- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🎯Өнөөдрийн онцлох🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.22/
🎯Өнөөдрийн онцлох🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.22/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ, БНХАУ - Хөрөнгийн зах зээл | 💹Монгол - Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
💹АНУ-ын индексүүд өсөлттэй хаагдлаа.
👩🌾Ажил эрхлэлтийн тайлан
🎯Суурь инфляцийн хурд удааширч эхэллээ.
⚙️Хятадын хувьцааны зах зээл технологи, AI-ийн нөлөөгөөр өслөө.

НҮҮРСНИЙ ҮНЭ ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛИЙГ 📢ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА.

Манай улсын экспортын орлогын гол эх үүсвэр болох нүүрсний үнэ сэргэх шинж хараахан ажиглагдахгүй байна. 2025.09 сарын байдлаар чулуун нүүрсний үнэ тонн тутамд 💰61.4 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар буурчээ.
👆2025 оны 9 сарын байдлаар Монголын нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оноос 📉36.3 хувиар буурч, экспорт багассан нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байна.
Харин 2025 оны III улиралд нүүрсний экспортын биет хэмжээ огцом нэмэгдсэн нь экспортын орлогыг өмнөх оны мөн үеэс 💰434.2 сая ам.доллароор буюу 12 хувиар өсгөж, 4.05 тэрбум ам.долларт хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн.


ПРЕМИУМ НЭКСУС ХК: 👆ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН АВАХ ХУГАЦАА МАРГААШ ДУУСНА

Премиум Нэксус ХК-ийн🏪 борлуулалтын орлого сүүлийн 5 жилд жилд дунджаар 72 хувь өсөж, 2024 оны эцэст 598 тэрбум төгрөгт хүрсэн бол 2025 оны гуравдугаар улиралд 💰587.1 тэрбум төгрөгийн борлуулалттай байна.
💰Нийт ашиг 112.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 39.6 хувиар, ХТЭББӨА 76.4 тэрбум төгрөгт хүрч 20 хувиар өссөн, нийт ашгийн маржин 19.2 хувь болж 0.6 нэгж хувиар нэмэгдсэн байна.
💰Мөн сүлжээний өргөтгөл, дижитал систем болон логистикийн шинэчлэлд хийсэн идэвхтэй хөрөнгө оруулалтын улмаас үйл ажиллагааны зардал 36.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс огцом өссөн нь цэвэр ашгийн өсөлтийг богино хугацаанд сааруулж, 26.39 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөлжээ.
🌐Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхээ 📅2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх боломжтой байна.
📢Энэхүү эрхийн хугацаа дуусахад ердөө 1 хоног үлдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал хандуулах чухал мэдээлэл юм.
ТОВЧ
🚛Гадаад худалдааны тэнцэл 477.6 сая ам.долларын ашигтай гарлаа
🎯Нүүрсний үнэ хямд байгаа нь төлбөрийн тэнцэлийг эрсдэлд оруулж байна
👆Премиум Нэксус ХК: Хувьцаагаа буцаан худалдан авах эрхийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


