- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒/2025.11.10/
📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒/2025.11.10/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
Хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалтын зардал анхаарал татаж, үнэлгээ өндөрт хүрсэн тухай болгоомжлол өссөн технологийн хувьцаанд дарамт үзүүлэв. Технологийн компаниуд давамгайлсан Nasdaq Composite хамгийн их унасан.
Зөвхөн аравдугаар сард 153,074 ажлын байр цомхотгосон нь 2003 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үйлчилгээний салбар өсөлтөд эргэн орлоо, харин үйлдвэрлэл найм дахь сардаа агшив.
Аравдугаар сард ажлаас халагдсан хүний тоо 20 жилийн дээд түвшинд хүрлээ. Засгийн газрын мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт хувийн байгууллагуудын мэдээлэлд илүү анхаарлаа хандуулав.
АНУ болон Хятад улсын харилцан нэг жилийн хугацаанд худалдааны дайн хийхгүй гэсэн тохиролцоо нь зах зээлд итгэл өглөө. АНУ болон Хятад улс худалдааны маргаанаа нэг жилийн хугацаанд царцаахаар тохиролцсоны дараа хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй мэдэгдэхүйц сайжрав.

УДАХГҮЙ АНУ-ЫН ЗГ ГАЦААНААС ГАРНА

Удахгүй АНУ-ын ЗГ гацаанаас гарна. Сенатын Ардчилсан намын 8 сенатор Бүгд Найрамдахчуудтай санхүүжилтийн багц дээр санал нэгдэж байна.
🧐Гэхдээ зарим зүйлсийг тодорхой болговол дэмжинэ гэжээ.
Нийт 61 саналаар төсөв Сенатаар батлагдах боломжтой ч, Төлөөлөгчдийн танхим баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурах хүртэл shutdown үргэлжилнэ.
Засгийн газрын хаалт уртсах тусам эдийн засагт 7 хоног бүр💸15 тэрбум ам.долларын шууд хохирол учирч байна.

БНХАУ-ЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ӨСЧ БАЙНА

📈 АНУ–БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрсөнтэй холбоотойгоор эрсдэл буурч, БНХАУ-ын эх газрын хөрөнгийн зах зээл долоо хоногийг өсөлтөөр хаав.CSI 300 индекс 0.82%, Шанхайн нийлмэл индекс 1.08% өссөн гэж FactSet-ийн мэдээлэлд дурджээ. Харин Хонгконгийн Hang Seng индекс 1.29%-иар нэмэгдсэн байна.
🚀Энэ өсөлт нь CSI 300 индексийг бараг сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүргэжээ, гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх болгоомжлол хэвээр байна.
АНУ болон Хятад улсын харилцан нэг жилийн хугацаанд худалдааны дайн хийхгүй гэсэн тохиролцоо нь зах зээлд итгэл өглөө.
АНУ болон Хятад улс худалдааны маргаанаа нэг жилийн хугацаанд царцаахаар тохиролцсоны дараа хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй мэдэгдэхүйц сайжрав.

ТОВЧ
Төлбөрийн тэнцэл эхний 9 сарын байдлаар 53.2 сая ам.долларын ашигтай гарлаа.
Монгол банк 10-р сард 2.8 тонн үнэт металл худалдан авлаа.
“Премиум Нэксус” ХК хувьцаагаа 350 төгрөгөөр буцаан худалдан авах санал гаргалаа

ТОП-20 БА ПРЕИУМ НЭКСУС ХК (MSE:CUMN) ҮНЭЛГЭЭ

CUMN хувьцааны үнэлгээний үзүүлэлтийг ТОП-20 индексийн үнэлгээтэй харьцуулж үзэн ханшийн таамаглалыг тооцож үзвэл хамгийн багадаа 245₮, хамгийн ихдээ 357₮-т хүрэх боломжтой гэж таамаглаж байна. Мөн P/E харьцаа дунджаас доогуур байна.

🔍“ПРЕМИУМ НЭКСУС” ХК ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

Премиум Нэксус ХК-ийн 2025 оны 11-р сарын 07-ны өдрийн ТУЗ-ийн хурлаас хувьцаа эргүүлэн худалдан авах шаардах эрх хэрэгжүүлэх шийдвэр гарсан тул ТУЗ-ийн 2025 оны 11-р сарын 07-ны өдрийн №40 тоот тогтоолоор Компанийн тухай хуулийн 53.2, 54.3, 54.4, 54.5-д заасныг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, “Премиум Нэксус” ХК-ийн хувьцаа эзэмшигч “Премиум Коммерс” ХХК-д хувьцаа худалдан авах зөвшөөрөл олгосон байна. Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах шаардлагын тухайд

📝Хувьцаагаа буцаан худалдах хүсэлт гаргах загвар:https://www.facebook.com/share/p/19jBLuTkdG/?mibextid=wwXIfr

БНХАУ-ЫН ИНФЛЯЦ ЭЕРЭГ БОЛСОН Ч ЭКСПОРТ, ҮЙЛДВЭРЛЭЛ ДАРАМТАД ХЭВЭЭР БАЙНА 📉

🚀Өнгөрсөн сарын Хятадын инфляц сөрөг бүсээс гарч 6 сараас хойш анх удаа энэ жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Тодруулбал хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн 0.2% болсон нь шинжээчдийн “Өсөлтгүй” гэсэн таамгаас илүү байв.
🏮Хятадын статистикийн газрын мэдээлснээр намрын баярын хэрэглээ нэмэгдсэн буюу дотоодын эрэлтийг дэмжих бодлогын үр нөлөө 10 сард илүү мэдрэгджээ.
🏭Гэхдээ Хятадын үйлдвэрлэлийн салбар 10 сард сүүлийн 6 сарын хамгийн доод түвшинд хүрч, шинэ захиалга, үйлдвэрлэл, ажиллах хүч, түүхий эдийн нөөц зэрэг дэд индексүүд бүгд муудсан нь нийт үйлдвэрлэл хүчтэй суларсны дохио юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭЛ СЭРГЭЖ БАЙНА!🚀

БНХАУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 9 сард 2.3% буурсан бол 10 сард өмнөх оны мөн үеэс 2.1%-иар буураад байна. Харин хэрэглээний үнийн индекс (CPI) 0.2%-иар өссөн нь шинжээчдийн “өөрчлөлтгүй” гэсэн хүлээлтээс даваад байгаа юм.
💪Тодруулбал, үйлдвэрлэгчийн үнийн индексийн (PPI) уналт 10 сард саарч, хэрэглээний үнийн индекс (CPI) эерэг болсон нь Засгийн газраас үйлдвэрлэлийн хэт хүчин чадлыг бууруулж, компаниудын өрсөлдөөнийг зөөлрүүлэх бодлогыг эрчимжүүлж буйтай холбоотой юм.


