📊Өнөөдрийн онцлох|Бондын зах зээлийн📰тойм /2025.10.29/

| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет | Nvidia хувьцаа-💵200 давав | QPAY арилжаа-📊 Идэвхтэй | ХНС 🏦Бодлогын хүү

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.51%-6.28% хооронд хэлбэлзэж байна.

  • Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹5.00%-12.02%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.

ТӨГРӨГИЙН БОНД ЭСВЭЛ АМ.ДОЛЛАРЫН БОНД

  • 1 жилийн дараа төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3869₮ хүрч байж өгөөж тэнцэнэ.

  • Мөн хэрэв 2 жилийн дараа төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4168₮ хүрч байж өгөөж тэнцэнэ.

Анхдагч зах зээлээс авах боломжтой бондууд

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • ⚒️Уул уурхай-19%

  • 💰ББСБ 19%-20%

  • 🏦Банк Санхүү-20%

ӨНӨӨДӨР 02:00 ЦАГТ ХНС-ИЙН🏦БОДЛОГЫН ХҮҮГИЙН ХУРАЛ БОЛНО!

Зах зээл: 100%-ийн магадлалтайгаар 🏦Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг 0.25 хувиар буюу 2 дахь удаагаа бууруулна гэж үзэж байна. Ингэснээр хүүгийн түвшин 📊4.0-4.25% → 3.75-4.0% хүрэх төлөвтэй!

Гол анхаарах асуудлууд:

  • ☝️Цаашид хүүг 12 сард дахин бууруулах эсэх, 2026 он хүртэл хэд болж үргэлжлэх талаар хэлэлцэнэ.

  • 📊Инфляцийн тайлан, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ чухал нөлөөтэй. Ажил эрхлэлтийг дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого зайлшгүй!

  • 🏦Төв банкны тэнцлийг хумих бодлого болох💰6.6 их наяд ам.долларын үнэт цаасны багцыг бууруулах ажлыг хэзээ зогсоохоо шийднэ.

QPAY-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖАА📈ТОГТВОРТОЙ ИДЭВХЖИЖ БАЙНА!

Инновэйшн Инвестмент ХК-ийн QPAY хувьцааны ханш дунджаар 205 төгрөгт тогтворжлоо. Тус компанийн 2025 оны эхний 3-р улирлын цэвэр ашиг 10.8 тэрбум төгрөгт хүрч 2024 оны цэвэр ашгаа давуулан биелүүлсэн нь бидний таамаглалыг баталсан юм.

Энэ оны эцэст ашиг нь 💰14 орчим тэрбум төгрөгт хүрэх магадлал өндөр байгаа учраас ногдол ашгийн өгөөж өмнөх оны түвшнээ хадгална гэж таамаглаж байна.

🚀Өнгөрсөн долоо хоногт 937 сая төгрөгийн арилжаа хийгдсэн нь дотоодын компаниудаас хамгийн өндөр идэвхтэй байв. Өнөөдөр ч гэсэн арилжааны идэвх өндөр байгаа бөгөөд хувьцааны ханш нь 206.95₮ дээр байна.

NVIDIA-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 💵200$-Г ДАВЛАА

Nvidia-ийн хамгийн хурдан 💽AI чип болох Blackwell GPU-ийг зөвхөн Тайваньд үйлдвэрлэдэг байсан бол АНУ-ын Аризона мужид бүрэн үйлдвэрлэж эхэлжээ.

Мөн Nvidia нь Финляндын Nokia компанитай 5G, 6G холбооны технологийг хөгжүүлэх 💵1 тэрбумын хамтын ажиллагааг эхлүүлж, сүлжээний тоног төхөөрөмжийг Америкийн технологид суурилуулах зорилго тавьжээ.

Түүнчлэн Nvidia компаниас NVQLink хэмээх шинэ холбоос технологио танилцуулж, квант чипүүдийг GPU-тай холбоно гэж мэдэгдэв.

Гэхдээ ☝️Хятадад зориулж бүтээсэн H20 чипний экспортод тавьсан АНУ-ын хязгаарлалт нь Nvidia-д олон тэрбум ам.долларын алдагдал учруулсан хэвээр байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд