📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.08/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

 

ТОВЧ

  • 🌐АНУ-ын зах зээл сул үзүүлэлтүүдийн дунд хүү бууруулах хүлээлт өсөлтөө хадгалж, жижиг хувьцаанууд илүү хүчтэй сэргэлт үзүүлж байна.

  • 🌐Retail sales, PPI, consumer confidence зэрэг тоонууд эдийн засаг зөөлөн хөрж буйг харуулсан ч энэ нь ХНСС-ийн бодлого зөөлрөх орон зайг нэмэгдүүлжээ.

  • 🌐 S&P 500 дээр H&S унах эрсдэлийн зураг бүрэн хүчингүй болох түвшин 6,950, харин 6,550 доош эвдвэл доошоо чиглэл давамгайлах магадлал өндөр байна.

  • 🌐Хятадын зах зээлд үйлдвэрлэлийн ашгийн уналт (PPI) 37 сар дараалан сөрөг байгаа нь Хятадын эдийн засаг IV улиралд momentum алдаж буйг харуулж байна.

  • 🌐Гэсэн ч БНХАУ-д бодлогоор дэмжигдсэн нөхцөл байдал, AI эрэлт, хөрөнгө оруулагчдын sentiment сайжирсан нь Hang Seng-ийг 28–30 мянгад чиглэсэн өсөлтийн циклд байгааг нотолж байна.

NETFLIX WARNER BROS: DISCOVERY-ИЙГ 💵72 ТЭРБУМААР АВАХ САНАЛ ТАВИВ.

🎞️Дэлхийн хамгийн том стриминг үйлчилгээний платформ болох Netflix компани нь кино, телевизийн салбарын аварга тоглогч Warner Bros. Discovery-ийг 72 тэрбум ам.доллараар худалдан авах саналаа албан ёсоор тавьжээ.  

Тус хэлцлийн хүрээндNetflix нэгж хувьцааг 27.75 ам.доллароор авснаар компанийн нийт үнэлгээ 💵82.7 тэрбум ам.долларт хүрэх аж.

Хэлцэл амжилттай хэрэгжвэл Harry Potter, Game of Thrones, HBO, HBO Max зэрэг дэлхийд алдартай франчайзууд Netflix-ийн мэдэлд шилжинэ.

👆Зах зээл харин уг мэдээнд болгоомжтой хандаж, хувьцааны ханшид огцом савалагаа ажиглагдсангүй.

🎥Мөн хэлцэл хэрэгжсэн тохиолдолд хоёр компанийн бүтцийн уялдаа, үйл ажиллагааны нэгдэлтэй холбоотойгоор Netflix ойрын хугацаанд нэмэлт 9 тэрбум ам.долларын зардал гаргах боломжтой гэж шинжээчид тооцоолж байна.

ХЯТАД 2030 ОН ГЭХЭД ЭРЧИМ ХҮЧНИЙХЭЭ ⚡50%-ИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан ч цахилгааны эрэлт сүүлийн 20 жилд жил ⚡5-7 хувь өссөн байна. Тодруулбал, 2005 онд Хятадын нийт суурилагдсан хүчин чадал 500 ГВт байсан бол 2023 онд 3,400 ГВт болж долоо дахин өсжээ.  

Тиймээс жилээс жилд өсөж байгаа хэрэгцээг хангахын тулд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар болон салхины шинэ эх үүсвэрийг их хэмжээгээр барьж, системээ өргөжүүлсээр байна.

Нар салхины сэргээгдэх эрчим хүч

  • ☀️Нарны суурилагдсан хүчин чадал 600 ГВт-ыг давсан бол салхины хүчин чадал 200 ГВт-ыг давжээ. Судалгаагаар 2030 он гэхэд нарны хүчин чадал 2,264 ГВт хүрч, жил бүр дунджаар 24 хувиар өсөх төлөвтэй байна. Салхины хүчин чадал 2030 онд 1,121 ГВт хүрч, жил бүр 15 хувийн өсөлт үзүүлэх тооцоо гарсан.

  • ☀️Гэсэн ч одоогоор нүүрс болон бусад түлшээр ажилладаг цахилгаан станцууд том байр суурьтай хэвээр байгаа юм.  Тодруулбал, 2023 онд дулааны станцын хүчин чадал 1,390 ГВт байсан бол 2030 онд 1,793 ГВт хүрэх бөгөөд жил бүр 54–61 ГВт нэмэгдэх төлөвтэй байна.

Цөмийн эрчим хүч

  • Цөмийн эрчим хүч нийт хэмжээндээ бага хувийг эзэлдэг ч хамгийн хурдтай өсөх салбар болж байгаа юм.

  •  2023 онд 57 ГВт байсан цөмийн хүчин чадал 2030 онд 113 ГВт хүрч, 2026 оноос эхлэн жил бүр 10 ГВт нэмэгдэх төлөвтэй байна.

🔋Эрчим хүчний хадгалалт👇

ТОВЧ

  • ГВАН түүхэн дээд ханш болох 6 тэрбум ам.долларт хүрлээ.

  • Гадаад худалдаа эхний 11 сард 23.9 тэрбум ам.доллар болж буурлаа.

  • MFC хувьцааны ханш 4 жилийн түүхэн доол ханшиндаа хүрлээ

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

АНУ-ЫН САНГИЙН САЙД, 🗽2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙСАН ГЭВ.

🗽АНУ-ын Сангийн сайд Скотт Бэссент, Америкийн ДНБ 3 хувиар өссөн гэсэн үзүүлэлттэйгээр 2025 оныг үднэ,  эдийн засгийг 🎅шинэ жилийн худалдан авалт бодитоор дэмжинэ гэв.  

Мөн тэрээр, 2025 оны зарим улиралд 💹ДНБ 4.0 орчим хувиар өссөн. Хэдийгээр конгрессын санхүүжилт зогсож, 📉“shutdown” саад болсон ч эдийн засаг харьцангуй тогтвортой байсан гэжээ.

Гэсэн ч иргэдийн эдийн засагт итгэх итгэл сул буюу хэрэглэгчдийн итгэлийн индекс 53 орчим хувьд эргэлдэж, инфляц 3 хувь, хүнсний үнэ 3.1 хувиар өссөн нь айл өрхүүдэд учирч буй эдийн засгийн дарамтыг бууруулж чадсангүй.

Мөн 2025 онд нийт 👥1.1 сая хүн ажлаас халагдсан нь зах зээлд болгоомжлол төрүүлж байна. 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд