- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒Хамгийн эрэлттэй бонд/2025.10.20/
📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒Хамгийн эрэлттэй бонд/2025.10.20/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app



ТОВЧ
III улирлын 📊ашиг орлогын улирал албан ёсоор эхэлж, мягмар гарагт хэд хэдэн томоохон банк тайлангаа нийтэлжээ. 🏦JPMorgan Chase, Citigroup, болон Wells Fargo бүгд таамгаас давсан үр дүн зарласан байна.
S&P 500-ийн 📊бүрэлдэхүүнд багтдаг компаниудын 📜12 орчим хувь нь ашиг орлогоо тайлагнасан бөгөөд тэдгээрийн🔋86 хувь нь шинжээчдийн таамгийг давж гарсан.
Хувьцааны зах зээлийн ирэх 30 хоногийн хэлбэлзлийг хэмждэг 💹CBOE Volatility Index (VIX) пүрэв гарагт дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Уг ☝️өндөр түвшний улс төрийн уулзалт аравдугаар сарын 20-23-нд болох бөгөөд энэ үеэр дээд удирдлагууд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн дараагийн 📜таван жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, батлахаар төлөвлөж байна.

АНУ-ын хөрөнгө оруулагчид их хэмжээний 💰зээлээр хөрөнгө оруулжээ.

2025 оны 9 сард: Америкийн хөрөнгө оруулагчид өмнөхөөсөө илүү их хэмжээний зээлээр /margin debt/ буюу 💵1.13 их наяд ам.доллароор хөрөнгө оруулжээ. Энэ нь зах зээлд эрсдэлийн түвшин маш өндөр байгааг харуулж байна.
☝️Энэ нь сүүлийн хоёр жилд бараг 2 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын дараах 2020 оны өсөлттэй адил байна.
Америкийн айл өрхүүдийн хөрөнгийн бүтцэд хувьцааны эзлэх хувь 💵52%-д хүрч, 2000 оны түүхэн дээд үзүүлэлт болох 📊48%-аас давлаа.
Шинжээчдийн 🧑💻үзэж байгаагаар зах зээл одоохондоо оргилдоо хүрээгүй байна. Учир нь томоохон технологийн компаниудын үнэлгээ болон ашгийн өсөлт нь үүнээс ч илүү хурдацтай байна.
Нөгөө талд АНУ-ын эдийн засагт мөнгөний нийлүүлэлт өсөж, төсвийн алдагдал нэмэгдэж байна.
M2 мөнгөний нийлүүлэлт жилийн 5.1%-ийн өсөлттэй, харин улсын төсвийн алдагдал зарим сард 💵300 тэрбум ам.долларт хүрч байгаа нь ам.долларын ханш суларч, бодит хөрөнгийн үнэ болох хувьцаа, алт, крипто гэх мэт өсөх шалтгаан болж байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


Хятадын эдийн засгийн өсөлт 🪫удааширч байна

Хятадын эдийн засаг 3-р улиралд жилийн 🔋4.8%-иар өссөн байна.Энэ нь шинжээчдийн таамаглалтай нийцэж байгаа ч өмнөх улирлын 5.2%-ийн өсөлтөөс доогуур байна.
Хэдийгээр ☝️энэ удаагийн өсөлт нь бага биш ч Хятадын засгийн газрын энэ оны 5 хувийн өсөлтийн зорилгоос бага байгаа юм.
2025 оны эхний хагаст: 📉аж үйлдвэр, экспортын салбар эрчимтэй өссөн ч оны дунд үеэс үл хөдлөх хөрөнгийн хямрал гүнзгийрч, шинэ бүтээн байгуулалтын төслүүд буурч, дотоодын хэрэглээ буурсан нь нөлөөлжээ.

ТОВЧ
Цаг агаарын ❄️нөхцөл байдлаас шалтгаалан инфляц 0.4-0.6 хувиар өсөж магадгүй
⛏️Нүүрс, төмрийн хүдрийн эрэлт буурах магадлалтай байна
Коксжих нүүрсний эрэлт 2026 онд 📉1.5% буурах хүлээлттэй ба эрэлтээ давсан их овоолго үүссэн байна
Дотоодын хувьцаануудын 🪫ханш буурлаа

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


