📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.11.17/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

ТОВЧ

  • АНУ-ын түүхэн дэх хамгийн урт хугацааны төрийн байгууллагын үйл ажиллагааны зогсолт Лхагва гарагийн орой Ерөнхийлөгч Доналд Трамп Засгийн газрын санхүүжилтийг ирэх 1-р сарын 30 хүртэл сунгах хуулинд гарын үсэг зурсанаар өндөрлөв.

  • Хөдөлмөрийн статистикийн товчоо (BLS) мэдээлэл албан ёсоор танилцуулах хугацааг тогтоохын тулд цаг хугацаа хэрэгтэй гэж онцлоод 9-р сарын ажлын байрны тайланг 11- р сарын 20-нд, Пүрэв гарагт нийтэлнэ гэж мэдээлэв.

  • Хүү буурах магадлал ингэж огцом багассан нь хөрөнгө оруулагчдыг хувьцааны зах зээлээс гарахад хүргэжээ.

  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн энэ үргэлжилсэн доройтол нь эдийн засгийн томоохон саад хэвээр байж, өрхийн хэрэглээг сулруулж, 2023 оны эхнээс Хятадыг дагасан дефляцийн дарамтыг улам хүндрүүлж байна.

  • Засгийн газар 9-р сарын сүүлээс хойш нийт 1 их наяд юань (RMB)-ийн хэрэглээг дэмжих багц баталсан бөгөөд түүний үр нөлөө ойрын хугацаанд бодитоор мэдрэгдэж эхэлнэ гэж эдийн засагчид дүгнэж байна.

ХЯТАДЫН ЭХ ГАЗРЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ УНАЛТТАЙ ХААГДАВ

Хятадын дотоодын гол индекс бараг дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд хүрсний дараа өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид ашиг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эх газрын зах зээл буурлаа.

📉 CSI 300 индекс 1.08 хувиар, Шанхайн нийлмэл индекс 0.18 хувиар тус тус унасныг FactSet мэдээлжээ. Харин Хонконгийн Hang Seng индекс 1.26 хувиар өсөв. Албан ёсны үзүүлэлтүүдэд эдийн засаг IV улиралд уруудаж эхэлснийг харууллаа .

🛍️Хятадын статистикийн газрын сүүлийн үеийн мэдээллээр эдийн засгийн идэвх сулрав. Он гарсаар эхний 10 сард үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 1.7 хувиар буурсан нь тухайн хугацааны түүхэн хамгийн огцом уналт юм.

Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 10-р сард өмнөх оноос 4.9 хувиар өссөн нь хүлээлтээс доогуур үзүүлэлт байлаа. 🏭 Харин жижиглэнгийн борлуулалт 2.9 хувиар өсөж, дараалан тав дахь сарынхаа удаашралын давалгааг бүрдүүлэв.

ОДООГИЙН ЗАХ ЗЭЭЛ НЬ DOT-COM-ЫН ХЯМРАЛЫН ҮЕЭС ӨӨР

Сүүлийн үед S&P 500 индекс дэх “Magnificent Seven” буюу 7 том технологийн хувьцаанд хэт төвлөрсөн, AI-ийн үнэлгээ хэт өссөн гэх болгоомжлол их байгаа ч АНУ-ын томоохон хөрөнгө оруулагчид эсрэг байна.

🚀Тэд зах зээлийн өнөөгийн AI хөрөнгө оруулалт нь 2000 оны “dot-com”-ын хөөснөөс огт өөр экосистемд өрнөж байгаа гэж таамаглаж байгаа юм.

💰20 жилийн өмнөхөөс ялгаатай нь Alphabet, Microsoft, Amazon зэрэг компаниуд ирэх жил 500 тэрбум ам.доллароос давсан AI хөрөнгө оруулалт хийх чадвартай юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.

Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

ТОВЧ

  • Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрчээ.

  • QPAY хувьцааны ханш тогтвортой байдлаа хадгалсаар байна.

  • Хувьцаат компаниуд жил бүрийн 4-р сард ногдол ашгаа тараадаг байх журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар СЗХ ажиллаж байна.


ХАДГАЛАМЖ НЭМЭГДЭЖ БАЙГАА Ч ВАЛЮТЫН ХАНШИЙН ДАРАМТ ҮРГЭЛЖИЛСЭЭР 🏦

Үүнд, төгрөгийн хадгаламж 15.4%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Төлбөрийн системд эргэлдэх мөнгө, хадгаламжийн хэмжээ нэмэгдэж буй нь эдийн засгийн идэвх сэргэж, иргэдийн хадгаламжийн хандлага илүү төгрөгт төвлөрч буйг харуулж байна.

📊2025 оны 10 сарын байдлаар төгрөгийн нийт хадгаламж 23.9 их наяд буюу жилийн дүнгээр 3.2 их наядаар өссөн бол өмнөх сараас 460.5 тэрбум төгрөг буюу 2% нэмэгджээ.

ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАГЦЫН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ

QPAY хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 3 гаруй хувиар өсөж, 9-р сараас хойш 15 орчим хувиар өсөөд байна. Цаашдаа ханшийн зорилтот түвшинг 260₮ гэж таамаглаж байгаа бөгөөд үнэлгээний үзүүлэлт хамгийн бага хувьцаануудын нэг хэвээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 8.5 тэрбум төгрөгийн багцийн арилжаа хийгдэж, нийтдээ 9.05 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний арилжаа хийгдлээ.

🗓️ЛХАГВА ГАРАГТ NVIDIA-ИЙН ТАЙЛАН ЗАРЛАГДАНА

👀Nvidia (NASDAQ: NVDA)-ийн III улирлын санхүүгийн тайлан хэрхэн зарлагдах нь зах зээлд асар өндөр хүлээлт үүсгээд байна.

Урьдчилсан тооцоогоор Nvidia-ийн 4.6 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээ нь 345 тэрбум ам.доллар буюу хөрөнгийн зах зээлд асар том хэлбэлзэл үүсгэж магадгүй юм.

Учир нь энэхүү үнэлгээ нь Coca-Cola , Netflix , McDonald’s , LVMH , Intel , AMD , Disney зэрэг аваргуудын нийт үнэлгээнээс давсан дүн юм.

🌐Энгийнээр хэлбэл, Nvidia-ийн тайлан нь бүхэл бүтэн улсын зах зээлтэй дүйцэхүйц хүчтэй нөлөө үзүүлэх үйл явдал болж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд