- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Өнөөдрийн онцлох|Бондын зах зээлийн📰тойм /2025.10.15/
📊Өнөөдрийн онцлох|Бондын зах зээлийн📰тойм /2025.10.15/
| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 4.45%-8.65% хооронд хэлбэлзэж байна.
Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹5.61%-11.98%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.



Ам.долларын 📊индекс 99 түвшнээс эсэргүүцэл аван доош унаж байна. Бодлогын хүү буурч доллар зарах хүмүүс ихэсч байгаагаас гадна алтны ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
👆Үргэлжлэн ам.долларын индекс 📊96.24 гэсэн түвшинг сэтлэн доош унах магадлалтай.
Анхдагч зах зээлээс авах боломжтой бондууд



10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app


Хятадын хэрэглээний үнийн индекс унаж 📉дефляц үргэлжилж байна.

Хятадын 🛒хэрэглээний үнийн индекс 9 сард эдийн засагчдын таамагласан 0.2%-ийн хүлээлтээс буурч өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар багасав. Харин сарын дүнгээр 0.1% өссөн байна. Энэ нь дотоодын эрэлт сул байгааг илтгэж байна.
🚨Харин үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) жилийн дүнгээр 2.3%-иар буурсан нь эдийн засагчдын таамагтай нийцжээ.
Үйлдвэрлэлийн үнийн индекс бараг 📉3 жил дараалан бууж байгаа нь үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Цаг агаар муудах нь ❄️манай улсын инфляцад нөлөөлөх үү?

2025 оны 9 сард: Монгол Улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 🎯9.0%-иар өссөн нь Төв банкны зорилтот түвшнээс давсныг илтгэж байна.
Манай улсын инфляцын бүтцэд 🍑хүнсний үнийн өсөлт 40%-иас дээш жинтэй байна. Тиймээс ургацын гарц, махны нийлүүлэлт, цаг агаарын нөхцөл байдалд үнийн түвшин маш мэдрэмтгий байдаг.
❄️2025 оны хавар, зун хуурай, гандуу байсан нь өвөлжилт хүндрэх эрсдэлийг нэмж байна. Энэ тохиолдолд:
Ургац хураалт багасаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө.
Зудын улмаас малын хорогдол нэмэгдэж, махны нийлүүлэлт буурна.
Үүнтэй уялдан нийтийн хоолны үнэ өсөж, өрхийн хэрэглээний зардал нэмэгдэнэ.
👆Эдгээр нь суурь инфляцын түвшнийг 0.4–0.6 нэгж хувиар өсгөх магадлалтай гэж эдийн засагчид тооцоолжээ.


ЭКСПОРТЫН ГОЛ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСӨХ ҮҮ? БУУРАХ УУ?
2025 оны 9 сард: Дэлхийн түүхий эдийн зах зээл нь эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй, тарифын бодлого, байгалийн хүчин зүйлс, геополитикийн эрсдэлээс хамаарч өндөр савалгаатай байв.
Харин 👆ирэх оноос ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүчний эрэлт өсөх нь 🪙зэс болон 🪔газрын тосны үнийг дэмжихээр байна.
Харин 📉нүүрс, төмрийн хүдрийн эрэлт буурах хандлагатай байгаа юм.

🪙Зэс:
2025 оны 2 улиралд: Зэсийн дундаж үнэ тонн тутамд 💰9,498 ам.долларт хүрч, өмнөх улирлын төсөөллөөс өндөр түвшинд хаагдлаа.
2026-2027 онд: Зэсийн үнэ тасралтгүй өсөх хандлагатай ч өмнөх таамгаас бага зэрэг доогуур байна.
⚒️Коксжих нүүрс:
2025 оны 2 улиралд: Коксжих нүүрсний хилийн үнэ 💰60 ам.доллар/тн болж, өмнөх улирлын төсөөллөөс 17.2%, өнгөрсөн жилийнхээс 42.4%-иар буурлаа.
2026-2027 онд: Хятадын эдийн засгийн сэргэлтийн хурд саарч, орон сууцны салбарын хямрал үргэлжлэхээр байгаа нь ⚒️нүүрсний урт хугацааны эрэлтэд дарамт үзүүлэхээр байна.
🧇Төмрийн хүдэр:
2-р улиралд: Хятадад төмрийн хүдрийн эрэлт багасаж, гангийн үйлдвэрлэл буурснаар үнэ 💰91 ам.доллар/тн-д хүрч огцом буурсан.
Улирлын сүүлээр: Уул уурхайн үйл ажиллагаа тасалдаж, үер болж, хяналт шалгалт нэмэгдсэнээр нийлүүлэлт багасаж 7 сард 💹96 ам.доллар/тн болж түр хугацаанд өсжээ.
Харин 👆8 сараас нийлүүлэлт хэвийн болсноор үнэ эргэн буурч, дунд хугацаанд алгуур уруудах чиглэлтэй байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


