• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒Хамгийн эрэлттэй бонд/2025.10.13/

📊Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм 🛒Хамгийн эрэлттэй бонд/2025.10.13/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • ⚒️Уул уурхай-19%

  • 💰ББСБ 19%-20%

  • 🏦Банк Санхүү-20%

ТОВЧ

  • Ерөнхийлөгч Трамп: 🎯БНХАУ-аас импортлогдох бүх бараанд100%-ийн нэмэлт тариф ногдуулах, мөн үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-д үйлдвэрлэсэн зарим программ хангамжийн экспортод хяналт тогтоох төлөвлөгөөгөө зарласантай.

  • Уламжлал ёсоор: 📜Энэхүү улирлын эхлэлийг JPMorgan Chase-ийн 10 дугаар сарын 14-нд гарах тайлан эхэлнэ.

  • Хүү бууруулахыг болгоомжтой дэмжив. 📊АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны зогсолт үргэлжилж, гол эдийн засгийн мэдээллүүд гараагүй байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид анхаарлаа Холбооны нөөцийн (Fed) 9 дүгээр сарын бодлогын хуралдааны тэмдэглэл рүү хандууллаа.

  • Бодлогын түвшинд 👆анхаарал татаж буй дараагийн чухал үйл явдал бол 10-р сарын 20- 23-нд болох Хятадын Коммунист намын IV хурал (Fourth Plenum) юм.

Дональд Трамп: 👆“Хятадад санаа зовох хэрэггүй”

Баасан гарагт: 📊АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 6 сарын хугацаан дахь хамгийн хүчтэй уналтыг үзүүллээ. 

Тодруулбал, Dow Jones Industrial Average 📉1.9%, S&P 500 📉2.7%, NASDAQ Composite 📉3.6%-иар буурсан байна. 

  • Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-аас импортлох бүх бараанд 👆100%-ийн нэмэлт тариф ногдуулах, үндэсний аюулгүй байдлын хүрээнд АНУ-д үйлдвэрлэсэн зарим программ хангамжийн экспортод хяналт тогтоох болсноо зарласантай холбоотой юм.

Хятад, АНУ-ын ⚒️газрын ховор элементтэй холбоотой зөрчил хурцдав.

БНХАУ: 2025.10.10-нд ⚒️газрын ховор элемент агуулсан бүтээгдэхүүн болон тэдгээрийн боловсруулалт, технологийг гадаад руу гаргахаар бол тусгай зөвшөөрөл шаардах журам хэрэгжүүлэхээр болж экспортыг чангатгав.

Хятад нь дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн 👆70 орчим хувийг дангаар хангадаг тул энэхүү шийдвэр нь тус салбарт томоохон нөлөөтэй юм.

  • 🗽АНУ үүний хариуд Хятадын бүх импортод 100%-ийн нэмэлт тариф ногдуулахаа зарласны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл 1 өдрийн дотор 2 их наяд ам.долларын үнэлгээгээр унасан.

ТОВЧ

  • 📊Инфляц улсын хэмжээнд 9%-д хүрч өслөө

  • ⚙️”Стэйблкойн”ийг үндэсний төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судлана

  • 💰“Чингис Хаан” хөрөнгийн сангаараа дамжуулан дата төвийн салбарт хөрөнгө оруулна.

  • 👆Компаниудын 3-р улирлын тайлан зарлагдаж эхэлнэ.

0

Инфляц 9%-д хүрч өслөө. 🏦Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

2025 оны 9 сард: Монгол Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 📊9.0 хувиар, өмнөх сараас 📊0.2 хувиар өссөн нь инфляцын түвшин өндөр байгааг харуулж байна.

Дотоодын болон импортын барааны өртгийн нэмэгдлийн нөлөө:

  • 🛢️Бензин, түлшнээс бусад импортын барааны үнийн өсөлт 2.2 нэгж хувь буюу 24.9 хувь

  • 🥩Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнийн өсөлт 5.3 нэгж хувь буюу 59.0 хувийн нөлөөтэй байв.

Инфляцын бүтэц:

  • 🍑Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 2.8 нэгж хувь буюу 31.4 хувь

  • 🏢Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 1.9 нэгж хувь буюу 20.5 хувийн өсөлтөөр нөлөөлсөн байна.

Монголбанкны инфляцын талаар баримтлах бодлого

Хэрэв: 👆гадаад орчны ноцтой шок (жишээ нь, шатахуун, хүнсний дэлхийн үнийн огцом өсөлт) үүсэхгүй, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийг дахин нэмэхгүй бол инфляц буурах хандлага үргэлжилж, 2025 оны эцэст зорилтот түвшинд хүрч тогтворжих төлөвтэй байна.👇


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд