- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.11.24/
📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.11.24/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
Эдийн засгийн тайлангууд хойшлогдож байгаа нь зах зээл дээр хоёрдмол байдлыг үүсгэж байна.
ХНС 12-р сард хүүг бууруулах магадлал нэмэгдлээ.
Nvidia-н тайлан сайн гарсан ч зах зээл дээр болгоомжлол хэвээр байна.
Nvidia-руу бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын хувьцаа өслөө.
Хятад улс үл хөдлөхийн салбарын уналтыг зөөлрүүлэх шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлээ.

ХЯТАД УЛС ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН УНАЛТЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ШИНЭ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 🏗️📉
📝Энэ долоо хоногт Хятадад албан ёсны ямар нэгэн гол эдийн засгийн үзүүлэлт гарсангүй. Харин бодлогын талд Bloomberg–ийн мэдээлснээр, Хятадын Засгийн газар эдийн засгийн хамгийн том эрсдэл болж буй орон сууцны зах зээлийн уналтыг зөөлрүүлэх шинэ арга хэмжээний багц боловсруулж эхэлжээ.
📍 Засгийн газрын хэлэлцэж буй гол санаанууд нь:
Анх удаа орон сууц худалдан авагчдад зориулж улсын хэмжээнд орон сууцны зээлийн хөнгөлөлт олгох,
Орон сууцны зээлийн хүү, үндсэн төлбөр төлж буй иргэдийн орлогын албан татварын буцаалт нэмэх,
Орон сууц худалдах, худалдан авахад төлдөг гүйлгээний шимтгэл, зардлыг бууруулах зэрэг байна.
⏳Эдгээр бодлогын боломжит алхмуудын талаарх мэдээлэл гарч буй нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал 4 дэх жилдээ үргэлжилж, гуравдугаар улиралд бүр ч дордсон тухай статистик гараад удаагүйтэй холбоотой.
⚠️ Орон сууцны зах зээл энэ байдлаараа үргэлжилбэл Хятадын эдийн засгийн өсөлтөнд том дарамт үүсгэж, 2023 оны эхнээс үргэлжилж буй дэфляцын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.


🚨 ДАТА МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭЭГҮЙ ХНС-Н ХУРАЛ

⚠️АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) ирэх 12-р сарын 10-нд болох хурлаараа инфляцын хамгийн чухал дата мэдээлэлгүйгээр бодлогын хүүгийн шийдвэр гаргах эрсдэлтэй тулгарлаа.
Шалтгаан: Төрийн байгууллагын зогсолт ба дата хомсдол
🛑АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо 10-р сарын Хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн тайланг цуцалж, хугацааг хойшлуулснаа мэдэгдлээ. Учир нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа 43 хоног зогссонтой холбоотойгоор шаардлагатай судалгааны мэдээллийг цаг тухайд нь цуглуулах боломжгүй болжээ. ⏳
Ингэснээр ХНС инфляцын бодит түвшнийг харалгүйгээр шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байна.
ХНС-ийн хүүгийн шийдвэр: 12-р сарын 10-нд гарна.
Инфляцын тайлан (CPI): 12-р сарын 18-нд буюу шийдвэр гарсны дараа нийтлэгдэнэ.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


ТОВЧ
Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрчээ.
QPAY хувьцааны ханш тогтвортой байдлаа хадгалсаар байна.
Хувьцаат компаниуд жил бүрийн 4-р сард ногдол ашгаа тараадаг байх журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар СЗХ ажиллаж байна.
ХАДГАЛАМЖ НЭМЭГДЭЖ БАЙГАА Ч ВАЛЮТЫН ХАНШИЙН ДАРАМТ ҮРГЭЛЖИЛСЭЭР 🏦

Үүнд, төгрөгийн хадгаламж 15.4%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Төлбөрийн системд эргэлдэх мөнгө, хадгаламжийн хэмжээ нэмэгдэж буй нь эдийн засгийн идэвх сэргэж, иргэдийн хадгаламжийн хандлага илүү төгрөгт төвлөрч буйг харуулж байна.
📊2025 оны 10 сарын байдлаар төгрөгийн нийт хадгаламж 23.9 их наяд буюу жилийн дүнгээр 3.2 их наядаар өссөн бол өмнөх сараас 460.5 тэрбум төгрөг буюу 2% нэмэгджээ.

ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАГЦЫН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ

QPAY хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 3 гаруй хувиар өсөж, 9-р сараас хойш 15 орчим хувиар өсөөд байна. Цаашдаа ханшийн зорилтот түвшинг 260₮ гэж таамаглаж байгаа бөгөөд үнэлгээний үзүүлэлт хамгийн бага хувьцаануудын нэг хэвээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 8.5 тэрбум төгрөгийн багцийн арилжаа хийгдэж, нийтдээ 9.05 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний арилжаа хийгдлээ.

СКОТ БЕССЕНТ: 2026 ОНД ХЯМРАЛ БОЛОХГҮЙ, ЗҮГЭЭР ЗАРИМ САЛБАРУУД Л ХҮНДЭРНЭ

⚖️АНУ-ын Сангийн сайд Скот Бессент ирэх жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрлэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Гэвч эрх баригчдын өөдрөг төсөөлөл болон иргэдийн бодит мэдрэмжийн хооронд томоохон зөрүү ажиглагдаж байна.
Эрх баригчдын байр суурь: Трампын бодлого удахгүй үр дүнгээ өгнө
Сангийн сайд Скот Бессент 2026 оны эдийн засгийн төлөвийг 📈эергээр харж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Трампын хэрэгжүүлж буй бодлого тун удахгүй бодит үр нөлөөгөө үзүүлж эхэлнэ гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч тэрээр бүх зүйл төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, зээлийн хүүгийн түвшинд мэдрэмтгий хариу үйлдэл үзүүлдэг Үл 🏠хөдлөх хөрөнгийн (ҮХХ) салбар зэрэг эдийн засгийн зарим хэсэгт хүндрэлийн шинж тэмдэг илэрч болзошгүйг анхаарууллаа.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


