- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.11.03/
📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм /2025.11.03/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
Баасан гарагийн байдлаар S&P 500-ийн 64% нь ашгийн тайлангаа гаргасан бөгөөд тэдний 83% нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлттэй байжээ.
Талууд нэг жилийн хугацаатай худалдааны маргааныг түр зогсоох тохиролцоонд хүрсэн.
Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг буурууллаа.
АНУ Хятадын худалдааны маргаан зөөлөрч болзошгүй гэсэн өөдрөг хандлага өсөлтийг дэмжсэн ч эдийн засгийн өсөлт саарна гэсэн болгоомжлол илүү нөлөөлөв.
Дэлхийн банкны мэдээлснээр, Хятадын өрхийн хэрэглээний хэмжээ ДНБ-ий ердөө 40 орчим хувийг эзэлж байгаа нь дэлхийн дундаж болох 56%-аас үлэмж доогуур үзүүлэлт юм.

“ЧИП” АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ🌍УЛСУУДЫГ МАРГАЛДУУЛЖ БАЙНА!

🚗Европ, АНУ, БНХАУ-ын хооронд “Чип”-тэй холбоотой томоохон маргаан үүссэн нь дэлхийн автомашин үйлдвэрлэлд хямрал авчрах нөхцөл бүрджээ.
Гол асуудал нь Хятадын Wingtech компанийн эзэмшилд байсан Нидерландын чип үйлдвэрлэгч Nexperia компаниас үүдэлтэй.
🤔Юу болов?
10 сард Нидерландын Засгийн газраас үндэсний аюулгүй байдлын хүрээнд Nexperia-г эзэмшилдээ авч, удирдлагыг нь огцруулсан.
Тиймээс БНХАУ Nexperia-гийн Хятад дахь үйлдвэрүүдээс чип экспортлохыг зогсоосон.
Энэ чипүүд нь автомашины цахилгаан ажиллагаанд маш чухал үүрэгтэй юм. (гэрэл, тоормос, мэдрэгч, airbag, цонх, мотор гэх мэт)
Volkswagen, Mercedes, Nissan зэрэг автомашин үйлдвэрлэгчид эдгээр чипний нөөц дуусаж буйг анхааруулсан.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


ТОВЧ
Монгол улсын зээлжих зэрэглэлийг “BB- ” болго тогтоолоо
CUMN болон QPAY хувьцаануудын арилжааны идэвх 10-р сард тогтмол нэмэгдлээ
Эрдэнэ Ресурс ХК 3-р улирлын тайлангаа 11-р сарын 4-нд танилцуулна

ЭРДЭНЭ РЕСУРС 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГАА 2025 ОНЫ 11-Р САРЫН 4-НД ТАНИЛЦУУЛНА!

📈Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERFCF) нь 2025 оны 11-р сарын 4-нд Монголын хөрөнгийн бирж хаагдсаны дараа 3-р улирлын тайлангаа нийтэлнэ.
Компанийн удирдлага🗓️2025 оны 11-р сарын 5-ны 10 цагт (Канадын зүүн эргийн цагийн бүсээр) вебкаст хийж, тайлантай холбоотой мэдээллийг өгөх юм байна.
Та оролцохыг хүсвэл:
📞Хойд Америк-Төлбөргүй дугаар: (+1) 800 717 1738
☎️Олон улсаас холбогдох дугаар: (+1) 289 514 5100
💻Вебкаст - Erdene Resource Development Q3 2025 Results Registration
Хөрөнгө оруулагчид вебкастаас өмнө тус компанийн удирдлагуудаас асуух асуултаа📧[email protected]-оор дамжуулан хүргүүлэх боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


