- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.15/ Голомт Капитал ҮЦК🏆Шилдгийн шилдэг үнэт цаасны компани
🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.15/ Голомт Капитал ҮЦК🏆Шилдгийн шилдэг үнэт цаасны компани
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК 2 ДАХЬ УДААГАА
🏆“ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" БОЛЛОО

🐂Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгүүдийг тодруулдаг “Grand Bull Awards-2025” ёслолын арга хэмжээний шилдгүүд тодорлоо.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойд зориулсан 4 дэх удаагийн “Grand Bull Awards-2025”-д Голомт Капитал ҮЦК нь 10 номинацид нэр дэвшсэнээс бүгд сүүлийн шатанд шалгарснаас 🏆5 номинацийн эзэн боллоо.
Тэр дундаа Голомт Капитал ҮЦК ХХК нь 2 дахь удаагаа “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ” болсон нь харилцагчдын маань бидэнд өгсөн өндөр итгэл, компанийн салбартаа тэргүүлэгч байр суурийг дахин бататгалаа.

GRAND BULL AWARDS-2025
🏆 ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ
Голомт Капитал ҮЦК ХХК
🏆ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ
Голомт Капитал ҮЦК ХХК
🏆 ШИЛДЭГ ЗАХИРАЛ
С.Ган-Эрдэнэ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
🏆 ШИЛДЭГ ШИНЖЭЭЧ
Р.Дарханбаяр /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ХУСГ-ын захирал/
🏆ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН ОНЦЛОХ ТӨСӨЛ
Бөөрөлжүүт цахилгаан станц “Цэцэнс Майнинг Энд Энержи” ХХК
🎉Энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо Голомт Капитал ҮЦК-ийн салбартаа тэргүүлэгч санхүүгийн үзүүлэлтээс гадна Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төслүүдийн санхүүжилтийн үр дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, хүний нөөцийн оновчтой бодлого зэрэгт үндэслэсэн байна.
![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() |
🤗Цаашид бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэж, үйлчилгээний чанараа сайжруулахын зэрэгцээ харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын хөтөч байж, эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон хичээнгүйлэн ажиллаж, эх орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж байна.

Нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түншүүд болон зохицуулагч байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье!
Хүндэтгэсэн: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК-ийн хамт олон


ТОВЧ
⚙️Технологийн салбарын хувьцааны үнэлгээ хэт өндөр байгаа эсэх болон хиймэл оюун ухааны (AI) дэд бүтцэд хийж буй их хэмжээний хөрөнгө оруулалт бодит өгөөж өгөх эсэх талаарх эргэлзээ дахин хүчтэй гарч ирснээр технологид төвлөрсөн Nasdaq Composite индекс долоо хоногийн дүнгээр 📉1.62 хувиар буурлаа.
🏦Холбооны нөөцийн сан зах зээл дэх нөөцийн хангалттай түвшинг хадгалахын тулд шаардлагатай тохиолдолд богино хугацаат Засгийн газрын бондуудыг худалдан авч эхэлнэ гэж мэдэгдлээ.
👆Бээжин “anti-involution” хэмээн нэрлэсэн кампанит ажлыг эхлүүлж, хүн хүргэлтээс эхлээд автомашин үйлдвэрлэл хүртэлх салбаруудад үнийн дайн болон хэт илүүдэл үйлдвэрлэлийг хязгаарлах зорилт тавьсан юм. Гэсэн ч хамгийн сүүлийн инфляцын тайлангаас харахад, дефляцыг даван туулахад чиглэсэн Бээжингийн бодлогын арга хэмжээнүүдийн үр дүн одоогоор хязгаарлагдмал хэвээр байгааг харууллаа.
💽Хятадын засгийн газар H200 чипийг худалдан авахыг албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа юм. Лхагва гарагт Хятадын албаныхан энэ асуудлаар яаралтай хуралдаанууд зохион байгуулж, чипийг Хятад руу оруулахыг зөвшөөрөх эсэхийг шийдэхээр хэлэлцэж байгаа аж

