АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 2025 ОНЫ 2-Р УЛИРАЛД 3.3% 🚀ӨСЛӨӨ

|📉Hang Seng: 7 хоногийн доод цэгт|Шинэ Бонд|🌍Viber сувагт нэгдээрэй!|🏃‍♀️ Монос Хүнс "GO CLIENTS GO" марафонд нэгдлээ|

🚀АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 2025 ОНЫ 2-Р УЛИРАЛД 3.3% ӨСЛӨӨ

📈АНУ-ын эдийн засаг 2025 оны 2-р улиралд (2025 оны 4-6 сарыг дуусталх хугацааны ДНБ өсөлт) 3.3%-д хүрлээ. АНУ-ын эдийн засгийг 2-р улиралд 3.0%, Dow Jones 3.1% орчимд өснө гэж таамаглаж байсан бол бодит гүйцэтгэл хүлээлтээс өндөр гарав.

💰Тэр дундаа хэрэглэгчдийн зарцуулалт 1.6%-иар өссөн нь анхны 1.4%-ийн төсөөллөөс өндөр байгаа юм.

Трампыг 4 сарын 02-нд тариф тогтоохоос өмнө компаниуд их хэмжээний бараа нөөцөлсөн тул 2-р улиралд буюу тарифын дараа импорт (ДНБ-ээс хасагдаж тооцогддог хувьсагч) 29.8%-иар унасан нь ДНБ дүн өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

HANG SENG ИНДЕКС 7 ХОНОГИЙН ДООД ТҮВШИНДЭЭ ХҮРЭВ

Өчигдөр Хонгконгийн Hang Seng индекс 203 нэгжээр буюу 0.8% унаж, 24,999 дээр хаагдлаа. Ингэснээр 3 дахь өдрөө дараалан буурч, сүүлийн долоо хоногийн доод түвшинд хүрэв.

Шалтгаан:

  • Meituan 13.2% унасан нь дотоодын хоол хүргэлтийн өрсөлдөөн нэмэгдэж, гадаадад (ялангуяа Бразил) хүргэлт буурсантай холбоотой.

  • Alibaba 4.7% унасан нь ирэх жил төлөгдөх 💸6.5 тэрбум ам.долларын зээлээ дахин санхүүжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой.

Эсрэгээрээ:

  • АНУ-ын Nvidia-гийн Хятадын бизнесийн эрсдэлтэй холбоотойгоор дотоодын технологийн зарим компани өсөв. /SMIC +10.5%, Horizon Robotics +13.7%, Lenovo +2.5%/

🏃‍♀️ МОНОС ХҮНС ХК “GO CLIENTS GO” МАРАФОНД НЭГДЛЭЭ! 🎉

2019 онд Monos Food - Монос Хүнс ХК нь Голомт Капитал үнэт цаасны компанитай хамтран IPO хийж олон нийтийн компани болсон түүхтэй.

🏭Энэхүү хамтралын үр дүнд Монголын эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт томоохон дэвшил гарч, өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд үүдээ нээсэн юм.

💰Ингэснээр Монголчууд өдөр бүр амин дэмээр баялаг хүнсийг тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах боломж нээгдсэн бол олон мянган хувьцаа эзэмшигч ногдол ашиг хэлбэрээр үр шимийг нь хүртэж байна.

Тэгвэл эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээх алсын хараатай тус компанийн хамт олон Голомт Капитал компаниас зохион байгуулж буй “GO CLIENTS GO”🏃‍♂️ марафонд нэгдэж, нэгэн өдрийг хувьцаа эзэмшигчдтэйгээ хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх гэж байна.

Эрхэм та ч бас 2025.09.05-ны баасан гарагт Монголын Хөрөнгийн Биржид 16:00 цагаас зохион байгуулах “GCC academy-2025” сургалт 🎓 болон 2025.09.06-ны бямба гарагт 08:30-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Go Clients Go” марафонд👟нэгдээрэй!

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд