- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.01/
📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.12.01/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
АНУ-ын зах зээл сул үзүүлэлтүүдийн дунд хүү бууруулах хүлээлт өсөлтөө хадгалж, жижиг хувьцаанууд илүү хүчтэй сэргэлт үзүүлж байна.
Retail sales, PPI, consumer confidence зэрэг тоонууд эдийн засаг зөөлөн хөрж буйг харуулсан ч энэ нь ХНСС-ийн бодлого зөөлрөх орон зайг нэмэгдүүлжээ.
S&P 500 дээр H&S унах эрсдэлийн зураг бүрэн хүчингүй болох түвшин 6,950, харин 6,550 доош эвдвэл доошоо чиглэл давамгайлах магадлал өндөр байна.
Хятадын зах зээлд үйлдвэрлэлийн ашгийн уналт (PPI) 37 сар дараалан сөрөг байгаа нь Хятадын эдийн засаг IV улиралд momentum алдаж буйг харуулж байна.
Гэсэн ч БНХАУ-д бодлогоор дэмжигдсэн нөхцөл байдал, AI эрэлт, хөрөнгө оруулагчдын sentiment сайжирсан нь Hang Seng-ийг 28–30 мянгад чиглэсэн өсөлтийн циклд байгааг нотолж байна.

🇨🇳 11 САРД ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ОГЦОМ АГШЛАА

Тодруулбал, PMI индекс 49.9 болж буурсан нь шинжээчдийн 50.5 гэсэн таамгаас доогуур гарсан нь үйлдвэрлэлийн салбар агшиж буйг илтгэж байна.
📊 PMI 50-иас дээш байвал өсөлт, доош байвал агшилт гэж тооцдог. Тиймээс уг үзүүлэлт нь 9 сарын 51.2 болон 10 сарын 50.6-тай харьцуулбал тус улсад дотоодын эрэлт маш сул байна.
🚢 Хэдийгээр экспортын шинэ захиалга сүүлийн 8 сарын дүнгээр хамгийн өндөр түвшинд хүрсэн ч дотоодын зах зээлийн эрэлт тогтворгүй байгаагаас компаниуд ажиллах хүч, худалдан авалт, орц материалын нөөцлөлтийн бодлогоо хумьж эхэлжээ.
🔻 Түүнчлэн экспорт 1.1%-иар буурч 2 жилийн дараа анх удаа огцом унасан нь бизнесүүдийн экспортын урьдчилан татан авалтын идэвхи суларч байгааг илтгэж байна.


ТОВЧ
Эрдэнэс Таван Толгойн нүүрсний эксдорт эрчимжлээ
QPAY хувьцааны ханш тогтвортой байдлаа хадгалсаар байна.
Голомт банкны хувьцааны ханш тогтворжлоо
ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАГЦЫН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ

🚀QPAY хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 3 гаруй хувиар өсөж, 9-р сараас хойш 15 орчим хувиар өсөөд байна.
🎯Цаашдаа ханшийн зорилтот түвшинг 260₮ гэж таамаглаж байгаа бөгөөд үнэлгээний үзүүлэлт хамгийн бага хувьцаануудын нэг хэвээр байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт 8.5 тэрбум төгрөгийн багцийн арилжаа хийгдэж, нийтдээ 9.05 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний арилжаа хийгдлээ. \


АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


🎄 12 САРД ЗАХ ЗЭЭЛ ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙНА ВЭ?

🎅12 сар нь зах зээлд улирлын шинжтэй өсөлт буюу “Santa Rally” тохиох эсэхийг тодорхойлох чухал үе юм.
📉 Өнгөрсөн сард АНУ-ын голлох индексүүд, ялангуяа Nasdaq технологийн салбарын компаниудын ханш эрс буурсан. Энэ нь хиймэл оюун ухааны салбарын хэт өндөр үнэлгээ, хөрөнгө оруулалтын зардал өссөнтэй холбоотой байв.
🏛️ CME FedWatch-ийн зүгээс АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүг бууруулна гэсэн магадлалыг 83% гэж таамаглаж байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйг эерэг тал руу чиглүүлж байна.
Энэ тохиолдолд институционал хөрөнгө оруулагчдын жилийн эцсийн үзүүлэлтээ сайжруулах зорилгоор хийдэг стратегийн хөрөнгө оруулалт идэвхжиж, улирлын өсөлтийн цикл эхлэх төлөвтэй байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


🥇 АЛТ ДАХИН ДЭЭД ХАНШИНДАА ХҮРЭХЭД ОЙРТЛОО 🚀

🏦Алтны зах зээлд 2026 он хүртэл үргэлжлэх өсөлтийн цикл эхлээд байна. Үүнд, институционал болон төв банкнуудын хөрөнгө оруулалтын стратегийн өөрчлөлт гол нөлөө үзүүлж байгаа юм.
📊 Goldman Sachs-ийн судалгаанд хамрагдсан томоохон хөрөнгө оруулалтын сан, банк, даатгалын байгууллага, тэтгэврийн сангуудын 70 хувиас дээш нь алтны ханш ирэх жил өснө гэж үзэж байгаа нь зах зээлийн эерэг хүлээлтийг бататгаж байна.
Судалгаанд хамрагдагсдын: 👇
36% нь алтны ханшийг нэг унц нь 2026 оны эцэст $5,000 давна гэж үзэж байгаа бол
33% нь $4,500–5,000 орчимд тогтвортой хадгалагдана гэж таамаглажээ.
⚖️Харин унана гэж 5 орчим хувь нь үзэж байгаа нь эрсдэлээс илүү өсөлтийн төлөв давамгай байгааг илэрхийлж байна.