АНУ: 2026 ОНД ГАНЦХАН УДАА Л ХҮҮГЭЭ БУУРУУЛНА

🗽2025 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 3 удаа буюу суурь хүүг 0.25 нэгжээр бууруулан 3.5-3.75%-ийн түвшинд хүргэсэн.
🏦Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүдийн хүүгийн хүлээлтээс харахад 2026 онд 📉1, 2027 онд дахин 📉1 удаа бууруулах төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг урт хугацаанд ойролцоогоор 3% орчимд тогтворжуулах зорилт өөрчлөгдөөгүй ч ойрын хугацаанд огцом бууруулахгүй нь ээ.
👆Үүнтэй зэрэгцэн Төрийн сангаас эхний ээлжинд 40 тэрбум ам.долларын богино хугацааны бонд худалдан авч, мөнгөний зах зээл дэх шахалтыг зөөлрүүлэх зорилготой шийдвэр гаргалаа.
🛎️Цаашдын бодлого
Хүүг бууруулах гэж яарахгүй
Инфляцын хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээлийг анхааралтай ажиглах
Инфляц удаан хугацаанд өндөр байвал хүүг өндөр түвшинд барих магадлалтай.

NVIDIA: 💽ХЯТАДЫН КОМПАНИУДЫН ЗАХИАЛГАД ДАРАГДААД БАЙНА.

🗽Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Nvidia-д H200 процессоруудыг (AI чипүүдийн хоёр дахь хамгийн хурдан загвар) Хятад руу экспортлохыг зөвшөөрч, орлогынх нь 25 хувийг авах болно гэж мэдэгдсэн.
⚙️Энэ мэдээллийн дараа Nvidia-д өгсөн БНХАУ-ын компаниудын захиалгын хэмжээ нь үйлдвэрлэлийн хүчин чадлаас нь давжээ. Тиймээс компанийн зүгээс H200 чипүүдийн үйлдвэрлэлийг нэмэх боломжийг судалж байгаа юм байна.
👆Мөн Alibaba, ByteDance зэрэг Хятадын томоохон компаниуд H200 чипийг худалдан авах сонирхлоо илэрхийлж, их хэмжээний захиалга өгөхөд бэлэн байгаа талаар Reuters мэдээлжээ.
💽Гэсэн ч Хятадын засгийн газар H200 чипийг худалдан авах албан ёсны зөвшөөрөл олгоогүй байна. Хятадын албаныхан энэ асуудлаар яаралтай хуралдаж, зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэж байгаа аж.


SHORT SELLING ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ 📝СЗХ-ООС БАТАЛЛАА.

⚖️УИХ-аас 2024.05 сард “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу СЗХ-оос “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа.
👆Мөн энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг өсгөхөөс гадна Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт ойртуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
🛎️Цаашилбал хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцогчдын хүрээг тэлэхэд чухал дэмжлэг болох юм.
ТОВЧ
📅11 сард Монгол Улсын инфляц 8.2%-д хүрлээ
🏆ТОП-20 компанийн дундаж үнэ ашгийн харьцаа 5.56 байгаа буюу багаар үнэлэгдсэн хэвээр байна.
👆Short selling буюу үнэт цаас зээлдүүлэх зохицуулалтыг баталлаа

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


2026 ОНЫ 🌐ГЛОБАЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОХ 5 ТОО

🌐 22.3x-S&P 500-ийн 2026 оны дундаж P/E, 10 жилийн дундаж 18.7x-оос өндөр хэвээр
🌐40%-ТОП-10 хувьцааны S&P500 индекст эзлэх жин. AI салбарын төвлөрөл өндөр, системийн эрсдэл хадгалагдаж байна.
🌐1 удаа-2026 онд АНУ-ын төвбанк бодлогын хүүг бууруулах суурь хүлээлт; ECB мөн cut хийхгүй (капиталын гадагшлалын эрсдэл)
🌐2026.V сар-АНУ-ын төвбанкны ерөнхийлөгч солигдох магадлалтай ба 2026 оны сүүлээр хүү буурах хүлээлт нэмэгдэнэ
🌐 10 / 11 салбар-S&P 500-ийн салбарууд 20 жилийн дунджаас өндөр үнэлгээтэй арилжаалж байна


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд








