- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒Хамгийн эрэлттэй бонд/2025.10.27/
📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒Хамгийн эрэлттэй бонд/2025.10.27/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app



ТОВЧ
🏦АНУ-ын Холбооны Нөөцийн Банк мөнгөний бодлогыг зөөлрүүлнэ гэсэн хүлээлт өсөж, АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр ахицтай байгаа нь хөрөнгө оруулагчдын өөдрөг хандлагыг дэмжсэнээр АНУ-ын хувьцааны фьючерс үнэ өсөв.
🗽АНУ болон Хятадын албаныхан Куала Лумпурт болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны чухал асуудлаар “суурь ойлголцолд” хүрэв.
Энэ долоо хоногт “Гайхамшигт-7”-ын тав нь 📢санхүүгийн тайлангаа зарлана.
БНХАУ-ын аж үйлдвэрлэл 9 сард жилийн 📊6.5%-ийн өсөлттэй гарч таамгаас давсан бөгөөд экспортын хүчтэй өсөлт голлон дэмжлээ. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэн харахад Хятадын эдийн засгийг сааруулж буй дотоод эрэлтийн сул байдал үргэлжилж байна.

АНУ-ын хувьцааны фьючерсүүд 📊өсөлттэй нээгдлээ.

Тодруулбал:📊S&P 500 фьючерс 0.7%-иар нэмэгдэж 6,873.75 нэгжид, Nasdaq 100 фьючерс 0.9%-иар өсөж 25,726.75 нэгжид, Dow Jones фьючерс 0.6%-иар өсөн 47,676.0 нэгжид арилжаалагдав.
Шалтгаан нь:
Өнгөрсөн 7 хоногт: 🗽АНУ-ын инфляцын үзүүлэлт хүлээлтээс сул гарав. Энэ нь 10 сарын 29-нд болох ХНС-ийн хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулна гэсэн таамаглалыг бататгав.
АНУ болон Хятадын албаныхан Куала Лумпурт болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын 👉худалдааны зарим чухал асуудалд “суурь ойлголцолд” хүрсэн байна.

Энэ 7 хоногт “Гайхамшигт 7”-ын 👉5 нь тайлангаа зарлана.

📅Лхагва гарагт:
Microsoft (NASDAQ:MSFT), Meta Platforms (NASDAQ:META), Alphabet (NASDAQ:GOOGL)
📅Пүрэв гарагт
Apple (NASDAQ:AAPL), Amazon (NASDAQ:AMZN) тайлангаа мэдээлнэ.
Хөрөнгө оруулагчид 💰хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт, үүлэн үйлчилгээний эрэлт, хэрэглэгчийн зарцуулалтын чиг хандлагад онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


Алтны үнийг 🪙БНХАУ өсгөж байна

Хятадын: Төв банкнаас 11 сар дараалан 🪙алт худалдан авч, нөөц нь🪙2,200 тонныг давсан нь алтны ханшийг өсгөжээ.
Мөн 👆айл өрхүүд алт худалдан авах нь ихэссэн, ETF болон фьючерсийн арилжаа нэмэгдсэн зэрэг дотоодын эрэлт нь дэлхийд алтны үнийг өсгөх гол хөшүүрэг болжээ.
Харин 🗽АНУ-ын Засгийн газраас өрийн өндөр дарамт, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд бондын нийлүүлэлтээ нэмж, гадаадын хөрөнгө оруулагчдад их хэмжээгээр бонд борлуулж байна.
Энэ нь 💵долларын ханшийг дэмжиж байгаа ч, өрийн өгөөж өсөж, системийн итгэл буурахад хүргэж байна.
Хятад нь 2008 оноос хойш АНУ-ын 📜бондын эзэмшлээ хамгийн доод түвшинд хүртэл бууруулж бондын оронд 🪙алт эзэмшиж байгаа юм.

ЭТТ нээлттэй хувьцаат компани болох уу?

Монголын хамгийн том стратегийн ордыг эзэмшигч Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй 👆хувьцаат компани болгох асуудлыг УИХ, Сангийн яам, СЗХ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг 14 байгууллагын төлөөлөл хэлэлцсэнээр дахин анхаарлын төвд орсон.
Одоогоор тус 📜компанийн хувьцааг 3.4 сая иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байгаа ч арилжаалах боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийг 👉цагаан сараас өмнө нээлттэй хувьцаат компани болгоно гэж мэдэгдлээ. Энэ нь нүүрсний хулгайг таслан зогсоож, компанийн засаглалыг ил тод болгох зорилготой гэв.
Эдүгээ Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 💰12.98 их наяд төгрөг байна. Хэрэв ЭТТ нээлттэй хувьцаат компани болбол энэ үнэлгээ 💰20 орчим их наяд болох боломжтой.
ТОВЧ
ЭТТ 👉нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг нэмж, үнэлгээ өснө
📊Инновейшн Инвестмент ХК-ийн цэвэр ашиг 10.8₮ тэрбумд хүрлээ.
MSE:CUMN хөрөнгө оруулагчдын авсан дундаж ханш 👆183.2₮ байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧ ТАНЫГ УРЬЖ БАЙНА🤗🤗
Хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсэж буй таныг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.
Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Андеррайтер, хөрөнгө оруулалтын менежер, санхүүгийн шинжээч чиглэлээр 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай.
Хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн магадлан шинжилгээ хийх ур чадвартай
Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой
👉Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.
📅CV хүлээн авах хугацаа: 2025.10.2322025.11.05


