молибденийн төслийн молибденийн нөөцийг 22%-иар, зэсийн нөөцийг 16%-иар тус тус нэмэгдүүлжээ.Санхүүгийн үзүүлэлтийн хувьд, тайлант хугацаанд компанийн алдагдал өмнөх оноос 0.8%-иар буурч, 8.18 сая ам.долларт хүрсэн байна.

📃АНУ Иранд дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөө хүргүүлэв

АНУ болон Ираны зөрчил намжих хүлээлт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлд эерэг дохио илэрч эхэлсэн ч зах зээлийн бүрэн тогтворжилт богино хугацаанд хангагдах төлөвгүй байна.

Дэлхийн эрчим хүчний стратегийн чухал гарц болох Ормузын хоолой богино хугацаанд хэвийн байдалдаа орох магадлал бага хэвээр байна. Prediction market-ийн мэдээллээс харахад танкерийн хөдөлгөөн ойрын хэдэн долоо хоногт бүрэн сэргэнэ гэсэн хүлээлт сул байгаа бөгөөд 4 дүгээр сарын дунд үе гэхэд хэвийн болох магадлал 25%-аас доогуур үнэлэгдэж байна.

Харин хугацаа урагшлахын хэрээр нөхцөл байдал сайжрах хүлээлт нэмэгдэж, 6 дугаар сар гэхэд магадлал 60 гаруй хувь, 7 дугаар сар гэхэд 70 гаруй хувьд хүрч байгаа нь зах зээл аажмаар тогтворжих боломжтой ч тодорхой хугацаа шаардагдахыг илтгэж байна.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн ойролцоогоор 20%-ийг дамжуулдаг стратегийн гол гарц бөгөөд Ираны халдлагын улмаас танкерийн урсгал бараг зогсонги байдалд орсон нь зах зээлд томоохон дарамт үүсгээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоолой ойрын хугацаанд нээгдэж магадгүй хэмээн мэдэгдэж, хэлэлцээний үр дүнд шийдэлд хүрэх боломжтой гэсэн өөдрөг байр суурь илэрхийлсэн ч бодит нөхцөл байдалд дорвитой ахиц одоогоор ажиглагдахгүй хэвээр байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.

  • 🏭 Барилга - 20%

📈Зах зээлийн нөхцөл байдал өөдрөгжсөн ч бүрэн сэргэлтэд хугацаа шаардлагатай

АНУ болон Ираны зөрчил намжих хүлээлт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлд эерэг дохио илэрч эхэлсэн ч зах зээлийн бүрэн тогтворжилт богино хугацаанд хангагдах төлөвгүй байна.

Дэлхийн эрчим хүчний стратегийн чухал гарц болох Ормузын хоолой богино хугацаанд хэвийн байдалдаа орох магадлал бага хэвээр байна. Prediction market-ийн мэдээллээс харахад танкерийн хөдөлгөөн ойрын хэдэн долоо хоногт бүрэн сэргэнэ гэсэн хүлээлт сул байгаа бөгөөд 4 дүгээр сарын дунд үе гэхэд хэвийн болох магадлал 25%-аас доогуур үнэлэгдэж байна.

Харин хугацаа урагшлахын хэрээр нөхцөл байдал сайжрах хүлээлт нэмэгдэж, 6 дугаар сар гэхэд магадлал 60 гаруй хувь, 7 дугаар сар гэхэд 70 гаруй хувьд хүрч байгаа нь зах зээл аажмаар тогтворжих боломжтой ч тодорхой хугацаа шаардагдахыг илтгэж байна.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн ойролцоогоор 20%-ийг дамжуулдаг стратегийн гол гарц бөгөөд Ираны халдлагын улмаас танкерийн урсгал бараг зогсонги байдалд орсон нь зах зээлд томоохон дарамт үүсгээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоолой ойрын хугацаанд нээгдэж магадгүй хэмээн мэдэгдэж, хэлэлцээний үр дүнд шийдэлд хүрэх боломжтой гэсэн өөдрөг байр суурь илэрхийлсэн ч бодит нөхцөл байдалд дорвитой ахиц одоогоор ажиглагдахгүй хэвээр байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд